Ирээдүйгээс ирсэн гоо сайхны бүтээгдэхүүн үү? Үзэсгэлэнт арьстай болгох үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүний талаар мэргэжилтэн бодлоо хуваалцлаа.

Манай wellness-мэргэжилтэн Каролина Кумминс бүрэн итгэлтэй байгаа: гоо үзэсгэлэнг дотроосоо гэдэг чиг хандлага нь ойрын ирээдүйд улам бүр л өссөөр байх болно. Керамид ба антиоксидантаас коллаген хүртэл – ойр орчны бүгд л арьсны төлөвийг сайжруулдаг, дотроосоо хэрэглэдэг нэмэлт бүтээгдэхүүний талаар цуурч байна. Тэрхүү шидэт бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах хэрэгтэй эсэхийг бид Каролинагаас тодрууллаа.

Арьсны нэмэлт бүтээгдэхүүнүүд  чухам яагаад олны анхаарлыг татдаг вэ?

Гоо үзэсгэлэнг дотроосоо чиг хандлага болон цогц шийдэл нь улам их газар авсаар байна. Эрүүл хооллолт бол гоо үзэсгэлэн ба эрүүл арьсны үндэс мөн гэдэг нь улам бүр баталгаажсаар байна. Нүүрний арьсны гундсан өнгө маш олон тохиолдолд арьсны асуудалтай холбоотой гэхээсээ илүү, ашигт бодисуудын дутагдлаас улбаатай байдаг. Аминдэм, эрдэс бодис, ханасан өөх тос, фитохимийн бодисуудтай тэнцвэртэй хоолны дэглэмийг тогтмол барих тийм ч амар биш. Тиймээс ч, арьсан дах чийгийг хадгалдаг, коллагены боловсруулалтыг дэмждэг, арьсыг чангаруулдаг орц найрлагын талаарх судалгаа шинжилгээнүүд сүүлийн жилүүдэд ихэссэн байна.

Би гоо сайхны иж бүрэн арчилгааг тогтмол хэрэглэдэг – надад иймэрхүү нэмэлт бүтээгдэхүүн хэрэггүй!

Үнэн хэрэгтээ, иж бүрэн арчилгаа ба нэмэлт бүтээгдэхүүн хамтдаа дээд зэргийн тогтвортой үр дүнг өгдөг. Бид арьсыг дотроос нь тэжээж, гаднаас нь үр нөлөөг тогтоож өгдөг. Ингэснээр, эрүүл гялбааг илүү хялбар аргаар бий болгоно.  

Тэдгээр нь үнэхээр үйлчилдэг үү? Үр нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй баримтууд бий юу?

Арьсны хамгаалагч механизмыг бэхжүүлдэг болон чийгийг дотор нь хадгалахад тусалдаг нэмэлтүүд нь – хамгийн их судлагдсан ангилал. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилд хамрагдсан гэсэн тэмдэглэгээг хайгаарай: энэ нь тухайн бэлдмэлийн үр нөлөөг шинжлэх ухаан талаас нь үнэлэгдснийг харуулна. СХТ-аар (санамсаргүй хяналттай туршилт) баталгаажсан үр нөлөөтэй орцуудыг сонгоорой – энэ бол алтан дундаж стандарт.  

 

Oriflame-н Wellness-н цувралд Үс ба хумсны нэмэлт тэжээл бий. Арьсны нэмэлт бүтээгдэхүүн гарахаар төлөвлөгдөж байгаа юу?

Та одоо ч  Астаксантин ба нэрсний бэлдмэлийн иж бүрдлийг   хэрэглэж болно. Тэрээр хөгшрөлтийг түргэсгэдэг чөлөөт радикалуудыг саармагжуулж өгдөг. Өдөр тутамдаа Омега-3 иж бүрдлийг хэрэглэснээр, арьсны уян хатан төлөвийг нэмэгдүүлж, үрчлээг багасгахад нөлөөлдөг. Үүнээс гадна, 15-р каталогийн мэдээг бүү алгасаарай: таныг дэвшилтэт бүтээгдэхүүн хүлээж байх болно. 

Зурвас: Зураг: Oriflame