Giordani Gold-тао хэрхэн латтэ нүүр будалт хийх вэ?
Нийтэлсэн: 2024.03.25 | Зохиогч: Valeria Solonari
Та TikTok дээрх латтэ нүүр будалтад дурлаж хэрхэн өөрөө хийж сурах вэ гэж бодож байна уу? Тэгвэл манай нийтлэлийг уншиж энэхүү трендийг өөр дээрээ хэрэгжүүлээрэй! Улирлаас үл харгалзаж царайд дулаан гялбаа бэлэглэх Giordani Gold цувралаар латтэ нүүр будалтыг хийж сураарай.
Байнга өөрчлөгдөн хувирч байдаг TikTok beauty трендүүд дотор нэг л чиг хандлага өөрчлөгдөхгүй байна. Энэ бол царайг дулаан гялбаатай харагдуулдаг, Кэндалл Жэннэр, Хэйли Бибэр зэрэг алдартнуудын ачаар алдаршсан латтэ нүүр будалт юм. Энэ будалт яагаад аль ч улиралд үргэлж дур булаам байдаг вэ? Эмэгтэй бүр бүтэн жилийн туршид нарны туяа адил гэрэлтсэн царайтай байхыг хүсдэг шүү дээ! Та яг одоо туршиж үзэхэд бэлэн үү? Тэгвэл эхэлцгээе!
ЛАТТЭ НҮҮР БУДАЛТЫН СУУРЬ
Өнгөрсөн үед түгээмэл байсан хүнд будалттай харьцуулбал латтэ нүүр будалт нь зөөлөн, дулаан өнгөөр таны төрөлхийн гоо үзэсгэлэнг тодруулдаг. Яг л таны өглөөний кофед сүү хийхэд үүсдэг дулаан, амтат өнгө адил. Будалтаа арьсыг толийлгож залуу гялбаатай харагдуулах сууриас эхлээрэй. Ниацинамид ба гиалуроны хүчлээр баяжуулсан манай хөнгөн бүтэцтэй суурь шингэн энгэсэг нь арьсанд олон ач тусыг хүргэдэг. Эсвэл өө дарагч хэрэглэж будаагүй мэт будалт үүсгээрэй. Хэт тодоор зааг үүсгэж хэлбэржүүлэхээс зайлсхийж хацар өнгөлөгч-бронзероор царайдаа дулаан өнгө оруулаарай.
ЛАТТЭ НҮД БУДАЛТ
Латтэ нүд будалт хийх гол нууц бол зовхины будгийн өнгөнүүдийн зөв сонголт юм. Хуурсан кофены үрийг санагдуулам гүн, баялаг хүрэн өнгө сонгоорой. Дулаан карамел болон хуурсан бүйлсний өнгөнүүд бүхий мат өнгөнүүд зовхины хэмжээг том харагдуулахаас гадна харцыг гүн харагдуулдаг. Түүнчлэн хүрэн өнгийн нүд хүрээлэгчээр нарийн зураас зурж харцаа тодруулаарай. Хүрээний гадна үзүүрийг тарааж уусалт үүсгээрэй. Будалтаа өтгөрүүлэгч сормуусны будгаар зөвхөн дээд сормуусыг будаж дуусгаарай.
ЛАТТЭ УРУУЛ БА ХӨМСӨГ
Дулаан хул, зөөлөн карамел эсвэл мат терракота өнгөнүүдээр уруулаа будаж латтэ төрхөө бүрэн дүүрэн харагдуулаарай. Гиалуроны хүчил ба Lip Revive Peptide сэргээгч пептидтэй манай уруулын будгууд удаан тогтож уруулыг зөөлөн, толигор харагдуулах гэрэлтсэн мат бүрхүүл үүсгэнэ. Харин хөмсгөө төрөлхийн хэлбэрийг үлдээж, үс багатай хэсгүүдийг хүрэн харандаагаар будахад хангалттай. Ингээд таныг дулаан, гэрэлтсэн харагдуулах нүүр будалт бэлэн боллоо!
худалдаж авах