ДНХ-г ойлгоё...
Товчхон үгээр тайлбарлавал: ДНХ-ийн молекул нь биднийг тодорхойлогч мэдээллийг агуулдаг. Бид энэ мэдээллийг эцэг эхээсээ хоёулангаас нь өвлөж авдаг тул хүн бүрийн ДНХ нь цорын ганц буюу хосгүй юм. Өөрөөр хэлбэл дэлхий дээрх хүн бүр өөрийн гэсэн ДНХ-тэй байдаг. Зөвхөн ихрүүдийн ДНХ л ижил байх боломжтой.
Хэрвээ ген бидний үсний өнгө, өндөр ба биеийн галбираас эхлүүлээд гадна төрхийг маань тодорхойлдог юм бол арьс арчилгаа тийм ч чухал биш гэсэн үг үү?
Сүүлийн үеийн судалгаанаас харвал энэ байдал эсрэгээрээ байх болсон. Бидний харагдах байдлын 80% нь хүрээлэн буй орчны хүчин зүйлс ба хувийн сонголтоос шалтгаалдаг болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Хувь хүний сонголт гэдэг нь хоол, ус, нойр гэх мэт зүйл юм. Харин хүрээлэн буй орчны хүчин зүйл гэдэг нь нарны хэт ягаан туяа, тамхи, бохирдол ба агааржуулагчтай хуурай агаартай хаалттай өрөөнд удаан хугацаанд байхыг хэлнэ.
Эдгээр хүчин зүйлс яагаад тийм чухал вэ?
Тэд эсийг исэлдүүлж арьсыг хөгшрөхөд хүргэдэг.
Бидний бие махбод хүчил төрөгчийг ашиглах явцад эсийг гэмтээгч чөлөөт радикалууд үүсдэг. Бага хэмжээний чөлөөт радикал ач тустай байдаг, учир нь тэдэнгүйгээр бие махбод хэвийн ажиллах боломжгүй. Харин илүүдэл нь хүнд өвчин, мөн арьс хөгшрөлт үүсгэдэг. Стресс, архи, тамхи, нарны хэт ягаан туяа болон хүрээлэн буй орчны бохирдол байдлыг бүр ч дордуулдаг.
Нар арьсанд хир хор хөнөөлтэй вэ?
Нарны туяанд хэт удаан хугацаанд байх нь хэд хэдэн сөрөг үр дагавартай ба тэдний хамгийн хүнд нь арьсны хорт хавдар юм. Хорт ягаан туяа нь арьсны нөсөөжилтийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж арьсны эластан ба коллаген уургийг үгүй хийж улмаар арьс үрчлээтэж нүүрний хэлбэр алдагддаг.
Мөн түүнчлэн хэтрүүлээгүй тохиолдолд нарны туяа бие махбодод ач тустай. Учир нь ясны эд болон дархлааны системийн бат бөх байдлыг хариуцагч кальцийг биед шингээхэд амин чухал үүрэг гүйцэтгэгч D аминдэмийн боловсруулалтад нарны туяа зайлшгүй хэрэгтэй.
Хөгшрөх процессыг удаашруулахын тулд юу хийж болох вэ?
Нарны туяанд удаан хугацаанд байхаас зайлсхий, хангалттай ус уу, эрүүл хоол ид ба арьсаа иж бүрэн арчил. Иж бүрэн арчилгаа нь арьсыг зөв цэвэрлэх ба түүнийг шаардлагатай бүхий л тэжээллэг бодисоор хангахад зайлшгүй хэрэгтэй.
Арьс хөгшрөлтийн эсрэг хэдэн наснаасаа санаа тавьж эхлэх хэрэгтэй вэ?
Арьс арчилгааны зөв бүтээгдэхүүний сонголт хэзээ ч оройтохгүй! Нарны туяа арьсанд хуримтлагддаг тул бид ихэнхдээ 20 хүртэлх насандаа арьсаа гэмтээгээд эхэлсэн байдаг. Гэвч энэ байдлыг иж бүрэн арчилгаагаар засах боломжтой.