Мартын 8-ний бэлгийн хөтөч

Хамгийн сайн найздаа, хамт ажилладаг бүсгүйдээ, ээждээ, эгчдээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын бэлгээ олоорой.

1. ТОД ӨНГИЙН ОРООЛТ
Уран зурагтай, график хээтэй, цацагтай, маш хөнгөн материалаар хийсэн ороолт – энэ бол хаврын хамгийн гоё бэлэг. Эмэгтэй бүрд гарцаагүй таалагдана!

2. ТОМ ХЭМЖЭЭТЭЙ АКСЕССУАР
Дэгжин найздаа өгөх тансаг бэлэг. Ийм аксессуар өдөр тутмын энгийн төрхийг онцгой харагдуулна, мөн үдэшлэг дээр анхаарал татам төрх бүрдүүлнэ. Нэг өнгийн хоолойтой цамц эсвэл цагаан, хар, ногоон эсвэл цэнхэр өнгийн даашинз дээр зүүхийг санал болгоорой.

3. ТАНСАГ ЦАГ
Хэрвээ эгч чинь цагийг хатуу баримталдаг хүн бол түүнд сонгодог загварын цайвар ягаан өнгийн гялалзсан чулуунуудтай бугуйн цагийн бэлэглээрэй. Цаг руугаа харах бүрдээ тэр чамайг санах болно.

4. ГЯЛГАР ЦҮНХ
Хул өнгийн супер гялгар цүнх – энэ бол олон талтай бэлэг юм. Найздаа, ээждээ, эгчдээ бэлэглэж болно. Тэр байтугай өөртөө хүртэл бэлэглэж болно. Хажуу талдаа чамин зангилаатай, ялдамхан өнгөтэй, салдаг оосортой, дугуй бариултай уг цүнх нь жинхэнэ чамин бэлэг болох юм.

Зурвас: Зураг: Oriflame