Гэгээн хайрын өдөрөө бидэнтэй бэлдээрэй

Мөрөөдлийн болзоондоо бэлэн үү? Бид яг юунаас эхлэхийг зааж өгөе! Дэрвэлзсэн сормуус, гэрэлтсэн уруул, аз жаргалтай харц, анхилуун үнэр чамд ямар ч үгнээс илүү сэтгэлд чинь хүрэх болно. Бидний бэлдсэн чеклистийг туршаад үз, тэгээд л тэр чинийх!

1-р алхам: Гэрэлтэж буй арьс
Хэцүүхэн өнгөрсөн долоо хоног, нойр муутай хоносон өдрүүд хэт их идсэн амттан таны арьсыг дэмжих нь юу л бол. Тиймээс болзоондоо бэлдэж арьсаа сэргээх хэрэгтэй болж байна. Эхлээд арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнээс эхлээрэй: Таны арьсыг сэргээж, эрүүлжүүлж шаардлагатай аминдэмээр хангах болно.

2-р алхам: Шампуний сурталчилгаа адил гялалзсан үс
Үсээ өөрийн гараар хэвд оруулах нь таны хувьд шинэхэн зүйл байсан ч, та сэтгүүлийн нүүрэн дээрх бүсгүйчүүдтэй хялбархан өрсөлдөнө. Үсийг хөвсийлгөгч шампуниар үсээ угааснаар, үс тань илүү өтгөн хараагдахаас гадна үсний угаас хэлбэрийг илүү бат бөх болгоно. Цэвэрхэн, үл ялиг хуурай үсээ долгио үүсгэгчээр ороогоод 15 минут байлгана: ингэснээр та хөнгөн долгио үүсгэж чадна. Эцсийн алхам бол – гялалзуулагч шүршигч. Хөвсгөр, гэрэлтсэн, өтгөн, эрүүл төлөв – зорилгодоо хүрлээ!   


3-р алхам: Төгс өнгө
Хүсэн хүлээсэн болзоо – улаан хивсний нүүр будалт хийх мөч биш. Зузаан энгэсэг тавих нь зохимжгүй: хөнгөн, чийгшүүлэгч ба гэрэлтүүлэгч нөлөөтэйг сонгоорой. Та будаагүй мэт л харагдах хэрэгтэй!    

4-р алхам: Ялдам уруул
Улаан өнгийн уруулын будаг – романтик болзооны сонгодог өнгө. Хэв маягаа илүү орчин үеийн чиг хандлагад нийцүүлэхийг хүсэж байна уу? Уруул дээр дөнгөж туяа үлдээх үүднээс салфеткаар жимийн будгаа шингээгээд, зөөлөн хамба хилэн бүрхүүл үүсгэхийн тулд дээр нь энгэсэг нимгэн тавьж өгөөрэй.   

5-р алхам: Муурын харц
Нум таны харцыг нүд булаам ба нууцлаг харагдуулахаас гадна, нүдийг тань илүү том харагдуулна. Бид шингэн хүрээлэгчийг санал болгож байна: чухам шингэн хүрээлэгч л гүн, тод өнгийг бий болгоно, мөн түүнчлэн түүнийг хэрэглэхэд ч хялбар байх болно. Төгс нум зурах аргад суралцахыг хүсэж байна уу? Нууц нь тун энгийн: их хичээлгүй зурчихаад, дараа нь хөвөнтэй үзүүртэй модыг мицеляр усанд норгоод, хэлбэрийг засаарай. Тэгсэн гэж хэн ч мэдэхгүй!    


6-р алхам: Арчилгаатай гар
Та меню эргүүлж, дуулгаваргүй долгиотой үсээ чихний араар оруулах мөчид тэр таны гараас харцаа салгаж чадахгүй байх хэрэгтэй. Зөв улаан өнгөө сонгох нь л чухал! Хамгийн цэвэр ба жигд өнгийн сонгоорой. Бид түргэн хатдаг хумсны будгаас сонголтоо хийхийг санал болгож байна.   

7-р алхам: Нууцлаг нөмрөг
Хэдий та сэргэг ба хөнгөн үнэртнийг илүү үздэг байсан ч, нууцлаг төрхийг бүрдүүлэхийн тулд сэтгэл булаам, дулаан, ялдам үнэрийг үдшийн болзоондоо түрхээд үзээрэй. Бид танд Amber Elixir Mystery үнэрт усыг санал болгож байна: улаан сараана цэцгийн ялдам аялгуугаар хүрээлүүлсэн амбра, цитрус ба ванил. Одоо та өөрөө ховор цэцэг адил боллоо!

8-р алхам: Даруухан чимэг
Дуртай бүх зүүлтээ зүүж үзээд, дараа нь талыг буцаагаад тайлаарай – энэ бол стилистүүдийн хэрэглэдэг дуртай арга нь, хэт хичээсэн харагдахгүйн тулд шүү дээ. Нэг хос зүүлт сонгохыг л бид зөвлөж байна: жишээлбэл, зөөлөн өнгөтэй ээмэг ба унжлагатай хүзүүний зүүлт. Одоо та мартагдашгүй болзоондоо бэлэн боллоо!    

 

Зурвас: Зураг: Oriflame