Үс арчилгаа
Үндсэн

Hair slugging гэж юу вэ? Туршиж үзэх хэрэгтэй юу?

Published: 2024.02.22 | Author: Valeria Solonari

TikTok-ийн хамгийн сүүлийн үеийн Hair slugging трэндийг дагаад үргэлж гоё үстэй байгаарай. Энэхүү K-beauty аргачлалын дагуу унтахаасаа өмнө үсээ зузаан давхарга үүсгэж тослон эрүүл, гялалзсан үстэй болох юм. Гэхдээ энэ нь үнэхээр шидэт мэт нөлөө үзүүлэх үү? Hair slugging аргачлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хэсгээс уншаад үнэхээр ийнхүү алдаршсан нь үндэслэлтэй эсэхийг нь тогтоогоорой.

Дэлгэрэнгүй

Гоо сайхны салбар байнга хөгжиж өөрчлөгдөж байдаг ба үүнд олон нийтийн сүлжээ асар их нөлөө үзүүлж байгааг арьсны мөчлөгт арчилгааны трэнд зэргээс харах боломжтой. Харин одоо яг өнөөгийн байдлаар TikTok-т од болж буй hair slugging трендтэй танилцъя. Энэхүү дэвшилтэт аргачлалын дагуу үсэндээ зузаан давхаргаар тос түрхэж чийгийг нь түгжихээс гадна чийгшлийг нь нэмэгдүүлдэг. Тос барьж авахаасаа өмнө үсээ хэт их тосоор тослохын сөрөг болон давуу талуудыг олж мэдээрэй. За эхнээс нь олж мэдье!

Дэлгэрэнгүй

Hair slugging гэж юу вэ?

Арьсыг тослох аргачлалтай адил үсийг тослох буюу hair slugging аргачлалын дагуу унтахаасаа өмнө үсээ тосолж чийгийг нь түгждэг. Гэхдээ зүгээр тос түрхээд орхидоггүй. Тос түрхсэний дараа малгай эсвэл торгон ороолтоор толгойгоо боож чийгийг нь дотор нь барих хэрэгтэй. Зузаан давхаргаар түрхсэн тос нь үсийг гүн чийгшүүлж зөөлрүүлэхийн зэрэгцээ гялбааг нь нэмэгдүүлж ерөнхий төлөвийг нь сайжруулдаг.

Энэ аргачлал үсэнд ач тустай юу?

Аливаа аргачлалд байдагтай адил энэ аргачлалын ч бас сөрөг болон давуу талууд бий. Нэг талаас нь харвал чидун жимсний тос эсвэл наргил модны самрын тос зэрэг байгалийн тос нь чийгийг түгжих тул хуурайшиж гэмтсэн үсэнд ач тустай нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хамгаалагч давхарга үүсгэж хүрээлэн буй орчны, мөн халуунаас үүдэлтэй гэмтэл бохирдлоос хамгаалдаг. Нөгөөтээгүүр, зузаан давхарга тос нь хүнд мэдрэмж төрүүлж үсийг хүндрүүлж тослог, бохир мэт мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн үсний булцууг бөглөж төрөл бүрийн асуудал үүсгэж болзошгүй.

Дэлгэрэнгүй

Hair slugging аргачлалыг хэн хэрэглэх вэ?

Энэ аргачлал хуурай эсвэл гэмтэлтэй үстэй, үснийхээ чийгийг нөхөн сэргээх, цаашид гэмтэхээс сэргийлэх хүсэлтэй хүмүүст тохиромжтой. Түүнчлэн хуурайших ба арзайх хандлагатай буржгар, ширүүн ширхэгтэй үстэй хүмүүст тохиромжтой.
Гэхдээ маш шингэн эсвэл тослог үстэй нэгэн энэ аргачлалд болгоомжтой хандах хэрэгтэй учир нь хаг болон хуйх тослогдох асуудалд улам хүндэрч болзошгүй. Хэрвээ та үснийхээ асуудлыг тодорхойлж чадахгүй байгаа бол Duologi үсний асуумжийг бөглөөд үсээ хэрхэн арчлахаа олж мэдээрэй. Duologi үс-арьс арчилгааг хослуулсан бүтээгдэхүүнүүд бол үсээ яг л нүүрний арьсаа мэт арчилж болохын бодит жишээ юм.

Энэ аргачлалыг үс арчилгааны дадалтайгаа хэрхэн хослуулах вэ?

Хэрвээ та энэ аргачлалыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол тосыг цэвэр ба чийгтэй үсэнд түрхэх хэрэгтэйг анхаарна уу. Love Nature наргил модны самрын тостой үсний тэжээллэг тос эсвэл ELEO үсийг нөхөн сэргээгч шөнийн тосыг үсний үзүүрээс эхлээд уг хүртэл түрхээрэй. Хуйхандаа тос хүргэхээс зайлсхийж байгаа бол тосны оронд үсний маск хэрэглээрэй.
Duologi эрчимтэй нөхөн сэргээгч үсний маск болон Eleo тэжээллэг тосны орцтой үсний маск нь нүх сүвийг бөглөхгүй хэрнээ үсийг маш сайн зөөлрүүлдэг. Дараа нь үсээ ороолтоор ороож эсвэл малгай өмсөж бүтээгдэхүүнийг шөнийн турш үсэндээ нэвчүүлнэ.

Арьс арчилгааны трэнд үс арчилгааны трэндэд улам ихээр нэвтрэх болсон энэ цаг үед интернэтэд өдөр бүр арьс арчилгааны аргачлалыг үс арчилгаанд туршиж үзсэн сонирхолтой кэйсүүд гарч байгаа нь биднийг гайхшируулахаа болиод байгаа билээ. Hair slugging аргачлал нь хамгийн сүүлийн үеийн сонирхолтой аргачлал ч трэнд болсон бүхэн хүн бүрд таарна гэсэн дүрэм байхгүй билээ. Тиймээс та өөрийн үсний төрөл, асуудал зэргийг харгалзан үзэж энэхүү аргачлалыг туршиж үзэх эсэхээ шийдээрэй.
Бүтээгдэхүүн худалдаж авах
Love Nature органик улаан буудай ба наргил модны самрын тостой хуурай үсний тэжээллэг тос
(5)
Love Nature

Love Nature органик улаан буудай ба наргил модны самрын тостой хуурай үсний тэжээллэг тос

ТӨГ 33,000

Урам зоригийн хэсэг

Төрөлхийн буржгар үсээ хэрхэн мэргэжлийн түвшинд арчлах вэ?
Үс арчилгаа
Төрөлхийн буржгар үсээ хэрхэн мэргэжлийн түвшинд арчлах вэ?

Төрөлхийн буржгар үсээ хэрхэн арчлахаа мэдэхгүй байна уу? Доорх хэсэгт бид таныг буржгар үсний мэргэжилтэн болгох 5 зөвлөгөөг танилцууллаа.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль