ХАВАНТСАН ЗОВХИ
Энэ бол шөнө нойргүй хоносныг илтгэх хамгийн илэрхий шинж тэмдэг юм. Улайлт болон хаванг яаж арилгах вэ? Хамгийн түгээмэл арга бол зовхин дээр мөс эсвэл хөргөсөн халбага тавих юм, харин бид чамд арьсыг чийгшүүлж тайвшруулагч зовхины тос хэрэглэхийг зөвлөж байна.
Бидний сонголт: NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос
ХУУРАЙШСАН УРУУЛ
Нойргүйдэл нь уруулын арьсанд шууд нөлөөлж хуурайшуулдаг. Хуурай, холцруутсан арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Юуны түрүүнд шүдний сойзоор эсвэл зөөлөвчөөр угааж гадаргууг нь жигд болгоод дараа нь бальзамаар чийгшүүлэх хэрэгтэй. Хэрвээ чи уруулаа тодруулсан нүүр будалт хийх гэж байгаа бол эхлээд бальзам түрхээд уруулын арьсанд шингээж зөөлрүүлээд дараа нь будгаа түрхээрэй.
Бидний зөвлөмж: Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн
ГУНДСАН АРЬС
Өнгөө алдаж гундсан арьс – энэ бол хэт алжаасныг мөн дутуу нойртой хоносныг илэрхийлэх түгээмэл шинж тэмдэг юм. Эдгээр шинж тэмдгээс ангижрах тун хялбар! Арьсыг сэргээгч иж бүрэн арчилгаанаас эхлээрэй. Чи өө дарагчаар үрчлээг дарж болно, харин хацар өнгөлөгч нүүрэнд өнгө нэмнэ, шанаа, хөмсөгний доор ба нүдний дотор буланд гэрэлтүүлэгч түрхвэл царай гэрэлтэнэ.
Бидний сонголт: NovAge True Perfection иж бүрэн арьс арчилгаа
БАРААН ХҮРЭЭ
Энэ асуудал өглөө болтол бүжиглэх дуртай, мөн Сүнс нарын баярт дурлагч бүсгүйчүүдэд хамгийн танил санагдах байх. Үхдэл мэт харагдахгүйн тулд доод зовхины бараан хүрээг шар эсвэл улбар шар өнгийн өө дарагчаар дараарай. Харин царайгаа сэргэг харагдуулахын тулд өө дарагчийг доош харсан гурвалжин хэлбэрээр түрхээрэй.
Бидний зөвлөмж: The ONE өө дарагчийн цуглуулга
АЛЖААСАН НҮД
Улайж алжаасан нүд – энэ бол үдэшлэгийн таагүй үр дагавар юм. Улайлтыг дарахын тулд доод зовхины дотор хүрээг цагаан өнгийн эсвэл хул өнгийн хүрээлэгчээр хүрээлээрэй. Мөн улайлтыг цагаан, цэнхэр ба саарал өнгөнүүд багасгаж харагддаг. Хэт нойрмог харагдахгүйн тулд сормуусаа сайтар дэрвийлгээд хар сормуусны будгаар будаарай – тэгвэл нүд том харагдана.
Туршаад үзээрэй: The ONE супер зөөлөн харандаан зовхины будаг
Нойргүй шөнийн маргааш хэрхэн сэргэг харагдах вэ?
Шинэ жилийн үеэр шөнө болтол үдэшлэгт явах тэр байтугай өглөө болтол бүжиглэх нь хэвийн үзэгдэл билээ. Харин энэ нь доод зовхи бараан хүрээтэй болох, хавагнах ба нойргүйдэлтэй холбоотой бусад асуудлууд үүсэх шалтгаан юм. Эдгээр шинж тэмдгээс хэрхэн сэргийлж баярын өдрүүдэд үргэлж сэргэг царайтай харагдах аргуудын талаар дараах хэсгээс уншина уу.