1. ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГА
Өөртөө хэрэгтэй байгаа, хүсэж байгаа зүйлээ толгойдоо үргэлж байлгах нь амар биш, бас бүтээмжтэй биш юм. Тиймээс төлөвлөгөөгөө гаргаж бичээрэй (эсвэл онлайн төлөвлөгч хөтлөөрэй)! Ингэснээр, нэгт, чи тархиа хөнгөлнө. Хоёрт, цаасан дээр буулгаснаар аль төлөвлөгөө чинийх гэдгийг бодитоор олж харах болно. Гуравт, биелүүлэх хугацаагаа тодорхойлох боломжтой.
2. ХҮНДРҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ
Өөрчлөлтийг багаас эхлүүлэх хэрэгтэй. Жишээ нь, хүч чадлаа зөв тооцоолж, хийж чадаагүйгээсээ их амлалт өгөх хэрэггүй. Ялангуяа том зорилго тавьсан нөхцөлд энэ маш чухал. Учир нь чамд энэ аян замд эрч хүч хэрэг болно шүү дээ.
3. СӨРӨГ ХҮМҮҮСИЙГ ҮЛ ТОО
Бүх хүмүүс чамд туслах, чиний гаргасан шийдвэр болгоныг дэмжих албагүй. Энэ бол энгийн зүйл. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой шүү дээ. Чамд ч бас бий. Тиймээс мөрөөдөлдөө хүрэх аян замдаа бусдын үзэл бодлоос болж зогсож болохгүйг анхаараарай. Энэ бол чиний амьдрал, тэр ямар байхыг чи өөрөө л шийднэ.
4. ГОЛ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ ТӨВЛӨР
Юунд хүрмээр байгаагаа маш сайн ойлгож зөв чиглэлд хөдлөөрэй. Замдаа зогсолгүй, бусдын мөрөөдлийг өөрийн гэж бодолгүй нэг шугамаараа тууштай яваарай. Эс тэгвээс чи нэг л мэдэхэд бусдын амьдралаар амьдарч байх болно.
5. ӨӨРИЙГӨӨ МАГТ
Амьдралдаа сайхан өөрчлөлт оруулахын тулд өнөөг хүртэл ямар амжилтад хүрснээ эргэн санаж өнгөрснөө үнэлээрэй. Энэ бол амжилтын үндэс. Өнөөг хүртэл хүрсэн бүхэн, амжилт болгон чиний түшиг тулгуур болог. Ялалт бүрээ тэмдэглээрэй.
Харин бид чамайг дэмжих болно.