Хумс будалтын таван алдаа ба түүнээс сэргийлэх аргууд

Мэргэжлийн түвшний хумс будалт хийхийн тулд заавал дипломтой мэргэжилтэн байх шаардлагагүй. Гэхдээ үндсэн дүрмийг заавал мэдэх хэрэгтэй. Бид хумс будалтад гаргадаг хамгийн түгээмэл 5 алдааг тодорхойлж сэргийлэх аргуудыг доорх хэсэгт тайлбарлалаа.

1. СУУРЬ БУДАГ ТҮРХДЭГГҮЙ
Хумс будалтын суурь будаг – энэ бол суурь шингэн энгэсэг түрхэхээс өмнө хэрэглэх нүүрний будгийн суурь тос гэсэн үг юм. Тэрээр хумсны гадаргууг толийлгоно, хумсны будгийн эхний давхрыг жигд түрхэхэд тусална. Хумсны толио нь байгалиасаа хумсны будгийг хумсанд наалдахаас сэргийлэгч тосон бүрхүүлтэй байдаг. Тиймээс энэхүү тосны үр нөлөөг саармагжуулж будгийнхаа тогтцыг уртасгахын тулд суурь будаг заавал хэрэглээрэй. 

2. ХУМСАА БУРУУ ХУУРАЙДДАГ
Хэрвээ чи хумсаа урагш хойш хөдөлгөөнөөр ойр давтамжтай хуурайддаг бол хумс салаалж, хумсны хамгийн эмзэг хэсэг болох толионы ирмэгүүд гэмтэж болно. Хуурайг хумсны нэг захаас эхлээд дунд нь хүргээд чиглэлийг өөрчлөлгүй нэг чиглэлд хуурайдаарай. Мөн нөгөө захаас ч бас адил аргаар хуурайдаж хумсаа хэлбэржүүлээрэй. 

3. ХУМСНЫ ОРЧМЫН АРЬСЫГ АВДАГ
Илүүдэл арьсыг хойш нь түлхэх бол байж болох зүйл. Харин хайчаар засна гэдэг маш буруу юм. Хумсны орчмын арьс юунд хэрэгтэй вэ? Хумсны угт байдаг энэхүү арьс нь нянгаас хамгаалдаг тул хойш нь түлхсэн ч хэсэг хугацааны дараа буцаад хэвдээ ордог. Энэ орчмын арьсыг арчилж, хатаж, хагарахаас хамгаалахын тулд тэжээллэг тос хэрэглэхийг зөвлөж байна. Хумсны орчмын арьсыг зөөлрүүлэгч бальзамыг гоо сайхны шүүгээн дээрээ үргэлж байлгаж хэрэгтэй үед хэрэглээрэй. 

 
4. ХУМСНЫ БУДГИЙГ ХЭТ ОЛОН ДАВХАР ТҮРХДЭГ
Тогтоц сайтай хумс будалтын нууц бол нимгэн давхарлаж будах юм. Хэрвээ хэт зузаан түрхвэл хумсны будаг хурдан арилж өө сэв үүсдэг. Хамгийн төгс будалт бол хоёр давхар юм. 

 

5. ХУМСНЫ ИРМЭГИЙГ БУДДАГГҮЙ
Хумсны үзүүр хэсгийн будаг ховхроод байна уу? Хамгаалагч хумсны будаг түрхсэн ч энэ байдал харамсалтай нь өөрчлөгдөхгүй. Түүний оронд бидний зөвлөгөөг дагаад үзээрэй: хумсны будгийг нэг давхар түрхсэний дараа түрхэгч багсны үзүүрээр хумсны будаггүй ирмэг хэсгийг ураг хойш нь хөдөлгөж будаарай. Хэд хоногийн дараа ижил аргаар хамгаалагч будаг түрхээрэй. Ингэснээр будалтын тогтоц нэмэгдэж эмтрэхээс хамгаалагдана. 

 

 


Зурвас: Зураг: Kristine Wreyford, Victoria Stillwell Hair & Makeup: Åsa Östergren