Эрчүүдийн хариулт

Эмч, телевизийн хөтлөгч, хоёр бизнес эрхлэгч, гоо сайхны том компанийн дэд ерөнхийлөгч - эдгээр хүмүүст ямар нийтлэг онцлог байгаа вэ?

Т. БАТТОГТОХ
Орифлэймийн бие даасан Зөвлөх

Миний хувьд амжилтад хүрсний дараа гэр бүлээрээ болон багаараа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй орнуудаар аялж олон гайхалтай арга хэмжээнд оролцдог болсон нь үнэхээр бахархал төрүүлдэг. Бид энэ дэлхий дээр зочин нь болж ирсэн тул амжилтад хүрч, алаг дэлхийгээр, аялж ертөнцийн бүхий л сонин зүйлсийг нүдээр үзэх нь бидний үүрэг билээ. Харин Орифлэйм бидэнд эдгээр боломжуудыг олгодог. Амжилт, аялал энэ бол орчин үеийн хүнийг илэрхийлэх гол зүйлс. Амьдралын чанар болон амжилтын үр шим аяллаар тодорхойлогдоно.

Өөрийнхөө өмнө том зорилго тавьж түүнийхээ төлөө хүчин зүтгэдэг хүний хувьд үргэлж эерэг хандлагатай байх, муу зуршил сөрөг зүйлсээс хол, хоол нойроо зөв тохируулан, эрүүл, эрч хүчтэй байх нь юунаас ч илүү чухал. Үүний зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийж арьсаа зөв арчлах зэрэг нь зайлшгүй байх ёстой зүйл гэж боддог. Би бөгөөд миний гэр бүлийнхэн NovAge цуврал болоод Вэлнэс цувралын үнэнч хэрэглэгч гэдгээрээ бахархдаг.

КОППАНИ БЕРКЕШ, 44 НАСТАЙ
Орифлэйм компанийн худалдааны маркетинг ба борлуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч

Амжилтын ойлголт нас ахих тусам өөрчлөгддөг. Залуу насанд ажлын амжилт, мөнгө, олон улсад танигдах, тансаг зоогийн газруудаар үйлчлүүлэх зэрэг зүйлс амжилтыг илтгэдэг. Харин нас ахихад бат бөх гэр бүл, харилцан ойлголцол, хүүхдүүддээ аз жаргалтай амьдрал ба чанартай боловсрол олгох боломж амжилтыг тодорхойлдог. Хүрсэн амжилтуудаасаа таашаал мэдэрч өөртөө байгаа зүйлсээ үнэлэх чадвар - энэ ч бас нэг төрлийн амжилт юм. Одоогоос 10-15 жилийн өмнө би эрчүүдийн гадна төрхөд дэгжин хувцас болон үс засалт гол үүргийг гүйцэтгэдэг гэж боддог байсан. Харин цаг хугацааны явцад өөртөө, эрүүл мэнддээ санаа тавих хичнээн чухал болохыг ойлгосон. Өнөөдөр эрүүл мэнд болон арьс арчилгаандаа анхаарал тавих иж бүрэн хандлага нь эрчүүдийн хувьд ердийн үзэгдэл болоод байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Эрүүл, арчилгаатай, залуу, өөрөөрөө байх нь хэдийнээ өнөөгийн амьдралын чиг хандлага буюу дүрэм болоод байгаа билээ.

Би мэдээжийн хэрэг NovAge Men цувралыг сонгосон. Би Орифлэймд компанид ажилладаг ба бүтээгдэхүүнүүдээ 100% итгэдэг. Эрдэмтэд маань илүү үнэтэй брэндүүдтэй бүх талаараа өрсөлдөж эн тэнцэх чадвартай шилдэг бүтээгдэхүүнүүд бүтээдэг. 

NovAge Men бүтээгдэхүүн бүр дээр иж бүрэн арчилгааны алхмыг заасан нь хэрэглээг хялбар болгодог. Арьсанд наалдамхай мэдрэмж төрөх танд таалагддаггүй юу? Танд ийм мэдрэмж төрөхгүй! Тос ба бэлдмэлийн найрлага нь хормын дотор шингэж арьсыг зөөлөн, толигор болгоно. Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн бол 1-д-2 нүүр угаагч гуужуулагч бүтээгдэхүүн, мөн зовхины гел юм. Мөн надад бүтээгдэхүүнүүдийн савлагаа болон дизайн таалагддаг».

