ӨДӨР 1
59 орноос ирсэн 6 мянган Лидер Итали улсын Чивитавеккья далайн боомтод Reflection ба Silhouette аяллын усан онгоцнуудад суухаар цуглажээ. Аялагчид өрөөнүүдээ орж байрласны дараа дээд тавцан дээр угталтын үдэшлэг эхэлсэн. Амьд хөгжим, бүжиг ба амтат хоолнууд – үнэхээр мартагдашгүй байсан! Бид бүжгийн талбай дээр компанийн үүсгэн байгуулагчид ах дүүс Аф Йокник нарыг хүртэл харсан!
ӨДӨР 2
Урьд өдөр нь үдэшлэгт орсон ч бид маш эрт боссон. Үдэшлэг болсон тавцан дээр Wellness багтай хамт дасгал хийсэн. Дараа нь өглөөний цайгаа уугаад Oriflame-ийн мэргэжилтнүүдтэй уулзсан.
Хөтөлбөрийг арьс арчилгааны мэргэжилтнүүд нээсэн. Тэд SkinExpert гар утасны шинэ аппликэйшнийг танилцуулсан. Энэхүү хэрэгсэл нь хэрэглэгчдэд арьс арчилгааны илүү оновчтой , мэргэжлийн түвшний зөвлөгөө өгөх, тухайн хүний хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн зөвлөх боломжийг олгодог. Дараа нь бид Wellness багаас Protein Blend уургийн иж бүрдэл бүтээгдэхүүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авсан бол дижитал баг бидэнд олон нийтийн сүлжээнд бизнесээ хөтлөх тухай үнэт зөвлөмжүүдээ өгсөн.
Чөлөөт цагаа бид далай руу харсан усан сангийн дэргэд өнгөрүүлж алжаалаа тайлсан. Зарим хүмүүс далайд усан гахайн сүрэг харсан!
ӨДӨР 3
Бид Грекийн бяцхан Миконос арал дээр ирж өдрийн хоолоо идээд хоттой танилцахаар гарсан. Далайн эрэг, хотын аялал эсвэл шопинг – хүн бүр дуртай зүйлээ сонгож хийсэн. Компани Wellness хэв маягийн онцгой зугаалга зохион байгуулсан ба энэ үед бид хотын бүх онцгой үзвэрүүдийг үзэж, хэдэн зуун зураг авч, эрч хүчээ сэлбэж боомт руу буцаж ирсэн.
ӨДӨР 4
Турк улсад ирлээ!Кушадасы хотын Далайн боомтод буулаа. Ямар үзэсгэлэнтэй хот вэ! Минут тутамд зураг авмаар байна! Хотоос 18 км зайд эртний Эфес хотын нуранги байдаг. Бид тийшээ явсан. Зөвхөн сүм болоод хөшөөнүүдийг үзэхээс гадна эртний захаар бас явсан. Эндээс явмааргүй байна шүү!
ӨДӨР 5
Өнөөдөр бид Афин хотод байна. Энд биднийг хурлын хамгийн гол арга хэмжээ болох бизнес-ралли ба шинэ цол зарлах ёслол болно. Компанийн түүхэнд анх удаа тайзнаа 1464 шинэ цол алдарших ба цолтнуудад нийт 6 сая доллартой тэнцэх мөнгөн шагнал гардуулах болно.
Oriflame – энэ бол гэр бүлийн үнэт зүйлсийг дээдлэгч гэр бүлийн компани юм. Бизнес-раллиг Oriflame-ийн ерөнхий захирал ба ерөнхийлөгч Магнус Брэннстром эхнэртээ талархсанаа илэрхийлсэн яриагаар нээлээ. Гэр бүлийн сэдвийг ах дүү Аф Йокник нар үргэлжлүүлж Oriflame-ийг үүсгэн байгуулсан гайхалтай түүхээ ярьж үргэлжлүүлсэн.
Шинэ цолтнуудыг алдаршуулах үед мэдрэгдэх урам зоригийг үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Баярын нулимс, конфетти ба ёслолын буудлага – энэ бүгд итгэмээргүй сайхан байсан.
Мөн тайзан дээр Eurovision-2015 дууны уралдааны ялагч Шведийн поп дуучин Монс Сельмерлев дуугаа дуулсан. Тэр сонсогчдын дуртай шилдэг дуунуудаа дуулахаас гадна NovAge Men эрчүүдийн арьс арчилгааны иж бүрдлийг бэлгэнд авсан (2018 оны 2-р каталогоос худалдаанд гарна).
ӨДӨР 6
Бид энэ өдрийг усан онгоц дээр өнгөрүүллээ. Хийх зүйл маш их байна. Шинэ нүүр будалт хийж үзэх, уруулын будгийн өнгөө сонгох, SkinExpert туслах хэрэгслийг туршиж үзэх, тэр байтугай аксессуарын шинэ цуглуулгатай зураг авалтад оролцох гээд... Энэ бүсүүдийн уулзалтууд хооронд хийхэд хамгийн тохиромжтой зүйл! Орой нь Аксессуарууд ангиллын баг жинхэнэ загварын үзүүлбэр хийж шинэ цуглуулгуудаа танилцуулсан. Бид Анна Аф Йокникийг тайзан дээр харсан.
ӨДӨР 7
Хурлын сүүлийн өдөр! Өнгөрсөн долоо хоногийн дотор бид 110 арга хэмжээнд оролцож 129 төрсөн өдөр тэмдэглэлээ. Гала оройн зоогийн өмнө бид театрын болон дуурийн үзүүлбэр үзээд дараа нь хаалтын үдэшлэгт оролцсон. Тэнгэрт ёслолын буудлага буудаж, далай дээр онгоцны үзүүлбэр болж байхад бид оддын доор бүжиглэсэн – энэ бол хамгийн агуу Алтан Олон улсын бизнес хурал байлаа. Харин таны сэтгэлд ямар дурсамж хамгийн тод үлдсэн бэ?