Гялалзсан дүр төрх хэдийд хамгийн тохирмжтой вэ?
Үнэн хэрэгтээ гялалзуулагч хэрэглэхэд шалтаг хэрэггүй: шинэ жилийн баяр дээр эсвэл ажлын долоо хоногийн дундуур гээд аль ч үед хэрэглэхэд тохиромжтой. Гялалзуулагч бүтээгдэхүүнд дурлахгүй байхын аргагүй: тэдгээр нь агшин зуур нүүрийг гэрэлтүүлж, өдөр тутмын дүр төрхийг тодруулж өгдөг.
Гялалзах цаг боллоо!
Бага зэрэг гялтганасан “ид шид” нэмээд хэдхэн секундын дотор хэв маягаа амилуулаарай! The ONE Wonder Liner мөнгөлөг гялалзсан талсттай хүрээлэгч нь таны нүдэнд очир гялбаа нэмж өгнө. Үдэшлэгийн будалтад төдийгүй, ажил хэрэгч хувцаслалт дээр ч гайхалтай зохицдог.
Хумсан дээрх гялбаа
Гялалзсан маникюр нь долоо хоногийн аль ч өдөр оноьчтой сонголт байх болно! Дурын хумсны будаг дээр the oNE Pro Wear гялалзсан будгийг давхарлаж будаад, гайхамшигт гялбааг бий болгоно. Ямар нэгэн онцгой зүйл хүсэж байгаа нөхцөлд үүнийг The ONE гялбаатай хумсны будагтай хослуулж будаарай. The One будгийн гялалзсан талст болох блёстканууд нь байгальд задардаг учраас, байгаль орчны хор хөнөөлд санаа зоволгүй хүссэнээрээ хэрэглээрэй.
Гялалзуулагч ямар хэрэгтэй вэ? Нүүр будалт болон дүр төрхийг төгс бүрдүүлэхэд:
Шинэ жилийн баярын нүүр будалтаа гайхалтай болгох санаа хайж байна уу? Магадгүй үдэшлэгийн будалт хийхэд хэрэгтэй төгс бүтээгдэхүүн хэрэгтэй байна уу? Таны хайсан бүхэн бидэнд бий! Хэнийг ч гонсгор үлдээхгүй, зайлшгүй байх ёстой (мастхэв) 3 бүтээгдэхүүнийг танилцуулъя!
№1! хязгаарлагдмал цуглуулгын the ONE зовхины тогтоц сайтай харандаан будаг!Баяжуулсан пигмент, зөөлөн гялбаа ба ямар ч бэрхшээлгүй түрхэлт: тогтоцтой найрлага нь буухгүй, арилж бүдгэрэхгүй учраас таны харцыг шөнийн турш тод харагдуулна.
Мэйкап артистын зөвлөмж: дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд зовхины будгийг яг сормуус ургалтын дагуу жигд түрхээрэй. Дараа нь зовхины бүх хэсэгт хөнгөн тараагаарай.
№2! баярын онцгой савлагаатай 1-д-5 домогт сормуусны будаг! Илүү өтгөн, илүү урт, илүү эрчимт хар өнгө! Сормуусны будгийн гүн тод хар өнгө нь зовхи эсвэл нүүрэн дээрх блёсткийг төгс сүүдэрлэж будалтыг өөгүй сайхан харагдуулахад тусална. Харин сормуусны будгийн баярын савлагаа нь танд шууд л баярын уур амьсгалыг бэлэглэнэ.
Мэйкап артистын зөвлөмж: 1. Сормуусны уг үзүүрт их будаг түрхэхийн тулд түрхэгч сойзны дугуйрсан хэсгээр сормуусаа будаарай.
2. Түрхэгч сойзны шулуун талаар сормуусны будгийг тарааж, сормуусыг ширхэг бүрээр нь салгаж, уртасгаж будаарай.
№3! уруулын гялбаатай-кушон будаг– дурын үдэшлэгт хэрэг болох хамгийн үнэнч хамтрагч чинь байх болно. Хязгаарлагдмал цуглуулгад багтсан зөөлөн гялалзсан талстуудтай будгаар уруулаа будаарай. Таны инээмсэглэл бүр баяр хөөр болон баярын гайхамшигт уур амьсгалыг цацруулна. Энэхүү будаг нь таны дур булаам байдлыг нэмэгдүүлдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан.
Мэйкап артистын зөвлөмж: будгийг гаргахын тулд уруулын будгийн таглааг аваад, тюбикийн доод хэсгээс бага зэрэг шахаарай. Дараа нь уруулын гол хэсгээс эхлэн хоёр булан руу чиглүүлэн будгийг жигд түрхээрэй.
Таны нүд гялбам глиттер-дүр төрх бэлэн боллоо!