NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тосNovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос
Удахгүй агуулахад ирнэ: Мэдээлэл байхгүй байна
NovAge

NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос

31546
ТӨГ 65,000
15  мл.

Патентлагдсан Трипептид технологи ба ургамлын эсийн өсгөврийн хандтай үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос нь үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэн мэдэгдэхүйц багасгана.


  • Арьсыг эрчимтэй чийгшүүлнэ, сэргэг, зөөлөн, таатай мэдрэмж төрүүлнэ*.
  • Доод зовхины бараан хүрээ ба хавангийн илрэлийг багасгаж нүдний орчмын арьсыг гэрэлтсэн, чанга болгоно*.
  • Нүдний орчмын арьсыг мэдэгдэхүйц жигд ба цайвар болгоно*.
  • Сэрүүцүүлэгч бөмбөлгөн түрхэгчтэй.
  • Үнэргүй.

*56 эмэгтэй оролцогчтой 4 долоо хоног үргэлжилсэн хэрэглэгчдийн сорилын дүн.


Иж бүрэн арьс арчилгаа

АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Нүдний орчмын арьс бусад хэсгийн арьснаас илүү нимгэн ба зөөлөн байдаг. Энэ нь арьс хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн түрүүнд энэ хэсэгт илэрнэ гэсэн үг юм. 20-25 наснаас эхлээд энэ орчмын арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Зовхины тос нь илүү хөнгөн бүтэцтэй байдаг тул арьсанд маш сайн шингэдэг. Мөн арьсыг цочроохгүйн тулд маш бага эсвэл огт үнэр агуулдаггүй. Үрчлээ, доод зовхины бараан хүрээ болон хавангаас сэргийлэхийн тулд зовхины тосыг өглөө ба орой түрхээрэй.


Патентлагдсан Трипептид технологи ба ургамлын эсийн өсгөврийн хандтай NovAge Ecollagen (31546) үрчлээний эсрэг зовхины тос нь үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэн мэдэгдэхүйц багасгана, мөн доод зовхины бараан хүрээ ба хавангийн илрэлийг багасгана, арьсыг гэрэлтсэн ба чанга болгоно.

Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд дараах энгийн дүрмүүдийг мөрдөөрэй...


  1. Тосыг нүдний орчмын арьсанд зөөлөн товших хөдөлгөөнөөр бүрэн шингэтэл нь түрхээрэй. Арьсыг хэрхэвч татаж болохгүй! Арьсан дээр аль болох дарахгүйн тулд ядам хуруугаараа бага зэрэг тос авч зөөлөн товших хөдөлгөөнөөр түрхэхийг зөвлөж байна. Эсрэг тохиолдолд өглөө нь зовхи хавагнаж болзошгүй. Өглөө ба орой хэрэглэнэ.
  2. Үрчлээний эсрэг арчилгааны үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүдийг иж бүрдлээр нь хэрэглэхийг зөвлөж байна. NovAge Ecollagen иж бүрэн арьс арчилгааг багцаар нь хэрэглэх нь цувралын бүтээгдэхүүнүүдийг тус бүрээр нь хэрэглэснээс 7 дахин илүү үр дүнтэй болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагджээ.

NovAge Ecollagen бүтээгдэхүүн бүхий иж бүрэн арчилгааны 4 алхамтай системийн алхам бүр нь өмнөх алхмын арчилгаагаа дэмждэг бол онцгой найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг:


  • NovAge арьсыг цэвэрлэгч гел-хөөс (32596) ба NovAge арьсыг шинэчлэгч тоник нь (32128) нүүрний будаг ба бусад бохирдлыг цэвэрлэнэ.
  • NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос нь (31546) нүдний орчмын үрчлээ болон доод зовхины бараан хүрээг мэдэгдэхүйц багасгана.
  • NovAge Ecollagen үрчлээний эсрэг дээд зэргийн үр нөлөөтэй нүүрний бэлдмэл нь (31547) Өдөр ба Шөнийн тосны үйлчилгээг нэмэгдүүлнэ.
  • NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй өдрийн тос SPF 15 нь (31544) арьсыг эрчимтэй чийгшүүлж нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаална, харин NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос нь (31545) таныг унтах зуур арьсыг эрчимтэй тэжээлээр хангаж нөхөн сэргээнэ.

