Oriflame SkinExpert гар утасны шинэ туслах хэрэгслээ танилцуулж байна
Үйлчлүүлэгсдэдээ зөвлөгөө өгөх одоо илүү эвтэйхэн, хялбар ба оновчтой боллоо.
Арьс арчилгааны зөвлөгөө өгөх уулзалтын үед юу итгэл төрүүлдэг вэ? Брэндийн найдвартай байдал, хүмүүсийн эерэг санал бодол болон мэргэжлийн зөвлөгөө. Харин зөвлөгөөгөө хэрхэн мэргэжлийн түвшинд аваачих вэ? SkinExpert шинэ туслах хэрэгслийг ашиглаж!
SkinExpert шинэ гар утасны аппликэйшн ашиглан үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүн санал болгох, хэрэглэгчдийн сангаа хянах, байнгын худалдан авагчид олох ба борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. SkinExpert туслах хэрэгслийг Oriflame компанийн Дублин хот дахь эрдэм шинжилгээ судалгааны төвтэй хамтран бүтээсэн. Энэхүү төвийн Oriderm дэвшилтэт лабораторид бид бүтээгдэхүүнүүдийнхээ үр нөлөөг батлах зорилгоор шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа ба сорилууд хийдэг.
“Өнөөдөр бид SkinExpert гар утасны апплилкэйшнийг танилцуулж байгаадаа баяртай байна. Түүний боловсруулалтад Дублин хот дахь эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд, бүтээгдэхүүн ба цахим салбар хариуцсан мэргэжилтнүүд, мөн сорилд хамрагдсан 15 орны 1200 Зөвлөхөөс бүрдсэн маш том баг хамтран ажилласан билээ. SkinExpert апп нь арьсны төлөв байдлыг оновчтой тодорхойлоход, зөвлөгөөг баталгаажуулахад ба амжилттай борлуулалт хийхэд өндөр үр дүнтэй хэрэгсэл болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Олон улсын цахим салбарын ахлах захирал Маркус Фогэль ярьж байна.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохдоо хэрэглэгч ганцаарчилсан зөвлөмжид илүү их итгэдгийг бид мэднэ. Oriflame SkinExpert апптай хамт хүн бүр мэргэжлийн гэдгээ мэдрэх, оновчтой зөвлөгөө өгөх ба NovAge цувралаас арьс арчилгааны бэлэн шийдэл сонгоход нь үйлчлүүлэгчид туслах боломжтой.
“Үйчлүүлэгчээс нас, арьсных нь төлөв байдал, түүнтэй холбоотой өөрчлөлтийн тухай хувийн чанартай асуулт асуух тийм ч хялбар байдаггүй. Харин SkinExpert шинэ туслах хэрэгсэл нь танд таагүй нөхцөл үүсэхээс сэргийлэхэд тусалж Зөвлөх ба үйлчлүүлэгч хоёрын дунд зуучийн үүрэг гүйцэтгэнэ” гэж Олон улсын харилцаа холбоо хариуцсан ахлах менежер Мэлина Галеади онцолж байна.
Зөвлөгөөний үр дүнгийн дагуу SkinExpert туслах хэрэгсэл нь арьсны бодит нас болон төлөв байдлыг нь тодорхойлно. Мөн NovAge багц бүтээгдэхүүн бүхий бэлэн шийдлийг алхам алхам иж бүрэн арчилгааны тайлбарын хамтаар санал болгоно. Үйлчлүүлэгчийн хувьд NovAge иж бүрэн арчилгааг сонгох нь дараах давуу талуудыг агуулдаг: өндөр үр дүнтэй, хэрэглэхэд, худалдан авахад хялбар, мөн шинжлэх ухааны сорилд хамрагдаж үр нөлөө нь батлагдсан. Лидерийн хувьд – өндөр ББ цуглуулах, хэрэглэгчдийн жагсаалт үүсгэж хянах ба харилцааны төлөвлөлт хийх боломж.
Oriflame SkinExpert гар утасны туслах хэрэгслийг та AppStore эсвэл Google Play-с татаж авах боломжтой.