1. СОНГО
Бид супер баатрууд юм шиг санагдсан ч бүгдийг амжуулна гэдэг боломжгүй зүйл юм. Ажлаа хуваарилаж сурвал хугацаанаасаа хоцрох, стрессдэх, ажил дээрээ оройтох эсвэл гэрийн овоорсон ажлаас ангижрах боломжтой. Гэрээсээ эхлээрэй: хүүхдүүддээ хоол хэрхэн хийх, гэрээ хэрхэн цэвэрлэх ба бие даан хэрхэн өглөө сэрэхийг заагаарай. Харин ажил дээрээ үүрэг даалгаврынхаа заримыг нь хамтран ажиллагсдадаа өгөөрэй. Эдгээр шинэ зуршил нь танд ч, бусдад ч ач тустай юм.
ЖИШЭЭ АВААРАЙ
Сергей ба Галина Гаглоев нар, бие даасан бизнес эрхлэгчид
«Бид хамт амьдраад 18 жил болж байна. энэ хугацаанд 3 хүүхэд ба гэр бүлийн бизнестэй болсон. Манай гэр бүлийн дадал бол амьдралын ямар ч нөхцөл байдалд үргэлж инээмсэглэж ойлголцож тайлбарлах нь хичнээн чухал болохыг өөрсдийн жишээгээр харуулах. Чөлөөт цагаасаа 1 цагийг ном унших, хамтдаа салхилах, толины өмнө бүжглэх эсвэл зүгээр чимээгүй орчинд амрахад зориулах байсан».
2. БАГАА ДЭМЖЭЭРЭЙ
Бүгд алдаж болдог энэ бол энгийн зүйл. Алдаа гаргалгүй суралцаж өсөх нь боломжгүй юм, учир нь тэд л биднийг өнөөдөр хэн болоход маань нөлөөлсөн. Багтаа бие даан шийдвэр гарган түүнийхээ хариуцлагыг үүрэх боломжийг олгоорой. Мөн тэдэнд үргэлж сөрөг ч бай, эерэг ч бай санал бодлоо хэлж идэвхжлийг нь дэмжээрэй.
ЖИШЭЭ АВААРАЙ
Альбина ба Ирек Хафизов нар, бие даасан бизнес эрхлэгчид
«Бид дөрвөн хүүхэдтэй. Бүгдийг амжуулах боломжгүй ч тэнцвэрийг олж таатай ба зөв орчин бүрдүүлэн ажлуудаа зөв эрэмблэж болно. Хамгийн сүүлд хүүхдүүдийн маань амжилтууд ба бизнес түншүүдийн маань үнэнч хандлага бидэнд бахархал төрүүлсэн».
3. ТӨЛӨВЛӨӨД БОДИТ ЗОРИЛГО ТАВЬ
Чи юуны тулд бизнесээ босгож байгаа вэ? Чамаг хөдөлгөх хүч юу вэ? Хэдэн жилийн дараа чиний амьдрал ямар байх вэ? Харин баг? Хэрвээ хариулт нь шууд толгойд орж ирэхгүй бол сайтар бодоод үзэх хэрэгтэй. Та бодит зорилго тавьсан бол үр дүн нь бас хялбархан төсөөлөгдөх ёстой.