1980 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн Орифлэймийн таны дуртай уруулын бальзам

Бидний гоо сайхны жижиг цүнхэнд тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн байдаг болсон мөчөөс эхлэн тоймгүй олон тооны хуурайшсан уруулыг аварсан. Бид шинэ бүтээгдэхүүний талаар байнга ярьдаг – одоо домогт бүтээгдэхүүндээ анхаарлаа хандуулах цаг иржээ. Tender Care бүтээгдэхүүний ач холбогдлыг мэдрүүлэх таван шалтгааныг хуваалцъя.

Тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн таны уруулыг арчилна ...
Хуурайшиж, хагарсан уруул бүх баяр хөөрийг тань үгүй хийдэг үү? Бүү санаа зовоорой, тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн туслахаар яарч байна! Зөгийн балын лав ба Е аминдэмийн найрлага таны уруулыг арктикийн хүйтэн салхинаас эхлэн, халуу шатам цаг агаараас хамгаална – ямар ч нөхцөлд уруулыг тань чийгшилтэй ба зөөлөн хэвээр байлгана.


...биеийн бусад хэсгийг ч мөн адил!
Тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн нь их хэмжээний хуурайшилтай, эвэршсэн ба хагарсан арьсыг чийгшүүлж хамгаалхад зориулагдсан. Дан ганц уруул биш!  Гарын тохой, өвдөг, хурууны товгор яс, хумс орчмын арьс, хамрын нүх хэсэг болон хуурайшилтай тулгарсан бүх хэсэгт түрхэх бололцоотой.

Түүгээр гэрэлтүүлэгчийг орлуулах боломжтой ...
Бид олон үүрэгт бүтээгдэхүүнийг үнэлдэг. Тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнийг уруулдаа түрхээд – нэгэн зэрэг хацрын товгор чсан дээр түрхэж байгалийн эрүүл гялбааг нэмээрэй.  

...дурын адал явдалд гайхалтай хамтрагч тань байх болно
Жижиг савлагаатай бүтээгдэхүүнийг хаа ч явсан биедээ авч явахад хялбар: дурын цүнх эсвэл халаасанд багтана. Манай албан газрын бүх хүмүүст энэ бүтээгдэхүүн бий, бүр нэг бус: ажлын ширээн дээр, албан газарт, машинд, гадуур хувцас болгоны халаасанд. Хаашаа зорьж байгаа нь чухал биш – та өөрийгөө арчлах боломж үргэлж байх ёстой!   

Тэрээр юм бүхэнд тохирдог тул хүн бүхэнд байх ёстой зүйл
Энэхүү бүтээгдэхүүн нь маш олон сонголттой тул, хэн бүхэн өөрт таалагдсныг заавал олох болно – харин тод өнгийн савлагааг дурын хувцсанд тохируулах боломжтой. Цангис эсвэл сарнай, шанцай эсвэл бүйлс – дурын бүтээгдэхүүний тусгай найрлага нь 1980 оноос хойш өөрчлөгдөөгүй бөгөөд таны арьсыг дурын нөхцөлд зөөлөн ба булбарай хэвээр хадгална.  

Зурвас: Зураг: Oriflame