UVA- БА UVB- ТУЯА ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?
Нарны туяа нь цэвэр байдал ба уртын хувьд өөр өөр долгиотой байдаг. UVA-туяа – энэ бол хэт ягаан цацрагаас бүрдсэн урт долгио юм. Тэд UVB туяа шиг хүчтэй биш ч, илүү их хор хөнөөлтэй, бүрхэг өдөр хүртэл идэвхтэй, шилээр хүртэл нэвтэрдэг чанартай. UVA-туяа нь арьсан дээр хөгшрөлтийн шинж тэмдэг, сэтгэл хөдлөлийн үрчлээ болон нөсөө толбо үүсэхэд хүргэдэг. Нарны туяанаас хамгаалагч бүтээгдэхүүнүүд нь энэхүү хоёр туяаны хамгаалалтыг нэг дор нь агуулдаг.
UVB-туяа нь богино долгиотой тул нэг хэсэг нь үүлэнд, нөгөө хэсэг нь озоны давхаргад уусдаг бол үлдсэн хэсэг нь арьсан дээр түлэгдэлт, улайлт үүсгэдэг. Бүрхэг өдөр энэ төрлийн туяа үүлийг эсвэл шилийг нэвтэрч арьсанд сөрөг нөлөө үзүүлж чаддаггүй. Улирал, байршил, өдрийн цагаас хамаарч UVB-туяа өөр өөр нөлөө үзүүлдэг ч, энэхүү хоёр туяаны хамгийн өндөр идэвхтэй цаг 10-16 цаг юм. Арьсан дээрх хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн 80% нь нарны туяанаас үүдэлтэй юм, тиймээс нарны хамгаалалттай бүтээгдэхүүнийг үргэлж хэрэглэж заншаарай! Мөн түүнчлэн хэт ягаан туяанаас арьсаа хамгаалснаар арьсны хорт хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой.
МИНИЙ АРЬС НАРАНД БОРЛОХООРОО ГЭРЭЛТСЭН, СЭРГЭГ ХАРАГДДАГ. БИ ХАМГААЛАЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЗААВАЛ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ЮУ?
Тийм, учир нь арьс хөгшрөлтийн 80% нь амьдралын хэв маягаас хамааралтай байдаг. UV-туяа ч бас үүнд чийгшил дутагдах, арьсны уян хатан, чанга байдал алдагдах, нөсөө толбо үүсэх ба нарны хэт ягааны улмаас хөгшрөх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн заавал хэрэглэж, SPF-г нь зөв сонгож, арьсаа зөв арчлаарай (энэ хэсгээс дэлгэрэнгүй уншаарай).
SPF ГЭЖ ЮУ ВЭ? ӨДӨР ТУТАМД SPF 6 ХАНГАЛТТАЙ ЮУ ЭСВЭЛ НАДАД ИЛҮҮ ХҮЧТЭЙ ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ ЮУ?
SPF (Sun Protect Factor – нарнаас хамгаалагч хүчин зүйл) нь нарны хамгаалалттай бүтээгдэхүүн арьсанд сөрөг нөлөө үзүүлэгч UVB-туяаны нөлөөг хэр өндөр үр дүнтэй саармагжуулдгийг тодорхойлдог. SPF бичгийн дараах тоо нь бүтээгдэхүүнийг түрхсэний дараа арьсаа хэр хугацаанд нарнаас хамгаалахыг заадаг. Энгийнээр тайлбарлавал: хэрвээ чи наранд 10 минутыг түлэгдэлгүй өнгөрүүлж болох бол SPF 6 энэ хугацааг 6 дахин нэмэгдүүлэх буюу 60 минут болгоно. SPF 15, 15 дахин буюу 150 минут. Ердийн үед ч, агаарт гарахад ч бид 15 ба түүнээс дээш SPF сонгохыг зөвлөдөг. SPF нь гэмтлийн эрсдэлийг бууруулдаг ч сэргийлдэггүй гэдгийг санаарай. Тиймээс хэрвээ чи усанд сэлж байгаа, хөлөрч байгаа бол хоёр цаг тутамд бүтээгдэхүүнээ түрхэж арьсаа хувцсаар хамгаалаарай.
НАРНЫ ХАМГААЛАЛТ УУ ЭСВЭЛ В АМИНДЭМ ҮҮ? ХАМТАД НЬ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ?
Тийм, мэдээж! Хэрвээ чи өдөрт 15-с дээшгүй минутыг гудамжинд өнгөрүүлдэг бол бие махбоддоо хэрэгтэй хэмжээний D аминдэмээ авч чаддаг гэсэн үг. Харин D аминдэмийг авахын тулд нарны хамгаалалт хэрэглэхгүй арьсаа аюулд өртүүлэх нь буруу юм. Мөн түүнчлэн бүрхэг өдөр хүртэл D аминдэм авч болдгийг санах хэрэгтэй.
Редакторын зөвлөгөө
Европын хамгийн хатуу стандартын нэг нарнаас хамгаалагч бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамаардаг. Шведийн компанийн хувьд Oriflame нь эдгээр дүрмийг хатуу чанд мөрддөг. Чи өөрийн хүссэн хамгаалагч бүтээгдэхүүнээ итгэлтэйгээр сонгож болно, тэр арьсыг эрт хөгшрөлт болон нарны туяанаас үүдэлтэй түлэгдэлтээс найдвартай хамгаална.
Нарны туяанд удаан хугацаанд өртөхөөс зайлсхийж, хангалттай хэмжээний ус ууж, эрүүл хоол идэж, иж бүрэн арчилгаа хийж арьсаа зөв цэвэрлэж, зайлшгүй хэрэгтэй тэжээллэг бодисуудаар хангаарай.