Ecobeauty цуглуулга
Ecobeauty

Ecobeauty цуглуулга

29447
249 500 ТӨГ 356 400 ТӨГ
6 ширхэг.
Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.


Цуглуулгад: Нүүр цэвэрлэгч сүүн шингэн (200 мл), сэргээгч тоник (200 мл), арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос (15 мл), нүүрний арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл (30 мл), өдрийн чийгшүүлэгч тос (50 мл), нүүрний тэжээллэг тос (50 мл).

ECOBEAUTY ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА

Өдөр өдрөөр улам нэмэгдэх таны төрөлхийн гоо үзэсгэлэн


Дээд зэргийн чанартай байгалийн гаралтай, органик зургаан бүтээгдэхүүн, алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмжигч Орифлэймийн 4 алхам бүхий арьс арчилгааны систем, нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлэгч тусгай найрлага нь арьсыг иж бүрэн арчилж, эрүүл мэнд, гоо үзэсгэлэн болон гэрэлтсэн төлөвийг нь дэмжихэд хэрэгтэй бүхнээр хангана. Цувралын бүх бүтээгдэхүүнүүдийг ашигласан иж бүрэн арчилгаа нь зөвхөн нүүр цэвэрлэгч сүүн шингэн болон өдрийн тос хэрэглэсэнтэй харьцуулбал харьцангуй өндөр үр дүнтэй болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан.


Алхам 1: ЦЭВЭРЛЭГЭЭ Ecobeauty нүүр цэвэрлэгч сүүн шингэн (32197) ба Ecobeauty арьсыг сэргээгч тоник (32198) нь нүүр, хүзүү ба цээжний арьсыг бохирдлоос ангижруулж нүүрний будгийг арилгана, мөн арьсыг тайвшруулж сэргээнэ.

Өглөө ба орой: сүүн шингэнээс нүүр цэвэрлэгч хөвөн дээр аваад нүүр, хүзүү ба цээжний арьсыг зөөлөн арчиж бохирдол болон нүүрний будгийг арилгана. Сэргээгч тоникоос бага зэргийг хөвөнд шингээгээд бохирдол болон нүүрний будгийн үлдэгдлийг арилгахын тулд нүүр, хүзүү болон цээжний арьсыг арчина. Арьсыг цэвэрлэж сэргээхийн тулд өглөө ба орой уг алхмыг давтан хийгээрэй.


АЛХАМ 2: НҮД ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА Ecobeauty арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос (32220) нь нүдний орчмын мэдрэмтгий арьсыг зөөлрүүлнэ, толийлгоно ба түрхсэн даруй чийгшүүлнэ.

Өглөө ба орой: тосноос багахан хэмжээтэй авч нүдэнд орохоос зайлсхийн нүдний орчмын арьсанд түрхэнэ. Тосыг ядам хурууны өндгөөр хөнгөн иллэг хийж түрхэхийг зөвлөж байна.


АЛХАМ 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ Арьсыг өдрийн эсвэл шөнийн тос түрхэхэд бэлдэж гэрэлтсэн харагдуулахад танд Ecobeauty нүүрний арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл (32203) тусална.

Өглөө ба орой: эрчимжүүлэгч бэлдмэлийг арьсыг цэвэрлэж тоник хэрэглэсний дараа түрхээрэй. Нүүрэнд тос түрхэхээс өмнө бэлдмэлийг арьсанд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.


АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА Арьсыг өдрийн цагаар шаардлагатай чийгээр хангах эсвэл шөнийн цагаар эрчимтэй нөхөн сэргээхэд танд Ecobeauty өдрийн чийгшүүлэгч тос (32199) ба Ecobeaty нүүрний тэжээллэг тос (32201) тусална. Тосыг Ecobeauty арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл (32203) хэрэглэсний дараа түрхэхийг зөвлөж байна.

Өглөө: өдрийн тосноос бага зэргийг (хоёр ширхэг хатаасан үзэмтэй тэнцэхүйц хэмжээтэй) аваад бэлдмэл хэрэглэсний дараа нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй.

Орой: нүүрний тэжээллэг тосноос хоёр дуслыг хуруун дээрээ авч бага зэрэг бүлээсгээрэй. Дараа нь нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй. Тосыг арьсанд жигд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.