Анхааруулга: NovAge Ecollagen цувралын иж бүрэн арчилгааны үзүүлдэг эрчимт үр нөлөөнд мэдрэмтгий арьс аажмаар дасах хэрэгтэй байдаг тул бид танд тус цувралын бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа аажмаар нэмэхийг эсвэл эхлээд бүтээгдэхүүний загварыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Идэвхт орц:


  • Чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгөврийн ханд (nicotiana sylvestris leaf cell culture): хос үйлчилгээ үзүүлнэ: коллагены боловсруулалтыг идэвхжүүлнэ, тус процессыг удаашруулагч энзимыг саармагжуулна. Үүний үр дүнд арьсан дахь коллагены түвшин нэмэгдэж үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэнэ. Илэрхий үр дүн нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: NovAge Ecollagen бүтээгдэхүүнүүд нь ердөө л 33 долоо хоногийн дотор үрчлээг 12% багасгаж арьсыг илүү зөөлөн, толигор ба сэргэг болгоно. Мөн шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгвөрийн ханд нь коллагены нийлэгжилтийг 200% ба түүнээс ч их идэвхжүүлдэг нь батлагдсан.
  • Патентлагдсан Трипептид-технологи (hydrolyzed rice protein, triticum monococcum seed extract, hydrolyzed yeast protein): хүчирхэг антиоксидант шинж чанартай үр тариа, будаа ба исгэгчээс гаргаж авсан ургамлын гаралтай гурван пептитэд суурилсан: үр тариа ДНХ-г нарны хэт ягаан туяаны улмаас хөгшрөхөөс хамгаална, будаа эсийн эрч хүчийг нэмэгдүүлнэ, исгэгч коллагены нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Лабораторийн нөхцөлд пептид тус бүр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх чадвартай бол хамтдаа тэд ер бусын үр нөлөө үзүүлдэг - тус бүр нь дангаараа байсантай харьцуулбал коллагены нийлэгжилт хоёр дахин идэвхтэй явагддаг.
  • Кофеин (caffeine): доод зовхинд бараан хүрээ үүсэж хавантахаас сэргийлнэ, мөн арьсыг гэрэлтүүлнэ.
  • Eyeliss иж бүрдэл: арьсны уян хатан чанга байдлыг нэмэгдүүлэх, нүдний орчмын цусны эргэлтийг сайжруулах, доод зовхинд хаван ба бараан хүрээ үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй идэвхт орцын нэгдлийг агуулдаг.
  • Башгана ургамлын ханд (euphrasia officinalis extract): тайвшруулж тэнцвэржүүлэх үр нөлөөтэй, доод зовхинд бараа хүрээ үүсэхээс сэргийлнэ.

Орц найрлага

AQUA, GLYCERIN, CETEARYL ISONONANOATE, PROPANEDIOL, CYCLOPENTASILOXANE, C14-22 ALCOHOLS, ETHYLHEXYL PALMITATE, CYCLOHEXASILOXANE, SODIUM ACRYLATE/SODIUM ACRYLOYLDIMETHYL TAURATE COPOLYMER, C12-20 ALKYL GLUCOSIDE, CAFFEINE, PHENOXYETHANOL, ISOHEXADECANE, IMIDAZOLIDINYL UREA, BUTYLENE GLYCOL, CAPRYLYL GLYCOL, MICA, POLYSORBATE 80, HESPERIDIN METHYL CHALCONE, STEARETH-20, EUPHRASIA OFFICINALIS EXTRACT, TRITICUM MONOCOCCUM SEED EXTRACT, SODIUM CITRATE, CHLORHEXIDINE DIGLUCONATE, POTASSIUM SORBATE, DIPEPTIDE-2, SODIUM BENZOATE, CITRIC ACID, PALMITOYL TETRAPEPTIDE-7, HYDROLYZED RICE PROTEIN, HYDROLYZED YEAST PROTEIN, NICOTIANA SYLVESTRIS LEAF CELL CULTURE, CI 77891
Арьс тань танаас ч залуу харагдаж байна! Бид NovAge Ecollagen үрчлээтэй тэмцэгч шинэчлэгдсэн цувралаа та бүхэнд танилцуулж байна! Дэвшилтэт хоёр идэвхт орц нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг зөөлөн, толигор ба залуу болгоно.