Үндсэн хэрэгцээ:
Үр дүнтэй цэвэрлэгч бүтээгдэхүүн
Зуны улиралд арьс илүү тослог болох хандлагатай байдаг учраас нүүрний цэвэрлэгээг багахан өөрчлөх хэрэгтэй: жишээлбэл, тослог бүтэцтэй цэвэрлэгч хэрэглэдэг байсан бол түүнийгээ гелэн,болгох, эсвэл тосон цэвэрлэгч хэрэглэж байсан бол түүнийгээ илүү хөнгөн бүтэцтэйгээр, солих гэх мэт.
Арьсанд таатай өдрийн SPF тос
Зуны улиралд бид ихэнх цагаа “нартай найзалж” өнгөрүүлдэг. Тиймээс нарнаас хамгаалах тос хамгийн чухалд тооцогдох нь дамжиггүй юм. Тэрээр маш олон төрөл байдаг бөгөөд хамгийн халуун температурт ч (гадаа +30 оС-с их байгаа үед мөн ямар ч нүүрний будаг түрхэх сонирхолгүй үед ч) таатай байх бүтээгдэхүүнийг хайж олоход цаг хугацаа зарцуулах хэрэгтэй. Нарны тос л танд байнгын бүрэн хамгаалалтыг өгч чадна.
Хуурай үсний шампунь ба ангижруулагч
Нарны хэт ягаан туяа нь үсний бүтцийг гэмтээж, чийгшил болон өнгөө хурдан алдахад хүргэдэг. Зуны улиралд хуурай үсэнд зориулсан бүтээгдэхүүн
сонгох хэрэгтэй: эдгээр бүтээгдэхүүн нь үсний ширхэг бүрт хүрч, хамгаалагч бүрхүүлийг үүсгэснээр чийгшлийг алдагдуулахгүй барьж өгдөг.
Үр дүнтэй хөлс дарагч
Тухайлбал, Activelle хөлс дарагч нь 72 хүртэл цагийн хугацаанд хөлсийг дарж, цитрусын сэргэг үнэрийг бэлэглэдэг. Дээд зэргийн хамгаалалтыг бий болгохын тулд зайлшгүй хуурай арьсан дээр түрхэх хэрэгтэй. 15 минутын зайтай давтан түрхэж болно
Нөхцөл байдлаас шалтгаалан цүнхэндээ нэмж болно:
Далайн эрэг рүү явахдаа
Гоо сайхны бүтээгдэхүүнээр дүүрэн “юмыг яаж мэдэхэв” гэдэг тусдаа чемодан бэлдэхийг хүсэж байгаа биз? Биеэ бариарай! Олон үүрэгт бүтээгдэхүүн дээр төвлөрөхөд л болно.
360 цувралын шүршигч бүтээгдэхүүн нь нүүр ба биед түрхэхэд тохиромжтой, SPF хамгаалалттай төдийгүй маш хялбар түрхэгддэг. Наранд түлэгдсэн тохиолдолд, сэрүүцүүлэгч желе (арьсны температурыг 2о С-р буулгана) танд тус болно. Харин нүүрэндээ түргэн тусламжийн маск хэлбэрээр хэрэглэж болох тэжээллэг тос авч яваарай.
Амрахаар явж байгаа ихэнх хүмүүс үснийхээ талаар мартчихдаг. Гэвч үс ч бас нар, элс ба бассейны хлорт өртөж байгаа шүү дээ. Өдрийн цагаар үсээ наргил модны самар ба улаан буудайтай тосоор хамгаалж, харин орой нь үсэндээ смүүти маск түрхэх хэрэгтэй. Аль аль бүтээгдэхүүн нь мини хэмжээтэйгээр байдаг учраас заавал том савлагаатайг авч авах шаардлагагүй юм. гигантские тубы туда-обратно.
Хотын нөхцөлд
Халууны улиралд хотын нөхцөл илүү их ачааллыг арьсанд өгдөг: зун цагт автомашины утаа болон асфальтан замын ууршилт илүү эрчимждэг. Тиймээс эдгээр асуудлаас сэргийлж, нэгэн зэрэг нарны туяанаас хамгаалахад anti-pollution, тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Хэрэв таны арьс нөсөөжилтөд өртөмтгий бол ниацинамидийн (витамин В3) найрлагатай зөөлөн гэрэлтүүлэгч тостой ээлжилж хэрэглээрэй. Мөн тослог арьсны хувьд мат болгогч бүтээгдэхүүн нэмэлтээр хэрэглэж болно.
