ТАНЫ ХООЛНЫ ДУРШЛЫГ БИЕ БОЛОН ОЮУН УХААНЫ ТАЛААС НЬ ХАРВАЛ
Published: 2024.01.23 | Author: Isabella Lee, Global Senior Nutritional Scientist
Амьд явахад бидэнд хоол хэрэгтэй гэдэг нь ямар ч эргэлзээгүй хамгийн энгийн бодит байдал билээ. Гэхдээ таны хоолны дуршил зөвхөн биеийн эрч хүчний хэрэгцээнээс хамаардаггүй. Хоолны дуршил буюу аппетит гэдэг үг нь латинаар “хүсэх” гэсэн утгатай "appetitus” гэдэг үгнээс гаралтай болохыг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл та өлсөөгүй байсан ч хоол идэх хүсэлтэй, хоол идэх хүсэлгүй байсан ч өлсөх боломжтой юм. Үүнээс харвал хүн төрөлхтний хоолны дуршил нэлээд ээдрээтэй бүтэцтэй юм. Хүний физиологийн хэрэгцээ байхаас гадна хоолны дуршил нь хоол идэх үйлдлийн нийгэм-сэтгэлзүйн талуудыг хамруулдаг байна (Hopkins & Blundell, 2016). Бид бие болон оюун ухаанаа эрүүл байлгахын тулд хоол иддэг.