Тэнгисээс урам аван

Загварын шинэ чиг хандлагатай танилц: далайн усны давлагаанаас урам авсан бүтэц, усан цэнхэр өнгө, далайн сэвэлзүүр салхи. Наран шарлагын улиралд хэрэгтэй бүхэн!

Далай дотор
Тэнгисийн гүн – эрүүл мэнд ба арьсны гоо үзэсгэлэнд зориулсан үнэт орцын дуусашгүй эх үүсвэр. Загасны түрсний ханд, номхон далайн хүрэн замаг, далайн гоньд арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ, замаг антиоксидантаар баялаг байдаг бол улаан замаг гэх мэт зарим нэг төрөл нь зөвхөн арьсыг чийгшүүлээд зогсохгүй арьсыг эрт хөгшрөхөд хүргэдэг чөлөөт радикалуудтай ч мөн тэмцдэг. 

Тэнгисийн үнэт эрдэнэс
Далайн сэдэвт аксессуар болон хувцаснууд хаашаа ч алга болоогүй ба энэ улиралд далайн цэргийн оронд лусын дагина загварын оргилд байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл загасны хайрсыг санагдуулам мөнгөлөг өнгөнүүд, далайн мяралзааныг санагдуулам давуу болон бүтэц хир их байна тэр зэргээр дэгжин гэсэн үг юм. 

Усны бөмбөлгөд бүх хүч бий
Арьс арчилгааны бүх бүтээгдэхүүн манай дэлхийн хамгийн хүчирхэг орц болох ердийн усыг агуулдаг. Харин сүүлийн үед Өмнөд Солонгост нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнийг хийжүүлсэн усаар хийх шинэ чиг хандлага гарчээ. Тэдний үзэж байгаагаар хийжүүлсэн усан доторх бөмбөлгүүд хүчилтөрөгчийг арьсны илүү гүн давхарга уруу нэвчүүлдэг байна. 

Blue Wonders
Үнэртэн зохион бүтээгчид нэг бус удаа зуны романтик дурсамжийг шингээсэн уран бүтээл бүтээхийг оролдсон билээ. Эдгээр оролдлогын үр дүнд тэнгис далайгаас урам авсан хөнгөн үнэртний зүрхэнд орших далайн давсны аялгуу бий болсон юм. Орифлэймийн шинэ үнэртэн Blue Wonders-ийг зохион бүтээсэн Домитий Бэртье нь далайн бэлдмэл аялгууг бүтээсэн юм. Далайн давс болон замгийн хандыг нэгтгэсэн энэхүү хосгүй шидэт элемент нь сэтгэл болон оюун ухааныг сэргээх увдистай. Шинэ бүтээлээ Домитий ийнхүү танилцуулж байна: «Энэ бол амар амгалан, тайвшралтыг мэдрүүлэгч жинхэнэ далайн, усны аялгуутай үнэртэн юм».

Blue Wonders үнэртнийг худалдаж авахын тулд ЭНД дарна уу

Хүч чадал
Бидний бие махбод Омега-3-аас бусад ихэнх тосны хүчлүүдийг өөрөө боловсруулж чаддаг. Харин Омега-3 тосны хүчил нь бидний бие махбодод зайлшгүй хэрэгтэй ба бид түүнийг зөвхөн яргай гэх мэт тослог загасыг хоол хүнсэндээ хэрэглэснээр авч болох юм. Далайгаас гаргаж авдаг бас нэгэн амин чухал хүнс бол хүний бие махбодод зайлшгүй хэрэгтэй аминдэм ба аминхүчлээр баялаг хөх ногоон замаг буюу спирулина юм. Мөн астаксантинд анхаарлаа хандуулаарай – энэ бол арьсны залуу төлөвийг хадгалахад дэмжлэг үзүүлэгч далайн замгаас гаргаж авдаг хүчирхэг антиоксидант юм. 

Усан цэнхэр өнгө
Цэнхэр өнгө ямар ч эргэлзээгүй энэ улирал оргилд байна. Гүн хөх өнгийн зовхины будаг ба тэнгисийн гүний өнгийн хумс будалт – энэ бол энэ зун чиний гоо сайхны цүнхэнд байх цэнхэр өнгөнүүдийн ердөө л хоёр нь юм. 









Зурвас: Зураг: Getty images