С аминдэмийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
С аминдэм буюу аскорбины хүчил нь бие махбод, түүний дотор арьсыг зохих ёсоор нөхөн сэргээхэд шаардлагатай тэжээллэг бодис юм. С аминдэм гэх мэт бодисыг бие махбод гаргадаггүй тул цитрус жимс, ургамал, гүзээлзгэнэ, броколи, улаан ногоон чинжүү гэх мэт нэмэлт тэжээл, хоол хүнсээр авах ёстой болдог. Арьсны хувьд С аминдэмийг дотроосоо хэрэглэснээс гадна түрхэхэд илүү тустай байх болно.
С аминдэм нь арьсны ямар асуудлыг шийддэг вэ?
Урьдаар дараах асуултыг тавих нь илүү зөв байх болно: энэхүү аминдэмд шийдэж чадахгүй зүйл гэж байгаа болов уу? С аминдэм нь яахын аргагүй олон төрлийн асуудлуудыг шийдэж чаддаг: арьсны гундсан өнгө, үрчлээ, хэт нөсөөжилт, наранд өртсөнөөс үүдэлтэй арьсны өнгөний бусад шинж тэмдгүүд зэрэг.
С аминдэм нь антиоксидант шинж чанараараа алдартай: хэт ягаан туяа, агаарын бохирдлоос үүдэлтэй чөлөөт радикалуудын хортой нөлөөг бууруулдаг. Тэрээр гэмтсэн эсүүдийг сэргээж, арьсны эрүүл гэрэлтсэн байдлыг бий болгох замаар байгалийн нөхөн төлжих процессыг идэвхжүүлдэг.
Үүний зэрэгцээ, С аминдэм нь арьсны меланиныг дарангуйлж, хөгшрөлтөөс үүдэлтэй толбыг багасгаж арьсны өнгийг илүү жигд, гэрэлтсэн болгоно.
Эцэст нь бас нэг дутахааргүй чухал зүйл: С аминдэм нь коллаген ба эластины үйлдвэрлэлийг идэвхжүүлж, арьсыг залуужуулж, илүү чангаруулна. Үндсэндээ С аминдэм агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсанд шинэхэн шахсан жүржийн шүүс шиг нөлөө үзүүлнэ.
С аминдэмтэй бүтээгдэхүүнийг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрхэн оруулах вэ?
С аминдэм нь тоник, чийгшүүлэгч тос, нүүрний маск, шүршигч гэх мэт олон гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг. Гэсэн хэдий ч энэ энэхүү аминдэмийн өндөр концентрацитай тусгай бүтээгдэхүүн хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг арьсаа цэвэрлэсний дараа, харин чийгшүүлэгч тос түрхэхээсээ өмнө хэрэглэхээ мартуузай. С аминдэмтэй бүтээгдэхүүний дуусах хугацааг шалгаж, зааврыг чанд дагаж мөрдөх хэрэгтэй.
Шинэ С аминдэм нь тогтворгүй орц юм
Арьс арчилгаандаа С аминдэмийг нэмж оруулахдаа анхаарах ёстой бас нэг зүйл бол хэрэглэж буй L-аскорбины хүчил нь С аминдэмийн хамгийн цэвэр, хамгийн идэвхтэй ба шинэхэн хэлбэр нь юм. Үүний зэрэгцээ, энэ нь тогтворгүй шинж чанараараа алдартай бөгөөд гэрэл, агаар, дулааны нөлөөн дор ашигтай шинж чанараа хурдан алддаг тул хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хэрэглэх ба хадгалах тодорхой нөхцөл шаардлагатай байдаг.
Арьс арчилгааны чиглэлээр мэргэшсэн мэдлэг нь NovAge Proceuticals бэлдмэлийн шинэлэг дэвшилтэт савлагааг боловсруулах боломжийг бидэнд олгосон: шинэхэн С аминдэмийг тээвэрлэгч гелтэй шууд савлагаанд нь хольж, арьсанд дээд зэргийн баяжуулсан концентрацаар нэвчдэг!
С аминдэмийг болгоомжилж хэрэглэх хэрэгтэй хүн бий юу?
С аминдэмтэй бүтээгдэхүүн нь ерөнхийдөө бүх төрлийн арьсанд тохиромжтой. Гэхдээ хэрэв таны арьс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг сайн мэдэхгүй байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө гарынхаа дотор талд түрхээд туршаарай. Ерөнхийдөө хэрэглээний хэсэгт бага зэрэг чимчигнэх мэдрэмж төрөх нь ердийн урвал юм.
NovAge Proceuticals 10% С аминдэмтэй бэлдмэлийн талаар илүү ихийг олж мэдээрэй. энд дарж илүү ихийг мэдээрэй.