Хаврын арьс арчилгаа: арьсаа гэрэлтүүлэх 4 алхам

Өвлийн улирлаас үүдэлтэй арьсны хамгийн том асуудлуудтай хэрхэн тэмцэх, хаврын улиралд арьсаа гэрэлтсэн харагдуулахын тулд арьс арчилгаандаа юу нэмэх сурч аваарай.

Хуанли дээр 2-р сарын дунд үе хэдийн болжээ. Танай хотод өвлийн хүйтэн цаг агаар хэвээр байгаа байх. Хавар жинхэнэ утгаараа нэг сар хагасын дараагаас л эхэлж дулаарах боловуу. Өвлийн баяруудыг ардаа үдэж, бэлэг гардуулж, модоо хурааж дууссан байх. Одоо багахан хүлээгээд л та амьдралынхаа шинэ хавартай учрах болно! Хавар ирэхэд хувцас нимгэрч, гадаа алхах нь уртсах болно. Бидний биеийн хэсгээс одоогоор нүүр л ил гарч байгаа учир, түүнд илүү анхаарах нь зүйтэй. Хаврын шинэ Би, сайн байна уу – юугаар гайхуулах гэж байна?

 

Алхам #1: чийгшүүлэх ба тэжээлээр хангах

Юуны өмнө Оросын үлгэрт ярьдагчлан ядарсан аялагчийг (арьсыг унших) ундалж, хооллож байх ёстой. Энэ нь бид ердийн тосондоо чийгшил ба тэжээлийг нэмж өгнө гэсэн үг юм. Optimals бүх төрлийн арьсны чийгшүүлэгч маск танд шаардлагатай нэмэлт чийгшлийг өгөх болно. Нэрс, хар бөөрөлзгөнө, улаан бөөрөлзгөнө гэсэн амтат гурвалсан орц арьсыг хаврын сэргэг өнгөөр гэрэлтүүлж чийгшүүлэхэд тусална. Нэмэлт тэжээлийг харин жижигхэн боловч маш үр дүнтэй туслагч болох Optimals арьсны асуудлыг шийдэгч тэжээллэг бэлдмэл  хариуцах болно. Нохойн хошууны тос, канола тос ба Е аминдэмийн байгалийн гаралтай орц найрлага нь хуурайшилтыг зогсоож, хаврын анхны цэцэгсийн дэлбээ адил арьсыг зөөлрүүлнэ. Ердийн шөнийн тосондоо хэдэн дуслыг л нэмээд болоо!

Алхам # 2: арьсаа чангаруулах

Арьсны улирлын хуурайшилт нь үрчлээг ихэсгэж, улмаар шинээр үрчлээ үүсэхэд гол түлхэц нь болдог. Royal Velvet нүүрний арьсыг чангаруулагч маскийг сонирхоорой. Найрлага дах гиалуроны хүчил ба хар цахилдгийн бэлдмэл нь арьсны чийгийг агшин зуур сэргээж өгөх болно. Долоо хоногт 1-2 удаа тогтмол хэрэглэвэл маск нь насны өөрчлөлттэй үр дүнтэй тэмцдэг. Маскийн үр нөлөөг олон үүрэгт бүтээгдэхүүнээр нөхөөрэй. Royal Velvet 1-д-3 нүүрний арьсыг толийлгогч тосыг өдрийн тос нүүр будалтын суурь эсвэл бэхжүүлэгч маск хэлбэрээр хэрэглэж болно. Тосны найрлага дах С аминдэм нь арьсны эрүүл гялбааг сэргээж, хар цахилдгийн бэлдмэл уян хатан чанарыг нь нэмэгдүүлнэ.

Алхам # 3: Алжааж ядарсан нүдтэй тэмцэх

Одоо зовхины хэсгийг анхааралтай ажиглацгаая. Бид юу харж байна вэ? Хавагнах, бараан хүрээ ба шинэ үрчлээ үүссэн байна уу? Бүү бууж өг! Найрлага дах идэвхт орцуудын иж бүрдлийн тусламжтай нүдийг хормын дотор сэргээх үйлчилгээтэй  Optimals Hydra бүх төрлийн арьсны чийгшүүлэгч зовхины тосыг, хэрэглээрэй. Учир нь түүний найрлага дах ягаан родиола арьсыг хамгаалж, зөрөг цэцэг тайвшруулж, кофеин бичил цусны эргэлтийг сайжруулна. Үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд нүдний  иллэгийн хэрэгсэлтэй хамт хэрэглээрэй: хүйтэн металл бөмбөлөг нь арьсны нимгэн давхаргад тосыг жигд тараахаас гадна арьсыг хөргөх, хаванг буулгах ба алжаалыг тайлахад тусална.

Алхам #4: уруулын арьсыг нөхөн сэргээх

Хавар ирэхэд уруулаа тод, өнгөлөг ба эрчимтэй өнгөөр будахыг хүсдэг! Уруулын арьсны хуурайшилтыг бус харин гоёмсог толигор байдлыг чимж тодруулах нь чухал тул уруулын арьс арчилгаатай ба толигор байх ёстой. Таны уруулын хамгийн сайн найз бол  — тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн  юм. Зөгийн лавтай зөөлөн бүтэц нь ямар ч цаг агаарт уруулын эмзэг арьсыг хамгаалж, сэргээгч тааламжтай үнэр нь таны сэтгэлийг сэргээнэ.  Love Nature 1-д-2 уруулын гаа ба ногоон нимбэгтэй гуужуулагч маскийг . долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглээрэй. Хэрэв танд цаг байгаа тохиолдолд бүтээгдэхүүнийг 15 минутын турш үлдээж болно: аминдэмээр баялаг ногоон нимбэг, гаа ба маракуйяагийн ханд нь арьсыг зөөлрүүлж чийгшүүлнэ. Хэрэв цаг хугацаа маш хомс байгаа үед бүтээгдэхүүнийг урууландаа иллэг хийж түрхээд, усаар зайлж угаана. Нишингийн сахарын тоосонцор нь уруулын арьсыг гуужуулж, таны уруулд толигор байдал, байгалийн гялбааг авчирна.

За, ингээд бүх аргуудтай танилцаж дууслаа. Та хаврыг бүрэн зэвсэглэж угтахад бэлэн боллоо!

Зурвас: