АЙДАС ХААНААС ҮҮСЭЛТЭЙ ВЭ?
Айдсаа давах хамгийн эхний алхам бол айдсын үндсийг тодорхойлох. Санаа өгье: бид бүгд жаахан хүүхэд байсан шүү дээ. Яг хэзээ анх татгалзсан хариу авснаа, тийм хариу авахад ямар мэдрэмж төрснөө санах гээд оролдоод үз. Энэ тийм ч таатай зүйл биш гэдгийг ойлгож байна. Гэлээ ч бага насны сэтгэл зовнилууд биднийг насанд хүрсэн хойно ч шийдвэр гаргахад нөлөөлж байдаг учраас тэднийг өнгөрсөнд нь үлдээх цаг болсон байх. Дотоод балчир хүүхдээ өрөвдөж, түүнд хайр, халамжийг мэдрүүлэх цаг болжээ. Бид хэдийн насанд хүрсэн хүмүүс шүү дээ.
ХАРИУЛТ НЬ ТИЙМ Ч АЙДАС ХҮРГЭМ БИШ
Татгалзсан хариу авах вий гэсэн айдас нь төсөөлснөөс ч илүү хортой нөлөөтэй байдаг. Зарим тохиолдолд бид татгалзсан хариу авах вий гэсэндээ хүссэн зүйлээ, жишээлбэл шинэ төсөл эхлүүлэх, цалингаа нэмүүлэх хүсэлт гаргах, эсвэл зүгээр асуулт ч асууж чадахгүй үе байдаг. Бидэнд бүх чадвар нь байвч, айдас биднийг зогсоож байдаг. Эсвэл асуусан ч, “үгүй” гэсэ хариу сонсмогцоо, шалтгааныг нь олж мэдэлгүй шууд бууж өгөх нь ч бий. Борлуулалтын салбарын ажилладаг хүн бүхэн “үгүй” гэсэн үг нь харин ч бүх ажлын эхлэл байдаг гэдгийг хэлэх болно. Харин энэ үгийн дараачаас ажлын хамгийн сонирхолтой хэсэг эхэлдэг.
ЛАВЛАЖ АСУУСНААР “ҮГҮЙ” ГЭСЭН ХАРИУГ “ТИЙМ” БОЛГОН ӨӨРЧИЛ
“Үгүй” гэсэн хариулт нь бүх зүйлийн төгсгөл байх албагүй. Өөртөө үл итгэсэн байдлаас гадна заримдаа хангалттай мэдээлэл, эх үүсвэргүйн улмаас татгалзсан хариу өгч болно. Эсвэл сэтгэл санааны байдал муу байснаас ч байж болно. Тиймээс, таны хамгийн ойрын хугацааны зорилго нь “Яагаад” гэдэг асуултын шидийг гаргах юм. Татгалзсан хариуны шалтгааныг тодруулснаар та цааш харилцан ярих боломжтой болох ба энэ энгийн арга маш олон асуудлыг шийдвэрлэж чадна.
БЭЛТГЭЛ ХИЙ!
Татгалзсан хариу авч болзошгүй нөхцөл байдлуудыг өөрөө бүрдүүл. Кафед ороод цэсэнд байхгүй хоол хийж өгөхийг эсвэл үл таних хүний нохойг салхилуулж өгөхийг санал болгож, ажлын уулзалтан дээр солиотой санал хэлээд үзээрэй. Эхний удаагийн “үгүй” гэсэн хариултын дараа харилцааны хэв маягаа өөрчлөөд үз. Яагаад хүмүүс саналыг тань хүлээж авахгүй байгаа учир шалтгааныг, яаж энэ асуудлыг шийдэж болохыг бодоод үзэх хэрэгтэй. Үүний дараа ч татгалзсан хариу авсаар байвал магадгүй тэр асуудлыг орхисон нь дээр байх. Бусад тохиолдолд, санал нийлэх хүртлээ харилцан яриагаа үргэлжлүүлэх нь зөв. Үүнийг нэг төрлийн тоглоом шиг хүлээн авахад л болно. Татгалзсан хариу нь таны хувьд ердийн, ойлгомжтой, огт айдас хүргэм бус зүйл болтол хэрэгжүүлээрэй. Харин үүний зэрэгцээ таны ажил хичнээн амжилттай болж өөрчлөгдөж, таны өөрийгөө үнэлэх үнэлэмж ихсэж буйг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна!