Уламжлалт ёсоор түлхүүр нь мэдлэг, хүч чадал ба нууцыг бэлгэддэг хэмээдэг. Нарийн алтан гинжээр гоёсон энэхүү зүүлт нь гялалзсан шоо дөрвөлжин циркон талстуудаар бүрхэгдсэн бөгөөд гараар өнгөлсөн дөрвөн байгалийн усан биндэрьяа буюу аквамарин чулуун чимэглэлтэй. Энэ нь үнэн ба итгэлийн чулуу юм. Нэг өнгөнөөс нөгөө рүү уусах адил монохром саармаг өнгийн хувцастай хослуулж, гол акцентыг зүүлт дээрээ төвлөрүүлээрэй.
Стокгольм дах Norrsken брэндийн дизайнер, загвар зохион бүтээгчдийн баг гүн нил ягаан өнгийг тод шар өнгөтэй хослуулах эрс тэс загварт дурлах болжээ. Шведийн зарим хэсэгт тэднийг Night-and-Day (өдөр ба шөнө) хэмээн нэрлэсэн байх юм. Үүний жишээгээр мэргэжилтнүүд маань "Далайн содалит" зүүлт ба ээмгийн хослолыг бүтээсэн. Түүнд цэцгийн алтан дэлбээ нь байгальд ургасан хар хөх өнгийн содалит чулуутай хосгүй зохицон бие биеэ нөхөх адил үзэсгэлэнтэй харагдана.
Мөхөшгүй хайрын чулуу болох ялдам ягаан өнгийн кварц чулуу нь шархалсан зүрх сэтгэлийг эмчилдэг увдистай гэж үздэг. Энэхүү чулуу нь “Дэгжин кварц” цуглулгын, гол чимэглэл нь болсон бөгөөд түүний талст бүрийг гар урчууд маань сайтар өнгөлж өгчээ. Гоёмсог гинжин зүүлт, дур булаам ээмэг эсвэл гайхалтай хийцтэй бөгж - та юуг ч сонгосон бай, үнэт чулуу бүрийг нарийн хийцтэй ягаан алтан хүрээнд суулгаж, тус бүрийг гараар урлах болно.
Нэгэн цагт газар доор гүнзгий нуугдаж байсан байгалийн цэвэр чулуу болгон өөр өөрийн түүхтэй байдаг. Norrsken-ийн үнэт эдлэл нь тансаг байгалийн материалын дотоод хүчийг тодотгож, дахин давтагдашгүй бүтээлүүдийн эзэн болох боломжийг танд олгоно.