Романтик уур амьсгалыг бий болгох 6 санаа

Бид романтик уур амьсгалыг бий болгох 6 үнэртэй усны тухай нууц жорыг санал болгож байна.

Тохирсон үнэртнээ сонгоцгооё

Хүн бүрийн сонголт ондоо ч, хүмүүсийн дурладаг нийтлэг үнэртэн бол дулаан аялгуутай, үдшийн үнэртэнг илүүд үздэг, тухайлбал So Fever Ecstatic шиг. Энэхүү үнэртэн нь эрчүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан хоёр янзаар гардаг бөгөөд аль алинд нь ладан модны давирхай болох олибанумын ноотыг агуулсан байдаг. Энэ онцгой ноот буюу аялгуу нь халуу дүүгсэн арьсан дээр гайхалтай нээгдэж, илүү тодоор эгшиглэдэг байна.  эмэгтэй үнэрт усанд олибанум нь амбра болон цитрустай хосолдог бол, харин эрэгтэй үнэртэй усанд  –мод болон ааглаг амтлагчидтай хосолж эгшиглэдэг. Таны романтик үдшийг илүү гайхалтайгаар тодруулах супер халуухан үнэртэн.

Тоглоом тоглоцгооё

ТА БЭЛДСЭН РОМАНТИК БЭЛГЭЭ тоглоом тоглож байгаа мэт байдлаар өгвөл ямар вэ? Жижигхэн бэлгээ биедээ нуух ч юм уу, хэрэв энэ үнэртэн бол та өөрөө түрхээд, үнэртэнд орсон аялгуудыг нь таалгаж болно шүү дээ! Үнэртнээ түрхэхдээ биеийн аль ч хэсэгт түрхэж болно – үүнийг та хоёрын уран сэтгэмж л хязгаарлаж чадна.

Гэрлээ унтраацгаая

Бараг хүн бүр л мэдэх зүйл байх, гэхдээ бүдэг гэрэл нь анхилуун үнэрийг мэдрэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Хүн бага харах тусам түүний бусад мэдрэхүйнүүд, тэр дундаа үнэрлэх эрхтнүүд илүү сайн ажиллаж эхэлдэг. Тоглоомын хэлбэрийг санаж байна уу? Энэ бол тоглоомын нэг хэсэг юм!

Таашаалыг уртасгая

Бид өмнө хэлсэнчлэн, So Fever Ecstatic үнэртэн дэх олибанум нь ялангуяа халуу дүүгсэн арьсан дээр илүү нээгддэг. Мэдээж хэрэг гэртээ өрөөнүүдээ хэсэж хөгжилтэйгөөр гүйж болох ч, биеийн температурыг ихэсгэх илүү романтик арга бол биеийн иллэг юм. Ингэхэд та, үнэртэн чийглэг арьсан дээр илүү удаан тогтдог гэж мэдэх үү? Иллэгийн дурын тос бол үнэртнийг удаан тогтоох шилдэг арга юм. Үүний ачаар So Fever Ecstatic үнэртний дулаан, халуухан аялгуу өглөө хүртэл хадгалагдана.

Нөхцөл байдлыг бүр их догдлолоор дүүргэе

Иллэгийн дараа саун орох эсвэл халуун ваннд хэвтэж болно. Үнэртнээс дуслыг устай холиод, халуу шатам чулуун дээр цацах, эсвэл зүгээр л ваннтай учандаа хийж болно. Үнэртнийг гүн амьсгалж, таашаалыг мэдэр, шүршүүрт ор тэгээд дахиад чийглэг арьсандаа түрхээрэй.

Бүрэн умбацгаая

Гайхалтай үдшийг ямар нэг гайхалтай зүйлээр дуусгах хэрэгтэйжишээ нь, эрүүл гүн нойроор. Хэрэв та орны даавуунд үнэртээс цацах юм бол (ваннд орсны дараа түрхэхгүй гэж шийдсэн тохиолдолд), супер таатай мэдрэмж авах нь баттай. Ор хөнжлийн даавуу, унтлагын хувцас, агаартанд аль нь илүү болохыг сонгоод, хайртай хүнтэйгээ анхилуун орчныг мэдэрч нойрсоорой.

Романтик орчныг бүрдүүлэхээсээ өмнө мэдээжийн хэрэг гар утсаа унтрааж салгахаа бүү мартаарай. Хоёр биендээ л анхаарч, та хоёрт юу ч саад болох ёсгүй.

Зурвас: