ТЭНЦВЭР ҮҮ ЭСВЭЛ ХЯНАЛТ УУ?
Эрүүл зөв амьдрал гэж юу вэ? Энэ бол эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, амралт ба харилцааны тэнцвэрт байдал юм. Хооллолт бол бүхний үндэс суурь тул бид түүнийг хамгийн түрүүнд дурдлаа. Бидний юуг, яаж иддэг нь бүхий л зүйлсээс маань харагддаг.
Харин тэнцвэртэй байхад амьдралын хэмнэлээс эхлээд улирлын өөрчлөлт хүртэл бүхий л зүйл саад болоод байгаа юм шиг санагдаж байгаа биз? Хэрвээ чи урьд өмнө эрүүл зөв хооллохыг оролдож байсан бол бүхнийг үргэлж хяналтад байлгах нь бараг л боломжгүй гэдэгтэй санал нийлэх байх. Амьдрал санамсаргүй үйл явдлаар дүүрэн байдаг ч энэ бол түүнийг гайхамшигтай болгодог онцлог нь билээ. Өнөөдөр ногооны салатаас өөр зүйл идээгүй байхад маргааш нь гамбургер идэхгүй л бол болохгүй санагдах үе бид бүгдэд байдаг. Бизнес хамтрагчдын уулзалт тооцоолсноос удаан үргэлжилж үдийн хоолоо цагт нь идэж амждаггүйтэй адил эдгээр хүслүүд ч бас бид огт тооцоолоогүй үед огцом төрөх үе байдаг. Гэвч юу ч болж байсан бид өдөр бүр эрүүл бөгөөд эрч хүчээр дүүрэн байхыг хүсдэг. Үүнтэй бүх хүмүүс санал нийлэх байх.
ЗОЛИОС ХЭРЭГГҮЙ
Эрүүл мэндийн үндэс суурь бол сайн дадал зуршил юм. Олон дадал зуршлаас эрүүл зөв хооллох дадлыг иж бүрэн Wellness-АБВ цагаан толгойн тусламжтай бүрдүүлж болно. Түүнтэй хамт чи өдрийн цайгаа ууж амжсан билүү, эсвэл өдөржин ажилтай суугаад орой нь дэлгүүрээс эрүүл хоол олж чадах болов уу гэж санаа зовох хэрэггүй. Ямар нэгэн золиос гаргалгүй эрүүл зөв амьдралынхаа аян замыг эхлүүлээрэй.
WELLNESS-АБВ-г СОНГООРОЙ
Эрүүл мэнддээ анхаарал тавих хүсэл болон амжилтад хүрэх хүсэл эрмэлзлээ хэрхэн хослуулах вэ? Wellness-АБВ иж бүрэн аргачлалыг сонгоорой. Энэхүү аргачлал нь бидэнд орчин үеийн хөдөлгөөнт хэв маягаар амьдрахад шаардагдах бүхий л тэжээллэг бодисуудыг зохих хэмжээнд агуулдаг.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАГААН ТОЛГОЙГ МӨРДӨӨРЭЙ
Харин одоо Wellness АБВ аргачлал нь юунаас бүрддэгийг дэлгэрэнгүй авч үзье.
А – Аминдэм, эрдэс бодис ба омега-3 поли ханаагүй тоснуудыг тусламжтай өдөр тутмын хооллолтыг засаж, баяжуулах. Энэ бол хооллолтдоо өдөр тутам гаргадаг эсвэл гаргаж болзошгүй алдаануудаа засаж залруулах, мөн өдөр тутмын хэмнэлээс хараат бус болоход зайлшгүй шаардлагатай үндэс суурь юм. Wellness-АБВ-ийн энэ хэсгийг Эрчүүд ба Эмэгтэйчүүдэд зориулсан Вэлнэс Пэк хариуцдаг.
Б – Чөлөөт радикалууд болон хүрээлэн буй орчны бусад сөрөг нөлөөний хамгаалалт. Антиоксидант, астаксантин болон нэрсний ханд нь эсүүдийг маань хамгаалдаг бол амттай, хялбархан шингэдэг коктэйл хэлбэртэй уураг нь биед шинэ эсүүд боловсруулах ба эрүүл, эрч хүчтэй байхад нь тусалдаг.
В – энэ бол хүвь хүний онцлогоос хамаарсан хэрэгцээг нь нэмэлт орцын тусламжтай хангах юм. Хүн бүр цорын ганц байдаг бол нас бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Дэлхийн өөр өөр орнуудын ундны усны найрлагын ялгаа хүртэл эрүүл мэндэд нөлөөлж болдог. Бие махбоддоо эдгээр хүчин зүйлстэй тэмцэхэд нь тусалхын тулд А ба Б бүрэлдэхүүнээс гадна нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ чи идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг бол чамд нэмэлтээр уураг хэрэгтэй. Хэрвээ чи маш олон бизнес уулзалттай байдаг ба чамд өдрийн хоолондоо түргэн, хялбар, тэжээллэг, ач тустай өдрийн хоолны шийдэл хэрэгтэй байгаа бол энэ хэсэг тусална.
Энэхүү цагаан толгойг ойлгож хэрэгжүүлснээр чи маш хялбар, мөн өөртөө таатай аргаар эрүүл зөв амьдралын хэв маягийг мөрдөх боломжтой.