Шведийн жимсгэнэ – жинхэнэ одууд

Швед улс дэлхий ертөнцөд дан ганц ABBA, Aviici болон Алисия Викандерыг төрүүлснээрээ алдартай бус: бүх дэлхий даяар өөрийн шим тэжээлт жимсгэнэ – одуудаар алдартай. Таны арьсанд зориулсан жинхэнэ супер хүнс!

Нэрс
Нэрс нь зэрлэг байгальд ургадаг бөгөөд Шведийн хязгааргүй ойгоор зугаалан жижигхэн жимсгэнийг түүх хэн бүхэнд өөрийн ашиг тустай чанараа хуваалцахад бэлэн байна – түүний амт болон эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус ингэх хангалттай шалтгаан болно гэдэгт итгээрэй! Нэрс жимс арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалах антиоксидантаар болон байгалийн гаралтай чихрээр баялаг. Гоо сайхны бүтээгдэхүүний найрлага дах түүний ханд нь арьсыг зөөлрүүлж, шинэчлэх үйл явцыг эрчимжүүлж, уян хатан байдлыг бэлэглэнэ.

Хаанаас хайх вэ: Optimals Hydra бүх төрлийн арьсыг эрчимтэй чийгшүүлэгч

Алирс
Үндэсний хоолонд соус болдог, мөн түүгээр жимсний амтат чанамал ч хийдэг - Швед хүн болгоны өдөр тутамд хэрэглэгддэг энэ жимсгэнэ бол супер хүнс юм. Алирс жимс пектин, A, C ба E аминдэм, органик хүчил болон эрдэст давсаар баялаг. Алирсын ханд арьсыг гайхалтай тэнцвэржүүлж, үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлчилгээтэй.

Хаанаас хайх вэ: EcoBeauty иж бүрэн арчилгаа

Нохойн хошуу
Шведийн хөнгөн атлетикийн тамирчид урт дасгал сургуулилтын дараа нохойн хошууны хүйтэн эсвэл бүлээн бэлдмэлийг уун хүч чадлаа нөхдөг. Түүний үрийн тос нь арьсны усан давхаргыг бэхжүүлдэг 15 гаруй өөр өөр төрлийн тослог хүчлүүдийг агуулдаг ба, арьсыг толийлгож, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.

Хаанаас хайх вэ: Optimals Even Out нөсөөжилтийг эсрэг шөнийн тос