Зарим бүсгүйчүүд цав цагаан хөлнөөсөө ичээд богино банзал өмсөж чаддаггүй тохиолдол гардаг шүү дээ. Ийм нөхцөлд танд биеэ наранд борлуулсан мэт нөлөөтэй харагдуулах шүршигч. тус болно. Тэрээр маш жигд шүршдэг учир алаг цоохор харагдуулахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Бид таны хөл юу хүсэж байгааг маш сайн мэдэж байна: өндөр өсгийтөөс л аврагдахыг. Цоо шинэ гутал анх удаагаа өмсөх бүр таагүй үр дагаварт хүргэх нь олонтаа тохиодог. Тиймээс хамгаалагч шүршигчийг. туршаарай. Тэрээр арьс болон гутлын дотор тал хооронд хамгаалагч бүрхүүлийг үүсгэдэг. Бүр хүнд нөхцөлд, хөлийн өсгийний ар талд зориулсан гелэн зөөлөвчийг ашиглахыг зөвлөж байна.
Зуслангийн байшиндаа амрахдаа/ явган аялалд
Хэдэн өдрийн турш нүүрэндээ ямар ч будаг хүргэхгүй байх нь сүүлийн хэдэн жилийн тренд болоод байгаа зүйл бөгөөд энэ нь ч агаар салхинд гарах сайхан шалтгаан болж болно. Тийм хэдий ч бүгдээрээ бүх нөхцлийг бодитоор үнэлцгээе. Мэдээжийн хэрэг нүүр ба биед зориулсан нарны тос танд зайлшгүй хэрэгтэй болно. Гарын тосны хэмжээтэй жижиг савлагаатайг сонгохыг зөвлөж байна.
Ийм тохиолдолд ч эмзэг хэсгийн арчилгааг орхигдуулж болохгүй – үүнд Feminelle 1-д-2 эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн угаагч шингэн ба үс хусах гел яг тохирно. Өөр нэгэн олон үүрэгт бүтээгдэхүүн бол үс ба биеийн авокадотой тос юм. Түүний тусламжтай нэгэн зэрэг хуурай арьсаа зөөлрүүлж, үсний салаалсан үзүүрийг арчилж болно.
Юмыг яаж мэдэхэв гээд үүргэвчиндээ хамгийн энгийн чийгшүүлэгч тос ба тайвшруулагч маскийг хийгээд яваарай: хэрэв наранд хэт удаан байснаар түлэгдэлт үүсвэл эдгээр бүтээгдэхүүн танд тусална.
Автомашинд
Машин нь бидний хувьд бараг хоёр дах гэр маань болдог шүү дээ: бид машин дотор аялж, ууж идэж, бүр ажлаа явуулах хүртэл тохиолдол гардаг. Тиймээс энэхүү чухал газарт тусдаа гоо сайхны цүнх бэлдэх нь зүйтэй!
Юун түрүүнд мини хэмжээтэй гарын тосыг, бэлдээрэй. Тэрээр таны жолооны үнэмлэхний хэмжээтэй учир огт зай эзлэхгүй. Хурц нартай өдрүүдэд зайлшгүй SPF бүтээгдэхүүн түрхэхээ мартуузай, учир нь машины урд шил нарны хэт ягаан туяаг шууд нэвтрүүлдэг. Мөн таны гарын дор “бүх нөхцөлд” зориулсан олон үүрэгт бальзам бэлэн байг. Түүнийг уруулд, хумс орчмын арьсанд, түлэгдэлтэд, шавьж хорхойнд хазуулсан нөхцөлд, хуурайшилт зэрэгт түрхэж болно. Эсвэл бүр стрессээ тайлах зорилгоор ч хэрэглэж болно – гааны үнэр тайвшруулдаг.
Замын хөдөлгөөний аймшигтай түгжрэлд антисресс-маскийг бэлэн байлгаарай: антиоксидантууд нь арьсны эпидермис давхаргыг машины хорт утаанаас хамгаална. Үзэсгэлэнтэй арьстай байх замын чиглэлээ гаргалаа!