NovAge
NovAge Brilliance Infinite Luminosity нөсөөжилтийн эсрэг иж бүрэн арчилгаа
Бүх сэтгэгдлийг 0 үзэх

Тайлбар

Хэт нөсөөжилт ба арьсны бусад жигд бус өнгийг арилгаж, илүү сэргэг ба гэрэлтсэн арьстай харагдуулна. Меланины хэт боловсруулалтыг бууруулдаг Skin Tone Regulator технологи ба исэлдэлтийн эсрэг хамгаалах үйлчилгээтэй Plantago Lanceolata ургамлын эсийн өсгөврийн хандаар баяжуулсан найрлагатай. Иж бүрэн арчилгааны цуглуулгад дээд зэргийн үр дүнтэй стандарт хэмжээтэй 5 бүтээгдэхүүн багтсан: угаагч гел-тоник, нүд орчмын арьсны тос, эрчимжүүлэгч бэлдмэл, өдрийн тос, шөнийн тос.
Skin Tone Regulator технологи меланины хэт ялгаруулалтыг бууруулна, хэт нөсөөжилт болон арьсны бусад төрлийн жигд бус өнгийг арилгана.

Plantago Lanceolata ургамлын эсийн өсгөврийн ханд исэлдэлтийн стрессээс үүдэлтэй сөрөг үр дагаврыг саармагжуулна, арьсны эрч хүчийг нөхөн сэргээнэ ба жигд бус өнгөтэй болохоос сэргийлнэ.

Чийгшүүлэгч орцуудын иж бүрдэл: бүтэн өдрийн турш арьсыг чийгшилтэй байлгаж, дотроос нь гэрэлтүүлэхэд тусалдаг орц найрлагыг цувралын бүтээгдэхүүн тус бүр өөртөө агуулдаг.
«NovAge цуврал нь үрчлээний анхны шинж тэмдгээс эхлүүлээд гундсан арьсны гүн үрчлээ хүртэлх бүх насны хэрэгцээнд нийцсэн шинжлэх ухаанаар батлагдсан өндөр үр дүнтэй иж бүрэн арчилгааг санал болгодог. Цуврал бүр залуужуулагч технологи ба ургамлын эсийн өсгөврийн идэвхт хандуудыг агуулдаг. Энэхүү цогц найрлага нь насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг засаж, арьсны хөгшрөлтийн явцыг удаашруулдаг.
Бид хэрэглэгчийн сэтгэгдлийг хэрхэн цуглуулдаг вэ? Цааш унших

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.