NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй иж бүрэн арчилгаа
NovAge

NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй иж бүрэн арчилгаа

28970
218 500 ТӨГ 312 100 ТӨГ
6 ширхэг.
Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.

Арьсыг өө сэвгүй болгож хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийн эсрэг хамгаалах хосгүй найрлага! Сайжруулсан найрлагатай NovAge True Perfection шинэчлэгдсэн цуврал нь орчин үеийн амьдралын хэв маягийн үр дагавар ба арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэнэ. Цувралын сууринд - торгон модны ханд ба асаи жимсний эсийн өсгвөрийн ханд. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр дүн: NovAge True Perfection иж бүрэн арчилгаа нь арьсыг 11 дахин * гэрэлтүүлнэ, арьсны чийглэгийн түвшинг 83%* нэмэгдүүлнэ, орчин үеийн амьдралын хэв маягийн үр дагаврыг саармагжуулж нүх сүвийг илүү үл мэдэгдэм болгоно**.

Цуглуулгад:

  • Нүүр угаагч гел-хөөс (200 мл/код 32596).
  • Арьсыг шинэчлэгч тоник (200 мл/код 32128).
  • Арьсыг өө сэвгүй болгих үйлчилгээтэй зовхины тос (15 мл / код 31981).
  • Арьсыг өө сэвгүй болгох хормын үйлчилгээтэй бэлдмэл (30 мл / код 31979).
  • Арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй чийгшүүлэгч өдрийн тос (50 мл / код 31978),
  • Арьсыг шинэчилж өө сэвгүй болгох үйлчилгээтэй шөнийн тос (50 мл / код 31980).

*22 эмэгтэй оролцогчтой шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.

**NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгож чийгшүүлэх үйлчилгээтэй өдрийн тосны шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.

Иж бүрэн арьс арчилгаа

Илүү гэрэлтсэн ба чийглэг арьстай болох 4 алхам

Чийглэг, эрүүл ба гэрэлтсэн арьстай болохын тулд бид танд NovAge True Perfection иж бүрэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөж байна. NovAge True Perfection бүтээгдэхүүнүүдтэй өдөр тутмын арьс арчилгааны 4 алхамт системийн алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмждэг онцгой бүтэцтэй. Мөн тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг.

NovAge True Perfection иж бүрэн арьс арчилгааг багцаар нь хэрэглэх нь цувралын бүтээгдэхүүнүүдийг тус бүрээр нь хэрэглэснээс 7 дахин үр дүнтэй болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан.

Алхам 1: Цэвэрлэгээ

Арьсыг цэвэрлэх, нүүрний будаг болон үлдэгдэл бохирдлоос ангижруулахын тулд NovAge True Perfection арьсыг цэвэрлэгч гел-хөөс болон арьсыг шинэчлэгч тоникийг хэрэглээрэй. Тэд арьсыг зөвхөн цэвэрлэж сэргээгээд зогсохгүй тос болон бэлдмэлийн найрлага дахь идэвхт орцыг арьсны илүү гүн рүү нэвчүүлж үр нөлөөг нь нэмэгдүүлдэг.

Алхам 2: Нүдний орчмын арьс арчилгаа

Нүдний орчмын арьсыг зөөлөн бөгөөд өндөр үр дүнтэй арчилгаагаар хангахын тулд NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй зовхины тос хэрэглээрэй. Уг тос нь арьсыг зөөлрүүлж сэтгэл хөдлөлийн үрчлээг толийлгоход тусална.

Алхам 3: Эрчимжүүлэгч

Дараа нь NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй эрчимжүүлэгч бэлдмэлийг түрхээрэй. Бэлдмэл нь өдөр ба шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлж арьсыг хормын дотор гэрэлтүүлнэ.

Алхам 4: Үндсэн арчилгаа

Орифлэймийн иж бүрэн арьс арчилгааны эцсийн алхам бол өдөр ба шөнийн тос юм. Арьсаа өдрийн туршид чийгшүүлж антиоксидант хамгаалалтаар хангахын тулд NovAge True Perfection арьсыг чийгшүүлж өө сэвгүй болгох үйлчилгээтэй өдрийн тос (31978) хэрэглээрэй. NovAge True Perfection арьсыг шинэчилж өө сэвгүй болгох үйлчилгээтэй шөнийн тос нь таныг унтах зуур арьсыг эрчимтэй тэжээлээр хангаж нөхөн сэргээнэ.

Анхааруулга: мэдрэмтгий арьс NovAge True Perfection цувралын багц арчилгааны үзүүлдэг эрчимт үр нөлөөнд аажмаар дасах хэрэгтэй тул бид танд тус цувралын бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа аажмаар нэмэхийг, мөн бүтээгдэхүүний загвар хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Идэвхт орц:

Нүүр угаагч гел-хөөс:

  • CellActive технологи: арьсыг хуурайшуулалгүй зөөлөн хирнээ өндөр үр дүнтэй цэвэрлэгч маш нарийн сонгогдсон орц агуулдаг. Арчлагч орцууд нь арьсыг зөөлрүүлнэ, чийгшүүлнэ ба толийлгоно.

