Бэлэн байдал нэгдүгээрт: зуны улиралд биеэ сайхан авч явах 5 зөвлөмж

Улирал өөрчлөгдөх нь арьс арчилгаанд нөлөөлөх үү? Тэгэлгүй яахав! Манай гоо сайхны редактор Санна Франклин зуны улиралд биеэ арчлах 5 зөвлөмжөөс хуваалцаж байна.

Санна Франклин: Нар, наран шарлагын газар, далай ба халуун дулаан цаг агаар - би зуны улиралд үнэхээр дуртай. Би Стокгольм ба Нью-Йоркт амьдарч байсан тул улирлын солилцоо болон энэхүү нөхцөлд хэрхэн арьсаа арчлах тухай бүгдийг мэднэ. Зуны улиралд хэрхэн арьсаа арчлах тухай шилдэг зөвлөмжүүдээсээ та бүхэнтэйгээ хуваалцья.

1. АРЬСАА ГУУЖУУЛ

Миний толигор арьсны нууц долоо хоногт хоёр удаа арьсаа гуужуулдагт оршдог. Биеийн хамгийн хуурай буюу өвдөг, тохойндоо шүршүүрийн шингэн саван ба гуужуулагч түрхэж угаадаг. Гэвч ингээд зогсохгүйгээр гарын арьс тань мөн арчилгаа шаарддаг, тийм учраас би «Сүү ба зөгийн бал — Алтан цуврал» гарын арьсны тэжээллэг гуужуулагчийг  хэрэглэдэг. Энэхүү гуужуулагчийг хэрэглэснээр гарын арьс маань зөөлөн, толигор болохоос гадна сүү ба зөгийн балын анхилуун үнэртэй болдог — яг миний хүсдэг шиг! 

2. ИЛҮҮДЭЛ ҮСНЭЭСЭЭ ЗҮЙ ЁСООР АНГИЖИР
Богино банзал, даашинз ба богино өмд — дулаан цаг агаар өөрийн загварын дүрмээ тогтооно. Арьсаа толигор байлгаж, илүүдэл үснээсээ ангижрах үед арьсаа зүсэх эсвэл цочролоос сэргийлэхийн тулд хутгаа тогтмол сольж, хэрэглэхээсээ өмнө ба хэрэглэсний дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй. 

Хутганы мөр арьсан дээр үлдсэн байгаа тохиолдолд яах вэ? Бүү санаа зов! Алчуураа хүйтэн усаар норгоод цочрол үүссэн хэсэгт хэдэн минут бариарай. Спирт агуулсан бүтээгдэхүүн арьсыг цочроодог тул битгий хэрэглээрэй. 

3. АЮЙЛГҮЙ БИЕЭ БОРЛУУЛ 
Бид бүгд нарны хэт ягаан туяа арьсанд муу нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг ч хэрхэн зуны улирлыг биеэ борлуулахгүй өнгөрөөх билээ? Энэ бол боломжгүй зүйл! Бидэнд сонголт бий гэдгийг хэлэхэд таатай байна. Биеэ борлуулахаас урд өдөр нь гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглээд харин маргааш нь биеийн арьсыг борлуулагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Арьсан дээрээ толбо үүсэхээс зайлсхийхийн тулд 2-4 өдрийн дараа дахин давтан хийгээрэй.

4. АРЬСАА НАРНААС ХАМГААЛ
Та сүүдэрт байсан ч, биеийн арьс борлуулах бүтээгдэхүүн хэрэглэсэн ч, эсвэл үүлний цаана нар байсан ч заавал нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Зөвхөн SPF таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, нөсөө толбо үүсэж, наснаасаа эрт хөгшрөхөөс сэргийлнэ.

5. АРЬСАА ДОТРООС НЬ ЧИЙГШҮҮЛ
Зуны улиралд арьсны чийгийг дэмжих нь зайлшгүй зүйл юм. Биеийн шингэнийг алдагдуулахгүй байнга нөхөж байхын тулд халуун өдрүүдэд их хэмжээгээр ус уу. Миний зөвлөмж: цэвэр устай саванд хэдэн хэрчим нимбэг хийгээд түүнийгээ хөргөгчинд хийж бүтэн өдрийн турш уугаарай. Маш хялбархан хирнээ ач тустай.

Зурвас: Зураг: Кристин Рейфорд