NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний бэлдмэлNovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний бэлдмэл
NovAge

NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний бэлдмэл

31547
ТӨГ 109,000
30  мл.

Патентлагдсан Трипептид технологи болон ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан үрчлээний эсрэг өндөр үр дүнтэй бэлдмэл нь үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэнэ, арьсыг зөөлрүүлнэ ба өнгийг нь сэргээнэ.


  • NovAge Ecollagen Өдрийн ба Шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлнэ**.
  • Тогтмол хэрэглэсэн нөхцөлд гүн ба жижиг үрчлээг багасгадаг* (73% нь баталсан).
  • Арьсыг хормын дотор сэргээж, толийлгож, торгмсог болгоно.
  • Арьсны өнгийг мэдэгдэхүйц жигд болгодог* (78% нь баталсан).
  • Арьсны гялбааг нэмэгдүүлнэ**.
  • Хөнгөн үнэртэй.

*56 эмэгтэй оролцогчтой 4 долоо хоног үргэлжилсэн хэрэглэгчдийн сорилын дүн.

**31 эмэгтэй оролцогчтой 12 долоо хоног үргэлжилсэн хэрэглэгчдийн сорилын дүн.


Иж бүрэн арьс арчилгаа

Алхам 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ

Өдрийн ба шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлэх шилдэг арга бол бэлдмэл хэрэглэх юм. Бэлдмэл нь идэвхт бодисыг эрчимжүүлсэн хэмжээнд агуулдаг, мөн онцгой технологиор боловсруулагддаг тул арьсны гүн давхарга руу илүү түргэн, илүү гүн нэвтэрч дээд зэргийн үр дүнд хүргэдэг. Бэлдмэлийг нүүр, хүзүү болон цээжний арьсанд өдөр бүр, өдрийн эсвэл шөнийн тос түрхэхээс өмнө түрхээрэй.

Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд дараах энгийн дүрмүүдийг мөрдөөрэй...


  1. Бэлмдэлийг цэвэрлэж бэлдсэн нүүр ба хүзүүний арьсанд хурууныхаа өндгөөр түрхээрэй; хэмжигч толгой дээр нэг удаа дарахад гарах хэмжээ нэг удаагийн хэрэглээ юм. Нүдний орчимд хүргэхээс сэргийлнэ үү.
  2. Үрчлээний эсрэг арчилгааны үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүдийг иж бүрдлээр нь хэрэглэхийг зөвлөж байна. NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүдийг багцаар нь хэрэглэсэн арчилгаа нь бүтээгдэхүүн тус бүрийг дангаар нь хэрэглэснээс 7 дахин үр дүнтэй болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагджээ.

NovAge Ecollagen бүтээгдэхүүн бүхий иж бүрэн арчилгааны 4 алхамтай системийн алхам бүр нь өмнөх алхмын арчилгаагаа дэмждэг бол онцгой найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг:


  • NovAge арьсыг цэвэрлэгч гел-хөөс (32596) ба NovAge арьсыг шинэчлэгч тоник нь (32128) нүүрний будаг ба бусад бохирдлыг цэвэрлэнэ.
  • NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос нь (31546) нүдний орчмын үрчлээ болон доод зовхины бараан хүрээг мэдэгдэхүйц багасгана.
  • NovAge Ecollagen үрчлээний эсрэг дээд зэргийн үр нөлөөтэй нүүрний бэлдмэл нь (31547) Өдөр ба Шөнийн тосны үйлчилгээг нэмэгдүүлнэ.
  • NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй өдрийн тос SPF 15 нь (31544) арьсыг эрчимтэй чийгшүүлж нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаална, харин NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос нь (31545) таныг унтах зуур арьсыг эрчимтэй тэжээлээр хангаж нөхөн сэргээнэ.

Анхааруулга: NovAge True Perfection цувралын иж бүрэн арчилгааны эрчимт үр нөлөөнд мэдрэмтгий арьс аажмаар дасах хэрэгтэй тул бид танд тус цувралын бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа аажмаар нэмэхийг эсвэл эхлээд бүтээгдэхүүний загварыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Идэвхт орц:


  • Чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгөврийн ханд (nicotiana sylvestris leaf cell culture): хос үйлчилгээ үзүүлнэ: коллагены боловсруулалтыг идэвхжүүлнэ, тус процессыг удаашруулагч энзимыг саармагжуулна. Үүний үр дүнд арьсан дахь коллагены түвшин нэмэгдэж үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэнэ. Илэрхий үр дүн нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүд нь ердөө л 33 долоо хоногийн дотор үрчлээг 12% багасгаж арьсыг илүү зөөлөн, толигор ба сэргэг болгоно. Мөн шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгвөрийн ханд нь коллагены нийлэгжилтийг 200% ба түүнээс ч их идэвхжүүлдэг нь батлагдсан.
  • Патентлагдсан Трипептид-технологи (hydrolyzed rice protein, triticum monococcum seed extract, hydrolyzed yeast protein): хүчирхэг антиоксидант шинж чанартай үр тариа, будаа ба исгэгчээс гаргаж авсан ургамлын гаралтай гурван пептитэд суурилсан: үр тариа ДНХ-г нарны хэт ягаан туяаны улмаас хөгшрөхөөс хамгаална, будаа эсийн эрч хүчийг нэмэгдүүлнэ, исгэгч коллагены нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Лабораторийн нөхцөлд пептид тус бүр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх чадвартай бол хамтдаа тэд ер бусын үр нөлөө үзүүлдэг - тус бүр нь дангаараа байсантай харьцуулбал коллагены нийлэгжилт хоёр дахин идэвхтэй явагддаг.

Орц найрлага

AQUA, ALCOHOL DENAT., DIMETHICONE, BETAINE, PROPANEDIOL, PPG-5-LAURETH-5, AMMONIUM ACRYLOYLDIMETHYLTAURATE/VP COPOLYMER, GLYCOLIC ACID, SILICA, GLYCERIN, CETEARETH-20, PHENOXYETHANOL, SODIUM ACRYLATE/SODIUM ACRYLOYLDIMETHYL TAURATE COPOLYMER, PARFUM, SODIUM HYDROXIDE, IMIDAZOLIDINYL UREA, BUTYLENE GLYCOL, ISOHEXADECANE, DIMETHICONOL, SALICYLIC ACID, LACTIC ACID, POLYSORBATE 80, SODIUM HYALURONATE, TRITICUM MONOCOCCUM SEED EXTRACT, HYDROLYZED RICE PROTEIN, HYDROLYZED YEAST PROTEIN, NICOTIANA SYLVESTRIS LEAF CELL CULTURE
Арьс тань танаас ч залуу харагдаж байна! Бид NovAge Ecollagen үрчлээтэй тэмцэгч шинэчлэгдсэн цувралаа та бүхэнд танилцуулж байна! Дэвшилтэт хоёр идэвхт орц нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг зөөлөн, толигор ба залуу болгоно.