Г. ДУЛАМСҮРЭН
Орифлэймийн бие даасан Зөвлөх

Би өдөр бүр өөртөө, хийж буй үйлдэлдээ, сонгож буй сонголтдоо сэтгэл хангалуун байхыг хүсдэг. Өнөөдөр өчигдрөөсөө, маргааш өнөөдрөөсөө илүү ихээр хөгжиж, дэвжсэн байхын тулд зорилгынхоо төлөө нэг ч хоног, нэг ч хором бууж өгөхгүй хичээнгүйлэн урагшлахыг би амжилт гэж ойлгодог. Аливаа өөрчлөлтийг бусдын шүүмжлэлээс эмээлгүй, чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн шалтгаан тоочихгүй, өөртөө “би чадна” гэж хэлж бас итгэж чадсан тэр цаг үе минь миний хүрч чадсан томоохон амжилт юм.

Залуу харагдахаас илүүтэйгээр залуу байхыг би хүсэж эрмэлздэг. Гадаад төрх бол бусдыг хүндэлж буйгаа илэрхийлэх чухал арга гэдэгт би итгэдэг. Миний бодлоор гадна төрх, арьсны байдал, хэв маяг маань бусдад бидний мөрддөг амьдралын хэв маяг, хооллолт, нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө хэр их хайрлаж хүндэлдэг зэрэг маш олон зүйлийг илэрхийлж байдаг. Харин миний хувьд гадна төрхдөө санаа тавих зорилгоор NovAge цуврал бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа хэрэглэдэг. Залуу насаа уртасгахад идэвхтэй амьдралын хэв маягийг мөрдөж зөв хооллох зайлшгүй шаардлагатай байдагтай адил эд эс бүрээ авах ёстой аминдэм, эрдэс бодис, уураг тэргүүтнээр хангахын тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдгийг ухаалаг хүн бүр мэддэг ба би ч үүнийг дадал зуршил болгосон. 

АЛЕКСЕЙ БЕЗЫМЯННЫЙ, 33 НАСТАЙ
Эмч, телевизийн хөтлөгч

Миний хувьд амжилт гэдэг нь бусдад дуугаа сонсгох боломж юм. Хүмүүст өгдөг мэргэжлийн зөвлөмжүүд маань амьдралд нь илүү сайхан өөрчлөлт авчирч, эрүүл байх ба амьдралаас таашаал мэдрэхэд нь тусалдаг. Миний хувьд амжилт гэдэг нь санаагаа бодит болгох, үр дүнг нь харах ба хамтран ажиллагсдаа идэвхжүүлэх гэсэн үг юм. Би телевизийн нэвтрүүлэг хөтлөх хугцаандаа үзэгчдээс 100 000 гаруй захидал авсан ба үүнд баярлахгүй байхын аргагүй билээ. Хүмүүс эрүүл мэнддээ ийнхүү анхаарал тавьж байгаа нь үнэхээр сайхан хэрэг.

«Би түргэн тусламжийн шөнийн ээлжид гардаг, заримдаа 16 цаг зураг авалт, бичлэгт ордог. Мэдээж энэ бүхэн арьсанд маш ихээр нөлөөж нүдний доор бараан хүрээ үүсэж төрх алжаасан харагддаг. Мөн телевизийн мэргэжлийн нүүр будалт арьсанд таагүй нөлөө үзүүлдэг. Ийм үед би 1-д-2 цэвэрлэгч бүтээгдэхүүн, зовхины гел болон чийгшүүлэгч тос хэрэглэдэг».

СЕРГЕЙ ГАГЛОЕВ, 35 НАСТАЙ
Хувиараа бизнес эрхлэгч, Орифлэймийн зөвлөх

Эрчүүдийн хувьд амжилт гэдэг нь хайртай хүмүүсийнх нь нүдэн дэх аз жаргал юм. Амжилтын мэдрэмж янз бүр байдаг. Өмнө нь эхнэртэйгээ хамт тайзан дээр зогсож 25.000 хүний алга ташилтыг сонсох байсан. Дараа нь шинэ машин авах, хэдэн арван мянган долларын шагнал, жилдээ хэд хэдэн удаа дэлхийн шилдэг газруудад амрах, Нобелийн танхимд Шведийн хатан хаантай уулзах... Энэ бүхэнд надад амжилтыг мэдрүүлсэн. Харин одоо би гурав дахь хүүхдээ төрсөний дараа амжилтыг мэдэрч байна. 

NovAge Men цувралын хувьд надад цэвэрлэгч бүтээгдэхүүн ба гел-тос таалагдсан. Эхнийх нь арьсыг сэргээж үрэвслийг дарж таатай мэдрэмж төрүүлдэг. Харин гел-тос нь түргэн шингэж сахал хуссаны дараах цочролыг дардаг. 

Зурвас: Зураг: Oriflame