1. ТОГТОЦ САЙТАЙ НАЙРЛАГА СОНГО
Чамд ямар ч нөхцөлд тогтоцтой шингэн зовхины будаг бол хэрэглэхэд хялбар түрхэгч хэрэгтэй. Бид чамд The ONE шингэн зовхины будгийг санал болгож байна. Тослог бүтэцтэй, эрчимт өнгөтэй энэхүү будгийг түрхэхэд хялбар ба түрхсэн даруй өнгө нь “мат” болж хувирна. Ухаалаг байгаа биз?
Зөвлөгөө: чи ногоон нүдтэй бол чавганы өнгө сонгоорой, хүрэн эсвэл цэнхэр нүдтэй бол бор саарал өнгө зохино. Зөөлөн ягаан өнгийг хөмсөгнийхөө доор түрхвэл харц гэрэлтэнэ.
2. СУУРЬ БЭЛД
Суурь маш чухал. Энэ будалтыг төгс суурьгүй хийх боломжгүй. Дуртай суурь шингэн энгэсэг болон өө дарагчаа түрхсэний дараа The ONE IlluSkin 1-д-2 хуурай энгэсэг ба хацар өнгөлөгчөөр бэхжүүлээрэй. Хоорондоо зохицолтой хоёр өнгийн хацар өнгөлөгч нь (бараан “мат” ба гялалзсан цайвар) царайны хэлбэрийг засаж ялдамхан харагдуулна.
3. УСНЫ ХАМГААЛАЛТТАЙ СОРМУУСНЫ БУДАГ ХЭРЭГЛЭ
“Мат” будалтад усны хамгаалалттай будаг зохино. Ийм будаг бороо орсон ч, уйлсан ч, чийгтэй орчинд орсон ч урсаж буудаггүй. Мөн сормуус дэрвийлгэгч хэрэглээрэй.
4. МАТ УРУУЛЫН БУДАГ ХЭРЭГЛЭ
Чамд тогтоц сайтай найрлагатай тусгай уруулын будаг хэрэгтэй, жишээ нь, The ONE Lip Sensation хөөсөн бүтэцтэй уруулын будаг эсвэл Giordani Gold уруулын будаг-бэлдмэл SPF 15.
Энэхүү хоёр будаг нь эвтэйхэн түрхэгчтэй тул нэмэлт бүтээгдэхүүн шаардахгүйгээр төгс үр дүн үзүүлдэг.