Ажил хэрэгч төрх бүрдүүлье

Зөв сонгосон аксессуар төрхөд зөв хэмнэл оруулж, өөртөө итгэх итгэл мэдрүүлж, хурал, уулзалт дээр чамайг хамгийн анхаарал татам бүсгүй болгож харагдуулна. Дараах хувилбаруудыг туршаад үзээрэй.

1. МЕТАЛЛ + ДУГУЙ
Энэ бол энэ улирлын хамгийн дэгжин төрх юм. Цагирган бариултай дөрвөлжин цүнх нь бөөрөнхий ээмэг болон хүзүүний зүүлттэй төгс зохиж сонгодог маягийн чамин төрх бүрдүүлнэ. Хуниастай даавуугааар хийсэн ягаан-хул өнгийн уусмал хээтэй маш хөнгөн ороолтыг зүүгээд ярилцлагад орохоор яваарай! 

2. ОЛОН ӨНГӨ, БҮТЭЦ + МЕТАЛЛ
Гоёл чимэглэлээ хувцсандаа тохируулж биш, харин хувцсаа тэдэнд тохируулж сонгоорой. Жишээ нь, алтлаг өнгийн хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч дээр цагаан цамц эсвэл торон цамц өмсөөрэй. Бүтэц, өнгө ба хэлбэрүүдийг зохицуулах нь төрхөө дэгжин харагдуулах хялбар бөгөөд чамин арга юм. Энэ төрх төсөл эсвэл санаагаа танилцуулах уулзалтад хамгийн тохиромжтой.  



3. БӨМБӨЛӨГ + МӨНГӨЛӨГ ӨНГӨ
Энэ бол энгийн хирнээ дэгжин харагдах төгс хувилбар юм: мөнгөлөг бугуйвч, ээмэг, ба жижиг хавтгай цүнх. Ажил хэрэгч төрхөд ч, өдөр тутмын төрхөд ч төгс зохино. Өдөр бүр хэрэглэсэн ч болно!



4. БӨМБӨЛӨГ + ГУДАМЖНЫ ЗАГВАР БУЮУ STREET STYLE
Тун удахгүй зун ирж бид халуун, нарлаг өдрүүдийг угтах болно. Энэ үед нарны шил чамд зайлшгүй хэрэгтэй аксессуар юм. Мөн овор хэмжээтэй цүнхэн дээр спорт гутал өмсөөрэй  - энэ нь чамайг энгийн хирнээ эмэгтэйлэг харагдуулна. Албан газарт чөлөөт хувцаслаж болдог баасан гарагт бүр ч тохиромжтой. 

 

5. ГЯЛБАА + МАТ
Чи зураач эсвэл өөрийн зургийн студийн эзэн байж болно. Чи урлагийн хүн. Чи чамин, загварлаг хувцаслах дуртай бүсгүй. Энэ тохиолдолд дугуй оруулгатай ээмэг, хүзүүний зүүлт болон цүнх сонгоорой, гялалзсан бүтэцтэй саарал эсвэл хул өнгийг хослуулаарай, мөн уруулаа ягаан өнгөөр будаарай. 

Харин нүүр будалтын хувьд ямар байх хэрэгтэй вэ? Бид “мат” будалтыг дэмжиж байна (энэ хэсэгт яагаад гэдгийг тайлбарласан).

Зурвас: Зураг: Oriflame