«Эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн арьс, салст бүрхэвч маш мэдрэмтгий байдаг тул онцгой анхаарал арчилгааг шаарддаг. Энгийн саван эсвэл шүршүүрийн гел нь шүлтлэг бөгөөд хүчиллэг орчныг алдагдуулж, хуурайшилт, цочрол үүсгэдэг. Эмзэг хэсгийн арьсанд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн нь арьсыг цэвэрлэж, рН-ийн тэнцвэрийг хэвийн болгохоос гадна таагүй үнэр болон мэдрэмжтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг», гэж эх барих эмэгтэйчүүдийн эмч Татьяна Иванова хэлэв.
Үнэхээр ч тийм, pH бүтээгдэхүүнүүд нь эмзэг хэсгийн арьсны эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг: энэ нь эмзэг хэсгийн рН-ийг алдагдуулдаггүй бөгөөд таагүй мэдрэмжээс урьдчилан сэтгийлэхэд тусалдаг Хэрхэн зөв сонголт хийх вэ?Үүнийг олж мэдье!
Эмзэг хэсгийн арчилгаанд зориулсан анхны бүтээгдэхүүнийг бэлгийн бойжилт эхлэх үед буюу ойролцоогоор 13 настайд хэрэглэж эхлэх нь зүйтэй. Шинэ мэдрэмжүүд зарим тохиолдолд таагүй, магадгүй бүр өвдөлттэй байж болох бөгөөд ойр ойрхон шүршүүрт орох нь байдлыг хөнгөн даван туулахад тусална. . Ялангуяа энэ мөчлөгт болон 18 хүртэлх насныханд тусгайлан зориулж энэхүү зөөлөн найрлагатай бүтээгдэхүүнийг бид гаргасан. Бүтээгдэхүүн маань сүүн
хүчил, пребиотик ба байгалийн нил цэцгийн ханд агуулдаг.
«Бэлгийн бойжилтын үед охидын эмзэг хэсгийн дааврын суурь, рН- өөрчлөгддөг тул эмзэг арьс нь онцгой анхаарал халамж шаарддаг. Сүүн хүчлийн зөөлөн найрлагатай цэвэрлэгч бүтээгдэхүүнийг сонгох нь маш чухал бөгөөд энэ нь рН-ийн тэнцвэрийг хадгалж, зөв микрофлорыг бүрдүүлэхэд тусална», — гэж Татьяна Иванова хэллээ.
Тэгвэл дааврын өөрчлөлт явагдсаныдараа өдөр тутмын үндсэн арчилгааг сонгох хэрэгтэй болно.Шинэ Feminelle цувралд гурван төрлийн сонголт бий: бүгд арьсны болон эмэгтэйчүүдийн эмч нараар сайшаагдсан, өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой, рН-ийг тэнцвэржүүлэхэд тусалдаг, байгалийн ханд агуулсан найрлагатай. Нөхцөл байдлаас шалтгаалан аль дуртайгаа сонгон хэрэглээрэй. Цангистай хамгаалаг арьсны эрүүл байдлыг дэмжинэ, зуун насттай тайвшруулагч цочрол ба таагүй мэдрэмжийг арилгана , үхрийн нүд ба бадамлянхуатай сэргээгч таатай сэрүүцүүлэгч нөлөөтэй.
Ойролцоогоор 50 насанд цэвэршилт явагддаг. Дааврын өөрчлөлт явагдах бас нэгэн үе шат учраас, эмзэг хэсгийн арьс хуурайших шалтгаан болдог.
Зөөлрүүлэгч тосон-гелийг сонгоод чийгшүүлэхээ бүү мартаарай. Таагүй мэдрэмжээ арилгах зорилгоор ихэнх эмэгтэйчүүд тэжээлийн эсвэл хүүхдийн тос хэрэглэдэг. Гэвч энэ нь маш буруу: ийм баялаг бүтэцтэй тоснууд нь эмгэг төрүүлэгч микрофлорын өсөлтийг үүсгэдэг. Танд эмзэг хэсгийн арьсанд тусгайлан бүтээгдсэн лосьон, хэрэгтэй. Энэ нь сүүн хүчил ба байгалийн календулагийн хандтай.
Эмзэг хэсгийн арчилгааны үндсэн дүрмүүд
1. Ердийн шүршүүрийн гел эсвэл савангийн оронд зөвхөн эмзэг хэсгийн оновчтой орчинг хадгалах, цочролыг арилгах, үнэрийг дарах, микрофлорыг хэвийн болгох тусгай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж занших.
2. Биеийг барихгүй чанартай дотуур хувцас сонгох — болж өгвөл байгалийн гаралтай материалаар хийгдсэн. Синтетик дотуур хувцас болон стринг дотоожийг өдөр болгон өмсөх нь тийм ч зохистой биш, тэдгээр нь цочрол үүсэхэд хүргэж болзошгүй юм. Дотуур хувцсаа бусад хувцаснаасаа ялгаж тусад нь угаах хэрэгтэй: гадуур өмссөн өмд, оймс зэргээсээ.
3. Интим шүршүүр — байгалийн микрофлорыг гэмтээхгүй түргэн цэвэрлэгээ. Ямар ч бие угаагч ба гуужуулагч хэрэглэхгүй. Алчуур хүртэл тусдаа байх хэрэгтэй.
4. Ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих. Нэг тампон эсвэл ариун цэврийн хэрэглэлийг (өдөр тутмынх ч гэсэн!) бактер үржихээс сэргийлэх үүднээс 3-4 цагаас илүү удаан байлгаж болохгүй. Мөчлөгийн үед хэрэглэлээ солих бүртээ интим шүршүүрт орж цэвэрлэж байвал тун зохистой. Хэрэв ийм боломж байхгүй нөхцөлд тусгай зориулалтын салфетка хэрэглээрэй.
Манайд шинээр дүүргэх запас гарсныг та мэдсэн үү?
Одоо дууссан саваа хаях хэрэггүй болсон: зүгээр л рефил буюу шинээр дүүргэх запас бүтээгдэхүүнийг аваад, хуучин савандаа юүлээд л болоо! Энэ нь мөнгийг хэмнээд зогсохгүй (савны мөнгө), хуванцрын хэрэглээг ч багасгана.