Арьс арчилгаагаа сайжруулах 4 дадал зуршил

Цаг нь тулсан эцэс төгсгөлгүй ажлуудаар дүүрэн энэ хорвоод өөртөө зориулж цаг гаргах нь амаргүй байдаг. Бид хурдаа сааруулж, арьсандаа бага зэрэг анхаарал, халамж үзүүлэхэд тань туслах дөрвөн зөвлөмжийг хуваалцахаар бэлдлээ.

Өөртөө анхаарал тавих нь яагаад чухал вэ?

Хүмүүсийн өдөр тутмын хэвшсэн дэг жаяг нь өөр өөр байж болох ч өөрийгөө халамжлах тухай ойлголт нь бүгд ижил бөгөөд нийтлэг хэвээр байна: бид илүү сайхан мэдрэмж авахын төлөө  өөрсдийгөө халамжилдаг. Өөртөө анхаарал тавих нь өдөр тутмын олон ажлуудын дунд цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаарах, дотоод сэтгэлийн тайван байдлыг мэдрэхийн тулд эерэг мөчүүдээр дүүргэхийг хичээх боломж юм. Арьс арчилгаанаас л өөртөө зориулах халамж эхэлнэ. Хэрэв өмнө нь нүүрний маск хэрэглэх нь ховор таашаал байсан бол одоо энэ нь ням гараг бүрийн арчилгааны зан үйлийн зайлшгүй хэсэг болох ёстой.

img-1.jpg

Арьсаа хэрхэн халамжлах вэ?

Яг л бидний нэгэн адил та арьс арчилгаанаасаа жинхэнэ таашаалыг мэдрээсэй гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Арьсан дээр хайлах мэт зөөлөн бүтцээс эхлээд зөв арчилгааны талаар хуваалцаж, өөрийгөө халамжлах хайраа дараагийн түвшинд хүргэх нууцуудаас хүргэхээр бэлдлээ!


1) 
Илүүдэл зүйлээс салаарай


Арьсны жигд бус бүтэц, гундсан өнгө, гялбаагаа алдсан арьс - эдгээр бүх асуудлыг ердөө л нэг аргаар шийдвэрлэх боломжтой. Долоо хоногт хоёр удаа арьсаа гуужуулснаар, толигор болгож, үхэжсэн эд эсээс салж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж, шинэчлэгдэх процессыг хурдасгана. Энэхүү энгийн арчилгааны өөр нэг давуу тал нь арьсыг дараагийн арчилгаанд бэлдэж, идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг арьсны гүнд нэвтэрч, илүү үр дүнтэй нөлөө үзүүлэх боломжийг олгодог.

 

Иймд арьсыг зөөлрүүлж, үр дүнтэй гуужуулахад туслах альфа ба бета гидроксийн хүчлээр (ANA ба BHA) баяжуулсан  NovAge шинэчлэгч үйлчилгээтэй гуужуулагчийг хэрэглээрэй. Нүүр ба хүзүүндээ түрхээд 20 минут байлгасны дараа усаар угааж, шинэчлэгдсэн толигор ба гэрэлтсэн арьсыг мэдрээрэй.

2) Хүзүү болон цээж хэсгийн арьсандаа анхаараарай


Бид хүзүү болон цээж хэсгийн арьсаа арчлахаа ихэнхдээ мартаж орхидог. Гэтэл эдгээр хэсгийн арьсны төлөв байдал нь хуримтлагдсан алжаал ядаргаа эсвэл насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг шууд л илтгэж харуулдаг. Энэ нөхцөл байдлыг засаж, гэрийн нөхцөлд мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд  NovAge хүзүү ба цээж хэсгийн тосыг хэрэглээрэй. Энэхүү тос нь компьютерийн ард олон цагаар ажиллаж, хөшиж алжаасан булчингийн өвдөлтийг намдаахгүй ч, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулж, арьсны өнгийг жигд болгодог нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан юм.

img-2.jpg

3) Үнэт тоснуудын найрлагаар арьсаа эрхлүүлээрэй


Өөртөө анхаарал тавьснаар, бид дотроосоо гэрэлтэж, гоо үзэсгэлэнгээ гайхуулдаг. NovAge нүүрний арьсыг нөхөн сэргээгч дуслууднь өөртөө анхаарал халамж тавих энгийн хэрнээ дээд зэргийн сэтгэл ханамжтай арга юм. Энэхүү бүтээгдэхүүн нь хуурайшсан арьсанд гүн тэжээл өгөх, нөхөн сэргээх, хамгаалах тосон хүчил, липид, антиоксидант, аминдэм ба эрдэс бодисоор баялаг байгалийн гаралтай 6 төрлийн тосыг найрлагадаа агуулдаг.



4) 
Нойрны ач холбогдлыг мартаж болохгүй


Нойр бол бие махбод өөрийгөө эдгээж, эрч хүчээ нөхөн сэргээх байгалийн арга юм. Үүнээс гадна энэ нь арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг. Гэхдээ та өдөр бүр бүтэн 8 цаг унтаж чадахгүй байгаа тохиолдолд яах вэ? Танд шөнийн маск тусална. Унтахынхаа өмнө тосон бүтэцтэй маскийг түрхээрэй. Арьсыг гүн тэжээлээр хангаж, чийгшүүлж өглөө сэргэг, гэрэлтсэн, амарсан төлөвтэй харагдуулна.

Ийм л учраас бид NovAge шөнийн масканд маш их дуртай. Энэ нь арьсны чийгийн тэнцвэрийг сэргээж, хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, нэг шөнийн дотор байгалийн нөхөн сэргэх үйл явцыг хамгийн их үр дүнд хүргэхэд тусална. 



Сүүлийн зөвлөмж

Та бидний арьс арчилгааны зөвлөмжийг дагах эсвэл өөрийн зан үйлийг дагаж мөрдөөрэй - хамгийн чухал нь өөрийгөө аль болох олон удаа халамжилж, үүнийгээ чин сэтгэлээсээ хийх явдал юм шүү!


 
Зурвас: