ЭЭЖДЭЭ
40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн арьс хөгшрөлтийн хамгийн түгээмэл шинж тэмдгийн нэг бол уян хатан чанараа алдах юм. Харин арьс энэхүү чанараа алдсан нөхцөлд нүүрний хэлбэр суларч унждаг. Асуудлыг шийдэхэд NovAge Ultimate Lift бүрэн арьс арчилгааны цуглуулга тусална. Орифлэймийн бүтээсэн AspartoLift технологид суурилсан энэхүү цуврал нь арьсны уян хатан байдлыг ердөө л 12 долоо хоногийн дотор 70% нэмэгдүүлдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан. Бэлгийг улам төгс болгох бас нэгэн бүтээгдэхүүн бол NovAge Nutri6 нөхөн сэргээч тосон дуслууд юм. Дуслуудын найрлагад орсон зургаан төрлийн тос нь өвлийн улиралд арьсанд хамгийн ихээр шаардагддаг хамгаалалт болон тэжээлийг өгнө.
ААВДАА
Бид энэ тухай тэр бүр бодоод байдаггүй ч эрчүүдийн арьсанд ч бас иж бүрэн арчилгаа хэрэгтэй байдаг. Эрчүүд сахлаа өдөр бүр хусдаг тул арьс нь цочирдог, мөн тос ялгаруулалт нь эмэгтэйчүүдийн арьснаас их байдаг тул чийгшүүлэлт зайлшгүй хэрэгтэй юм. Тиймээс антиоксидантаар баялаг, эрч хүчний цэнэг болсон North for Men эрчүүдийн арьс арчилгааны цуглуулга шиг аав тань тохирох бэлэг үгүй. Мөн тус цувралын сахлын бальзам нь үрэвсэл цочролоос сэргийлэхэд тусалдаг. Шинэ өдрийг үүнээс сайхнаар эхлүүлж болно гэж үү?
ЭГЧДЭЭ ЭСВЭЛ ЭМЭГТЭЙ ДҮҮДЭЭ
Залуу эмэгтэйчүүд хэдэн наснаасаа хөгшрөлтийн эсрэг арчилгааг эхлүүлэх вэ гэж ихэнхдээ асуудаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар чи 20 нас хүрмэгцээ арчилгаагаа эхлүүлбэл удаан хугацаанд залуу сайхан арьстай байх болно. Эмэгтэй дүү эсвэл эгчдээ өгөх гайхалтай бэлэг бол NovAge True Perfection иж бүрэн арьс арчилгаа юм – тэр арьсыг цэвэрлэнэ, нүх сүвийг агшаана, чөлөөт радикалуудаас хамгаална. Арьс хөгшрөлтийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол жигд бус өнгө юм. Энэ асуудалтай тэмцэхэд Optimals Even Out цувралын бүтээгдэхүүн тусална. Нөсөө толбоноос ангижирмаар байна уу эсвэл меланины боловсруулалтыг багасгамаар байна уу? Ямар ч асуудалгүй!
ӨСВӨР НАСНЫ ЭМЭГТЭЙ ДҮҮДЭЭ
Дааврын өөрчлөлтийн улмаас өсвөр насныхны арьсанд үрэвсэл үүсэж батга гардаг. Тиймээс цэвэрлэгч болон гуужуулагч бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх нь маш чухал юм. Эдгээр бүтээгдэхүүн нь үхэжсэн эд эс болон илүүдэл тослогийг арилгадаг. Найрлагадаа салицилийн хүчил болон Detect Technology агуулсан Pure Skin цуврал нь үрэвслийг тоо хэмжээг багасгах үйлчилгээтэй. Тос ялгаруулалт ихсэх үеэр Optimals "Хүчилтөрөгч" тослогийг дарагч уудаг цаасыг заавал хэрэглээрэй.
ГЭР БҮЛИЙН АХМАД ГИШҮҮДЭД
Нас ахих тусам бие махбодын тос боловсруулалт багасдаг, мөн нөхөн шинэчлэгдэх процесс удааширдаг. Энэ бүхний үр дүнд арьс хуурайшдаг. «Ялдам арчилгаа» тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн нь найрлагадаа арьсыг зөөлрүүлж чийгшлээ алдахаас сэргийлэгч байгалийн цэвэр зөгийн лав ба ургамлын тоснууд агуулдаг.