Шөнийн цагаар арьсаа хэрхэн арчлах вэ?

Унтах зуур арьсаа арчлах – мөрөөдөл байхаа болиод удаж байна! Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Манай редактор София Мариньо дэ Лэмс шөнийн арьс арчилгааны таван шийдлийг санал болгож байна. Өглөөг үзэсгэлэнтэй арьстай угтаарай!

1. ШӨНИЙН МАСК

Хэрвээ чи арьсаа тансаг арчилгаагаар эрхлүүлмээр байгаа бол маск хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн. Тэрээр арьсыг хормын дотор гэрэлтүүлж сэргэг харагдуулна. Нүдэнд илт харагдах давуу талуудаас гадна тэрээр арьсыг нөхөн сэргээнэ, тэжээхийн зэрэгцээ ердөө л хоёрхон цаг унтсан байсан ч амарсан харагдуулна. Надад инка-инчи ба купуасу тоснууд, мөн гиалуроны хүчил агуулсан NovAge эрчимтэй нөхөн сэргээгч шөнийн маск таалагддаг. Энэхүү маск нь шөнө унтах зуур алжаалын ул мөрийг арилгахад тусалж арьсны төлөвийг сайжруулж толийлгоно. Шөнийн маскийг долоо хоногт 1-2 удаа шөнийн тос түрхсэний дараа хэрэглээрэй. 

2. ҮСНИЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ
Будалт, хэв  маяг үүсгэлт, офис доторх агааржуулагчтай хуурай агаар үсийг хуурайшуулж, хугарамтгай, үзүүр нь салаалсан, нарийн ширхэгтэй болгодог. Тиймээс би долоо хоног бүр үсний бэлдмэл ба тос зэрэг нөхөн сэргээгч бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь үсний эрүүл, үзэмжтэй, гялалзсан төлөвийг сэргээдэг.

3. НҮҮРНИЙ ТЭЖЭЭЛЛЭГ ТОС

Үе үе арьс  хуурайшиж холцруутдаг. Арьсаа тайвшруулахын тулд би өглөө ба оройдоо нүүрэндээ 2-3 дусал тос түрхдэг. Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн бол олон төрлийн тосыг агуулсан арьсыг нөхөн сэргээгч NovAge Nutri6 тосон дуслууд ба хөвөнгийн ургамал болон арганы органик тостой Ecobeauty нүүрний тэжээллэг тос. 

4. NOVAGE ECOLLAGEN ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ШӨНИЙН ТОС

Бид унтаж байхад арьсны эсүүд нөхөн сэргээлт ба коллагений нийлэгжилтийг идэвхжүүлж тун завгүй байдаг. Тиймээс иж бүрэн арчилгаандаа би үргэлж NovAge Ecollagen үрчлээний эсрэг шөнийн тос хэрэглэдэг. Түүний найрлагад коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх ба үрчлээг толийлгоход дэмжлэг үзүүлэгч трипептид-технологи болон ургамлын эсийн өсгөврийн ханд орсон. Өглөө нь миний арьс амарсан, илүү толигор ба гэрэлтсэн харагддаг. Надад үнэхээр таалагддаг!

5. ХӨЛИЙН ТОС

Бямба гарагийн оройг (эсвэл өөр аль нэг завтай өдрийг) – биеийн арьсны арчилгаандаа зориулаарай. Өөрийгөө SPA-арчилгаагаар эрхлүүлээрэй, тайвшруулагч иллэг хийж тэжээллэг тос түрхээрэй. Илүү их үр дүнд хүрмээр байна уу? Тос түрхсэний дараа хөвөн даавуун оймс өмсөөд унтаарай. 

 

 

Зурвас: Зураг: Getty Images