1. ГЯЛАЛЗСАН УРУУЛ
Гялалзан нүүр будалт эргээд загварын оргилд гарахыг тэсэн ядан хүлээж байна уу? Тэгвэл тэр мөч ирээд байна! Инстаграм дахь алдартнууд болон блогерүүдаас жишээ аваарай. Харин гялалзсан нүүр будалт хийхэд чамд The ONE гялалзуулагчтай уруул өнгөлөгч ямар ч эргэлзээгүй туслах болно!
2. МЕТАЛЛ БУДАЛТ
Зөөлөн гялбаатай олон өнгө эсвэл дан ганц өнгө – металл өнгөтэй нүүр будалтын бүтээгдэхүүнүүд дахин загварын оргилд гараад байна. Гэвч ийм зовхины будаг хүн болгонд зохидоггүй. Бид чамд илүү зөөлөн хувилбар болох The ONE нүдний харандаан зовхины будгийг санал болгож байна. Уг бүтээгдэхүүн нь түрхэхэд хялбар, тараахад амар, мөн зөөлөн тослог гялбаа үүсгэдэг. Маш хялбар!
3. ГЯЛАЛЗСАН ХУМС БУДАЛТ
Гялалзсан хумсны будгууд яг л үнэт эрдэнэ мэт харагддаг. Бид конфетти будалтад дурлаад байгаа. Хул, ягаан, хүрэн өнгөнүүдийг сонгож хумсаа будаад дээр нь гялалзуур түрхээрэй. Дараа нь хумсны будгийг хатаагаад өнгөлөгч будаг түрхээрэй. Бас нэгэн гоёмсог будалт бол буруу харуулсан франц хумс будалт юм.
4. ӨНГӨТ НҮД
Чамд гялалзсан ба металл өнгийн нүд будалт таалагдахгүй байгаа бол цэвэр өнгөнүүд сонгоорой. Шинэ өнгөнүүдийг туршиж үзээд, нүдээ өвөрмөц нумаар хүрээлээд эсвэл зовхио хэд хэдэн өнгөөр будаарай, яг л солонго шиг! Өнөөдөр өвөрмөц, өнгөлөг хэв маяг загварын оргилд байгаа шүү дээ! The ONE Blend Pallette зовхины будгийг цуглуулгад найман өнгө орсон: байгалийн өнгөнөөс тод хүртэл, даруу ба дэггүй, цайвар ба бараан, “мат” ба гэрэлтсэн – гурван цуглуулгын тус бүрд нь чи дуртай өнгөө олно гэдэгт итгэлтэй байна.