1. ЮУ ХҮСЭЖ БАЙГААГАА ХИЙ
Чи офист суух, удирдлагууд, тэдэнд хийсэн алхам бүрээ тайлагнахаас залхаж байна уу? Тэгвэл эдгээр зүйлсийг мартаад өөрийнхөө төлөө ажиллаарай! Одоо чамд өдөржин офист цагаа өнгөрүүлэх, эцэс төгсгөлгүй хурлыг тэвчих, агааржуулагч асаах эсвэл унтраах тэмцэлийг хийх хэрэггүй боллоо. Гэртээ, кафед, далайн эрэг дээр эсвэл ууланд – хүссэн газраа ажиллаарай. Өөрөө өөрийнхөө дарга нь болж амьдралаа хүссэнээрээ төлөвлөөрэй.
2. ГЭРЭЭС ОФИС, ОФИСООС ГЭР РҮҮ ЯВАХ ЗАМД ЦАГАА ҮРЭХ ШААРДЛАГАГҮЙ
Өглөө босоод ажилдаа бэлдэх, түгжрэл, цаг агаарын таагүй байдал гээд гэрээс ажил хүртэл замд олон зүйл бидэнд тулгардаг. Одоо үүнийг ч бас мартаж болно. Өөрийнхөө төлөө ажиллаж байгаа нөхцөлд чиний офис бол чиний ертөнц юм. Үүн дээр нэмээд стресс багасна, цаг бөгөөд мөнгө хэмнэх давуу талууд бий.
3. ЦАГАА ЗӨВХӨН ӨӨРТӨӨ БА ӨӨРИЙН АЖИЛДАА ЗАРЦУУЛАХ
Өдөрт хэдэн цаг ажиллах, амралтанд хэр хугацаа зарцуулах зэргийг чи өөрөө тодорхойлно. Энэ бол жилд 28 хоног биш юм, хамгийн гол нь чи хүссэн үедээ хүссэн хугацаандаа амрах боломжтой. Одоо хүүхдийнхээ жүжгийг үзнэ, эмчид үзүүлнэ гэх мэт чөлөө авах, амралтаа авахаас 2 долоо хоногийн өмнөөс ажлаа төлөвлөх зэрэг зүйлсийг хийх шаардлагагүй. Гэр бүл болон хоббидоо цаг зав гаргаж өөрийн хүслээ юуны түрүүнд тавиарай.
4. ШИНЭ ЗҮЙЛСЭД СУРАЛЦАХ
Өөрийгөө хөгжүүлэхэд чамд ямар чанар хэрэгтэйг чи хэнээс ч илүү мэднэ. Энэ нь нягтлан бодох, програмчлал эсвэл загварын хичээл аль нь байж болно, шийдвэрийг чи өөрөө л гаргана. Хамгийн гол нь юу чамайг аз жаргалта болгож бизнесээ хөгжүүлэхэд туслахад төвлөрөөрэй. Чамтай хамт чиний бизнес ч бас өснө.
5. АМЬДРАЛАА 100% АМЬДРАХ
Өөрийнхөө амьдралаар амьдарч чаддаггүй хүмүүсийг чи мэдэх байх. Маш гунигтай харагддаг шүү дээ. Энэ байдлаас хэрхэн зайлсхийх вэ? Нэгт, өөртөө юу байгааг бодоорой. Тийм ч сайхан дүр төрх харагдахгүй байж болох ч өөрчлөлт хийх эсэх нь чамаас шалтгаална. Эхлэхээс айж байна уу? Бид өөрсдийнхөө амьдралыг 100% хариуцаж эхлэхэд айдас болон эргэлзээ үгүй болдог. Хоёрт, замаа сонгоод зөвхөн өөрийнхөө хувьд чухал зүйлсэд тулгуурлан шийдвэрээ гаргаарай. Хэрвээ чи өөрөө өөрийнхөө дарга нь бол хаашаа явах, юу хийхийг өөрөө л шийднэ. Нүдээ аниад хамгийн “галзуу” мөрөөдлөө төсөөлөөрэй. Мөрөөдөлд дотроо ороод амьдрахыг хичээгээрэй. Чиний өглөө, өдөр, үдэш ямар байна? Чи юу хийх вэ? Чамд ямар мэдрэмж төрж байна? Энэ мэдрэмжийг санахыг хичэгээрэй: төсөөлөөд, дэлгэрэнгүй бичээд, үе үе эргэн санаарай. Гуравт, энэхүү мөрөөдлөө хэрхэн хэрэгжүүлэхийг хамгийн жижиг зүйлстэй нь хамт төсөөлөн бодоорой. Аль нэг талаас нь эхлүүлэхэд л өөрчлөлт тун хурдан мэдрэгдэх болно. Бодол бодит болдог гэж зүгээр нэг ярьдаггүй шүү дээ.