Шилэн брэнд – шинэ чиг хандлага
Бүтээгдэхүүний асар их сонголт болон тоймгүй олон зар сурталчилгааг хараад, гоо сайхны зорилгоор арьсан дээрээ төдийгүй, мөн дотроосоо уухаар хэрэглэж буй нэмэлт бүтээгдэхүүнүүдэд бид ихээхэн эргэлзээтэй, болгоомжтой ханддаг болсон. Энэ нь ч зөв хандлага. Гэвч энэ нь гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг судлахад асар их хугацаа зарцуулж, илүү их мэдээлэлтэйгээр сонголтоо хийхэд хүргэдэг. Beautanicals цуврал бүтээгдэхүүний дахин давтагдашгүй байдал, “шилэн” хандлага ба аюулгүй орцууд нь – яахын аргагүй түүний давуу талууд.
Илүү их байгалийн орцууд
Байгалийн, ургамлын эсвэл цэвэр орцуудтай бүтээгдэхүүнүүд нь сүүлийн хэдэн жилийн турш ихээхэн эрэлттэй байсаар ирлээ – тэдгээрийг илүү байгальд ээлтэй мөн аюулгүй хэмээн хүлээн зөвшөөрч байна. Эдгээр шаардлагад нийцэх, өндөр үр нөлөөтэй, байгалийн орц найрлагатай бүтээгдэхүүнийг бид бүтээлээ – хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй хамгийн шилдэг бүхнийг таны гоо сайханд зориулав!
Гоо сайханд хандах хариуцлагатай хандлага
Экологийн асуудал, хүрээлэн буй орчинд нөлөөлж буй бидний нөлөө зэрэгт ихээхэн анхаарлаа хандуулах болж. Байгаль дэлхийгээ хайрлаж халамжлах нь – моодонд орж, ялангуяа Шведэд, бидний ихэнхийнх нь хувьд энэ нь амьдралын хэв маяг болсон байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх нь юу юунаас ч таатай. Тиймээс ч, бид савлагаандаа дахин боловсруулсан материал сонгож, байгальд задардаг найрлагыг хайж, бүтээгдэхүүндээ хэрэглэж буй бүх орц найрлагаа зохистой замаар олж авсан гэдэгт итгэлтэй байхыг зорьдог. Ийм ч учраас, Vegan Society™* хөтөлбөрт бүртгэлтэй дурын бүтээгдэхүүн нь бидний худалдаж авахыг хүссэн бүтээгдэхүүний жагсаалтад байх нь элбэг.