Идэвхт орц:


Ecobeauty нүүр цэвэрлэгч сүүн шингэн (32197)

  • Хонгорзул цэцгийн органик ханд (centaurea сyanus flower water): арьсанд гурвалсан үйлчилгээ үзүүлнэ: антиоксидант нь хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаална, чихэр нь чийгшүүлнэ, эрдэс бодис нь арьсыг зайлшгүй хэрэгтэй тэжээллэг бодисоор хангана.
  • Наранцэцгийн органик тос (helianthus annuus hybrid oil): арьсыг нэмэлт тэжээлээр хангахад, мөн арьсыг цэвэрлэх явцад нөхөн сэргээхэд зайлшгүй хэрэгтэй тосны хүчлүүд болон антиоксидант хамгаалалтаар хангах Е аминдэмээр баялаг. Энэхүү хоёр орц нь хамтдаа арьсанд тань байгалийн хайр халамжийг мэдрүүлнэ, харин танд хэрэглэх бүрд ялдам бүтэц болон таатай үнэр бүхий таашаал бэлэглэнэ.

Ecobeauty нүүрний арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл (32203)


  • Хаваршил цэцгийн тос: маш хүчирхэг тэжээллэг шинж чанартай энэхүү орц нь арьсны усны-тосны тэнцвэрт байдлыг дэмжиж хуурайшихаас хамгаалагч гамма-линолийн хүчлийг (Омега-6) их хэмжээнд агуулдаг. Арьсыг антиоксидант хамгаалалтаар хангах Е аминдэмээр баялаг.
  • Зуун настын ханд: арьсыг тайвшруулж шинэчлэхэд туслахын зэрэгцээ ургамлын гаралтай чийгшүүлэгч чихэр агуулдаг.
  • Сүүний хүчил: арьс шинэчлэгдэх процессыг идэвхжүүлж эрүүл, гэрэлтсэн төлөвийг нь нөхөн сэргээнэ.

Ecobeauty арьсыг сэргээгч тоник (32198)

  • Сарнайн органик ханд (rosa damascena flower water): арьсыг тэнцвэржүүлнэ, антиоксидант болон чихрээр баялаг. Арьсыг сэргээж зөөлөн үнэр бэлэглэнэ.
  • Балжингарамын органик ханд (anthemis nobilis flower water): чийгшүүлэх үр нөлөөтэй гликозид (чихрийн үүсмэл) агуулдаг. Эдгээр хоёр орцын холимог нь тайвшруулах үр нөлөө үзүүлж, хуурайшиж чийггүй болсон арьсыг чийглэг, сэргэг ба гэрэлтсэн болгоно.

Ecobeauty өдрийн чийгшүүлэгч тос (32199)


Арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос (32200)


  • Шведийн алирс жимсний үрийн тос (vaccinium vitis-idaea seed oil) ба чацарганын үрийн тос (hippophae rhamnoides seed oil) нь бие махбодын боловсруулдаггүй линолийн тосны хүчил болон альфа-линолийн тосны хүчлээр, мөн антиоксидант хамгаалалтаар хангах Е аминдэмээр баялаг орц юм. Эдгээр хүчлүүд нь арьсны эрүүл мэнд болон чийглэг байдалд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьс толийж гэрэлтэн гайхамшигтай харагдана.

Ecobeauty нүүрний тэжээллэг тос (32201)

  • Арганы тос (argania spinosa kernel oil): хүний арьстай ижил төстэй бодис болох липид агуулдаг (арьсны бүрэн бүтэн байдал ба хүрээлэн буй орчинд тэсвэртэй байдлыг хариуцдаг эсийн бүрхэвч эдийн үндсэн орц). Энэхүү бодис нь арьсыг нөхөн сэргээж тэжээлээр ханган хамгаалдаг. Хамгаалах ба тэжээлээр хангах шинж чанартай, мөн арьсны чийглэгийг шаардлагатай хэмжээнд байлган эрүүл мэндийг нь дэмждэг.

  • Хөвөнгийн ургамлын ханд (gossypium herbaceum extract): арьсыг тэжээлээр хангаж чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалагч тосны хүчлүүдээр баялаг. Мөн түүнчлэн энэхүү орц нь тайвшруулах шинж чанартай. Арганы тос ба хөвөнгийн ургамлын хандын холимог нь ялангуяа хуурай арьсанд маш их ач тустай антиоксидант хамгаалалт, тэжээл ба арчилгаагаар хангана.
Арьсандаа байгаль дэлхийн сайхан бүхнийг бэлэглээрэй. Тэжээллэг бодис ба аминдэмээр баялаг байгалийн болон органик гаралтай орцууд - арьсны тань эрүүл мэнд, гоо үзэсгэлэн ба гялбааг дэмжинэ. Ecobeauty цуврал бүтээгдэхүүнтэй танилц!