NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа
NovAge

NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа

31786
ТӨГ 258,900 ТӨГ 369,900
5 ширхэг.

Үрчлээтэй тэмцэх зориулалттай патентлагдсан Трипептид технологи, бага молекулт гиалуроны хүчил ба цагаан уул цэцгийн эсийн өсгөврийн хандтай өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийн иж бүрдэл.


  • Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: хормын үр нөлөө - үрчлээг 49% хүртэл багасгана*;
  • Анхны хэрэглээгээр л арьс илүү чийглэг болно**;
  • Патентлагдсан Трипептид-технологи нь эсийн коллагены боловсруулалтыг идэвхжүүлнэ;
  • Цагаан уул цэцгийн эсийн өсгөврийн ханд нь хөгшрөлтийн явцыг удаашруулна;
  • Үрчлээг илүү үл мэдэгдэм болгоно***;
  • Бага хүчилт гиалуроны хүчил нь арьсыг мэдэгдэхүйц чийгшүүлнэ;
  • SPF 30 нь арьсыг хэт ягаан туяанаас хамгаална;
  • Арьс судлаачдын сорилд хамрагдсан.

Цуглуулгад:

  • NovAge нүүр угаагч гел-тоник (200 мл / код 33984);
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос (15 мл / 33979);
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний бэлдмэл (30 мл / 33980);
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй өдрийн тос SPF 30 (50 мл / 33981);
  • Үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос (50 мл / 33982).

Загварын цуглуулгын код: 545783.


*Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүнгээр NovAge Ecollagen Wrinkle Power иж бүрэн арчилгааг анх удаа хэрэглэсний дараа үрчлээний хэмжээ багасдаг. Шинжлэх ухааны сорилыг Ori-derm лабораторид 2017 оны 08-р сарын 14-өөс 2017 оны 11-р сарын 10-ны хооронд 26 эмэгтэй оролцогчтой хийсэн.

**Хэрэглэгчдийн сорилын дүн.

***NovAge Ecollagen Wrinkle Power өдрийн ба шөнийн тосыг хэрэглэсэн хэрэглэгчдийн сорилын дүн.

Иж бүрэн арчилгаа нь үйлчлэх нөлөөг харилцан эрчимжүүлэх зарчмаар ажилладаг: бүтээгдэхүүн тус бүрийн найрлага нэгнийгээ дэмждэг. Иж бүрэн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг тусад нь хэрэглэх боломжтой ч хамтад нь хэрэглэх нь 7 дахин илүү үр дүнтэй* байдаг нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан!


АЛХАМ 1. АРЬС ЦЭВЭРЛЭГЭЭ

Арьсыг маш сайн цэвэрлэж тоникоор арчсанаар тос болон бэлдмэлийн найрлага дахь идэвхт бодисууд арьсанд илүү гүн нэвчиж үр дүн нь нэмэгдэнэ. Одоо үүнийг ганцхан бүтээгдэхүүний тусламжтай хийх боломжтой болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: нүүр угаагч гел-тоник (33984) нүүр цэвэрлэгч гел ба тоник хоёр бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэсэнтэй адил үр дүнтэй.


АЛХАМ 2. НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Нүдний орчмын тос нь илүү хөнгөн бүтэцтэй ба үнэргүй. Нүдний орчмын мэдрэмтгий арьсанд тусгайлан зориулж боловсруулсан тул үрчлээ, хаван ба бараан хүрээтэй тэмцэнэ. Үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос (33979) нүдний гаднах өнцгийн ба нүдний доорх үрчлээг багасгана.


АЛХАМ 3. ЭРЧИМЖҮҮЛЭГЧ БЭЛДМЭЛ

Бэлдмэл нь идэвхт бодисыг эрчимжүүлсэн хэмжээнд агуулдаг ба хөнгөн бүтэцтэй тул арьсны гүнд сайн нэвтэрдэг. Үрчлээний эсрэг үйлчилгээтэй эрчимжүүлэгч бэлдмэл (33980) нь арьсыг гялбаагаар дүүргэж коллагены боловсруулалтыг эрчимжүүлнэ, үрчлээг багасгана, аажимдаа арьсны харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулна.


АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА

Иж бүрэн арчилгааны сүүлийн алхам нь өдрийн ба шөнийн тос юм. Үрчлээний эсрэг үйлчилгээтэй өдрийн тос SPF 30 (33981) арьсыг чийгшүүлж хамгаална, үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос (33982) арьсыг эрчимтэй тэжээж шөнийн туршид нөхөн сэргээнэ.


Жич: мэдрэмтгий арьс NovAge Ecollagen Wrinkle Power иж бүрэн арчилгааны эрчимтэй нөлөөнд дасах шаардлагатай тул бүтээгдэхүүнүүдийг аажмаар өдөр тутмын арчилгаандаа оруулах эсвэл загварын цуглуулгыг хэрэглэж эхлэхийг зөвлөж байна.


*NovAge Ultimate Lift, NovAge Ecollagen Wrinkle Power, NovAge True Perfection ба NovAge Time Restore иж бүрэн арчилгааг хэрэглэсэн байдлыг NovAge холбогдох иж бүрдлийн цэвэрлэгч бүтээгдэхүүн ба өдрийн тостой хамт хэрэглэсэн байдлыг харьцуулсан шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын үр дүн.

  • Бага молекулт гиалуроны хүчил (acidum hyaluronicum): молекул массын хэмжээ нь маш бага учир арьсны давхарга руу илүү гүн нэвтэрч дотроос нь чийгшүүлдэг, үрчлээг тэнийлгэж арьсны харагдах байдлыг сайжруулдаг. Гиалуроны хүчил нь полисахаридын нэг төрөл бөгөөд өөрийн массын хэмжэээнээс 1000 дахин их чийгийг өөртөө хадгалснаар гүн чийгшүүлэх чадвартай. Залуу байхад арьс өөрөө хангалттай гиалуроны хүчил боловсруулдаг боловч цаг хугацаа өнгөрөх тусам боловсруулдаг хэмжээ нь багасдаг. Гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүнүүд арьсны чийгшлийн түвшинг хормын дотор ихэсгэдэг.

  • Цагаан уул цэцгийн эсийн өсгөврийн ханд (leontopodium alpinum cell culture): арьсан дахь коллаген ба гиалуроны хүчлийн түвшнийг хадгалж хөгшрөлтийн явцыг удаашруулна. Эсийн өсгөврийн ханд нь Альпийн нурууны ховорхон төрлийн цагаан уул цэцгийн навчнаас гаргаж авдаг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэлгүй байгалийн гаралтай орцуудын үр өгөөжийг бүрэн задлахын тулд түүхий эдийг хамгийн шинэ биотехнологийн тусламжтай ургуулдаг.

  • Патентлагдсан Трипептид-технологи (hydrolyzed rice protein, triticum monococcum seed extract, hydrolyzed yeast protein): улаан буудай, будаа, хөрөнгөөс гаргаж авдаг гурван төрлийн ургамлын пептид дээр суурилдаг. Пептидүүд нь хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй: будаа нь эсийн эрч хүчийг идэвхжүүлдэг, буудай нь ДНХ-ийн гэмтлээс сэргийлэх антиоксидантын нөлөөтэй ба хөрөнгө нь коллагены боловсруулалтыг эрчимжүүлдэг. Лабораторийн нөхцөлд пептид тус бүр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх чадвартай бол хамтдаа тэд ер бусын үр нөлөө үзүүлдэг - тус бүр нь дангаараа байсантай харьцуулбал коллагены нийлэгжилт хоёр дахин идэвхтэй явагддаг.
Арьс тань танаас ч залуу харагдаж байна! Бид NovAge Ecollagen үрчлээтэй тэмцэгч шинэчлэгдсэн цувралаа та бүхэнд танилцуулж байна! Дэвшилтэт хоёр идэвхт орц нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг зөөлөн, толигор ба залуу болгоно.