Тоник:

  • CellRenew технологи: эпидермисын солилцооны процессыг хэвийн болгоход тусална, үхэжсэн эдийг зөөлөн гуужуулж арьсыг шинэчилнэ, бусад бүтээгдэхүүнүүдийг үр нөлөөг нэмэгдүүлнэ. Гидро хүчил ба идэвхтэй чийгшүүлэгч орцуудад суурилсан найрлагатай:

Гликолийн хүчил (glycolic acid): арьсны эвэршсэн эдийг гуужуулна, эсийн нөхөн төлжилтийг түргэсгэнэ, бараан толбо ба хэт нөсөөжилтийг бүдгэрүүлж арьсны өнгийг жигд болгоно, мөн жижиг үрчлээг багасгана. Гайхалтай үр дүн - царайны өнгө сайжирна, арьс илүү залуу ба гэрэлтсэн болно.

Сүүний хүчил (lactic acid): арьсны эвэршсэн эдийг гуужуулна, эсийн нөхөн төлжих процессыг идэвхжүүлнэ ба уян хатан чанарыг нь сайжруулна. Арьсыг маш сайн чийгшүүлнэ. Арьсыг толийлгоно, өнгийг нь илүү цайвар бөгөөд жигд болгоно, хөнгөн гялбаа бэлэглэнэ.

Саармагжуулсан салицилийн хүчил (salicylic acid): гуужуулна, эсийн шинэчлэлтийг сайжруулна, арьс хөгшрөх процессыг удаашруулна. Арьсыг зөөлрүүлж гадаргууг нь жигд болгож толийлгоход тусална.

Бэлдмэл:

  • Торгон модны ханд (albizia julibrissin extract): хөгшрөлтийн эсрэг хүчирхэг үр нөлөөтэй, аминхүчил ба эрдэс бодисоор баялаг, эсийг цэвэрлэж нөхөн сэргээнэ, орчин үеийн амьдралын сөрөг үр дагаврыг саармагжуулна. Гэмтлийн түвшинг бууруулж эс доторх бодисын солилцоог сайжруулснаар тус ханд нь эсийн үйл ажиллагааг хамгийн оновчтой хэмжээнд байлгаж арьсны байдлыг сайжруулан зөөлөн бөгөөд гэрэлтсэн төрхийг нь сэргээнэ. Сэтгэл хөдлөлийн үрчлээ гэх мэт арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд үүсэхээс сэргийлнэ. Патентын эрхээ мэдүүлсэн.

Өдрийн тос:

  • Асаи жимсний эсийн өсгөврийн ханд (euterpe oleracea fruit extract): антиоксидантаар баялаг (дийлэнхдээ ферулын хүчил), исэлдэх процессыг зогсоож эсийг гэмтэхээс сэргийлэн чөлөөт радикалуудын сөрөг нөлөөг саармагжуулна.

Шөнийн тос:

  • Торгон модны ханд (albizia julibrissin extract): хөгшрөлтийн эсрэг хүчирхэг үр нөлөөтэй, аминхүчил ба эрдэс бодисоор баялаг, эсийг цэвэрлэж нөхөн сэргээнэ, орчин үеийн амьдралын сөрөг үр дагаврыг саармагжуулна. Гэмтлийн түвшинг бууруулж эс доторх бодисын солилцоог сайжруулснаар тус ханд нь эсийн үйл ажиллагааг хамгийн оновчтой хэмжээнд байлгаж арьсны байдлыг сайжруулан зөөлөн бөгөөд гэрэлтсэн төрхийг нь сэргээнэ. Сэтгэл хөдлөлийн үрчлээ гэх мэт арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд үүсэхээс сэргийлнэ. Патентын эрхээ мэдүүлсэн.

Гликолийн хүчил (glycolic acid): альфа гидрокси хүчил нь үхэжсэн эсийг гуужуулж арьсыг зөөлөн бөгөөд толигор болгох үйлчилгээтэй химийн гаралтай гуужуулагч юм. Унтах зуур эсийн шинэчлэлтийг идэвхжүүлж үрчлээг тэнийлгэн арьсны бүтцийг сайжруулна. Арьсыг гэрэлтүүлж сэргэг харагдуулна.

NovAge True Perfection — Орчин үеийн амьдралын хэв маягийн үр дагавар болоод арьс хөгшрөлтийн эхний шинж тэмдгүүдтэй өндөр үр дүнтэй тэмцэгч цуврал бүтээгдэхүүн нь арьсанд дотроос нь нөлөөлж үрчлээ үүсэхээс сэргийлнэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: тус цувралын бүтээгдэхүүнүүд нь ердөө л хэдхэн долоо хоногийн дотор арьсыг чийгшүүлж, эрүүл, залуу насны гялбаатай болгоно.