Алхам алхмаар: «франц» хумс будалтын шинэлэг хувилбар

Чиний мэддэг франц маникюрийг маш олон төрлөөр хийж болдог. Харин өнөөдөр бид чамд тус хумс будалтын энэ улирлын чиг хандлага болох шинэлэг хувилбарыг нь заах болно.


1

ХУМСНЫ СУУРЬ БУДАГ

Хумс будалтаа суурь будгаас эхлүүлээрэй. Дараа нь нэгэнтэйгээ төгс зохицох хоёр өнгийн хумсны будаг сонгоорой. Бидний сонголт бол тоорын ба улаан өнгө.

 




2

ӨНГӨТ СУУРЬ БУДАГ

Хумсны суурь будгийг хоёр давхарлаж түрхээд бүрэн хаттал хүлээнэ.

 

  



3

  

БАГС

Энэ хумс будалтыг хийхэд чамд нарийн багс хэрэгтэй. Хуучин багсаа дундуур нь хувааж хайчилж хэрэглэж болно.

 




4

ҮЗҮҮР

С Хайчилсан багсыг ашиглан хумсны үзүүр хэсэгт хөндлөн зураас зураарай. Хоёр давхарлаж будаад хаттал нь хүлээнэ. Алдаа гаргавал санаа зовох хэрэггүй, чих цэвэрлэгч хөвөн болон хумсны будаг арилгагч бүтээгдэхүүнээр илүүдлийг цэвэрлээрэй.


     

 

  5

ӨНГӨЛӨГЧ БУДАГ

Хумсны будаг бүрэн хатсаны дараа хумсны будгийн тогтцыг уртасгаж хумсанд гялбаа нэмэхийн тулд өнгөлөгч будаг түрхээрэй.


Зурвас: Зураг: Victoria Stillwell, Маникюр: Frida Selkirk