Мартын 8: 2019 онд юу бэлэглэх вэ?

Таны өгсөн бэлэг үгнээс илүүг илэрхийлнэ. Таны бэлэг өгөх эмэгтэй юуг хамгийн их хүсэж байгааг нь санаарай. Манай бэлгийн хөтөг түүнийг гайхшируулахад тусална!

1. ЭРҮҮЛ АРЬСТАЙ БАЙХ
Хайр халамжаа харуулж, түүний төрөлхийн гоо үзэсгэлэнг хэрхэн үнэлдгээ мэдрүүлмээр байна уу? Тэгвэл арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглээрэй. Хэрэв түүний арьсны төрөл, хүсэж буй үр дүн, дуртай бүтээгдэхүүний бүтэц зэргийг нь мэдэхгүй бол насанд нь тохируулж сонгоорой.

30-аас дээш насныханд үрчлээний эсрэг шинэчлэгдсэн үрчлээний эсрэг NovAge Ecollagen Wrinkle Power иж бүрэн арчилгааг санал болгож байна. Патентлагдсан трипептид-технологи, цагаан уул цэцгийн эсийн өсгөврийн ханд, бага молекулт гиалуроны хүчилд суурилсан цуврал нь хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн эсрэг иж бүрнээр тэмцэхээр бүтээгдсэн юм. Үрчлээ 49% хүртэл багасдаг нь шинжлэх ухааны сорилоор батлагдсан!

2. ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭГЭЭ ШИНЭЧЛЭХ
Тэр жилийн 365 өдөр загварлаг байж улирал бүр шинэ сонголт хийх дуртай юу? Хаврын аксессуаруудын шинэ цуглуулгаас түүндээ сонгоорой. Романтик бүсгүйд ягаан кварц чулуутай гоёл, ажил хэрэгч бүсгүйд багтаамж сайтай цүнх бэлэглээрэй.

3. БҮГДЭД БЭЛЭН БАЙХ
Ажлаасаа шууд үдэшлэг рүү явахад түүний цүнхэнд хэрэгтэй бүгд байдаг уу? Тэгвэл түүнд ямар ч нөхцөл байдалд тохирох олон үүрэгт аксессуарууд гарцаагүй таалагдана. 1-д-4 багсны цуглуулга болон сольдог унжлагатай хүзүүний зүүлт, хумс засдаг цуглуулга сонирхолтой бэлэг болно гэдэгт итгэлтэй байна.

4. ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛЭЭ ЦАЦРУУЛАХ
Том мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийх ёстой ажлууд, зорилгууд, үүрэг даалгавруудаа тэр минут тутмаар төлөвлөсөн байдаг бол Dare to Shine үнэртэн бэлэглээрэй. Түүний зоригтой, тууштай зан чанарыг нь тодотгох болно.

Үнэртний суурь үнэрт Таити арлын бэлэг тэмдэг болсон тиаре цэцэг буюу таитийн гардения цэцэг оршино. Тиаре цэцгийн үнэр нь нероли жүрж, мэлрэг цэцэг ба франжипани цэцгийн хослол мэт. Савлагаа нь очир эрдэнийг санагдуулна. Гялалзах цаг ирлээ!


* NovAge Ecollagen Wrinkle Power иж бүрэн арчилгааны эхний хэрэглээний дараа үрчлээний хэмжээ багассан шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн. Шинжлэх ухааны сорил Ori-derm лабораторид 2017 оны 8 сарын 14-с 2017 оны 11 сарын 10-ны хооронд 26 эмэгтэй оролцогчтой хийгдсэн.

Зурвас: Зураг: Oriflame