Энэ зун зайлшгүй хэрэгтэй гоо сайхны 7 туслах хэрэгсэл

Ухаалаг утасны мянга мянган туслах хэрэгслээс өөртөө хэрэгтэйг олох тийм ч амар байдаггүй. Бид чамд зөв хэрэгсэл олоход туслахын тулд маш сайн судалгаа хийсэн ба гоо сайхандаа анхаарал тавьдаг бүсгүйчүүдэд бодитоор туслах долоон туслах хэрэгсэл сонголоо.

1. Толь (Mirror)
Энэхүү туслах хэрэгсэл нь ямар ч толь байхгүй үед чамд тусална. Тус хэрэгсэл нь гар утасны нүүрний камераас харьцангуй тод ба гэрэлтүүлгийн төгс системтэй тул маш тод дүрс үүсгэдэг - нүүрний будгаа засахад яг тохирно. 

2. Нүүр будалтын цахим салон (Make-up Wizard)
Одоо чи зовхины будаг эсвэл уруулын будгийг гаран дээрээ турших шаардлагагүй боллоо. «Нүүр будалтын цахим салон» шинэ туслах хэрэгсэл нь гоо сайхны шинэ бүтээгдэхүүнүүдийг гар утасныхаа камерыг ашиглан тэр дор нь ашиглах боломжийг олгоно. Харин чи хүссэн бүтээгдэхүүнээрээ янз бүрийн төрх үүсгэж туршиж үзсэний дараа дараагийн алхам руу шилжиж таалагдсан бүтээгдэхүүнээ худалдан авч болно. Өнөөдрийн байдлаар «Нүүр будалтын цахим салон» туслах хэрэгслийг дэлхий даяар 50000 хэрэглэгч татаад байгаа ба AppStore-д 4.5 оноотой явж байгаа нь энэхүү хэрэгслийн хэчнээн үр дүнтэй болохын баталгаа юм. 
Android үйлдлийн системтэй хэрэглэгчид ЭНД, харин iTunes-д дурлагсад ЭНД дараад тус туслах хэрэгслийг татах боломжтой. 

3. Нарны хяналт (Sun Coach)
Энэхүү туслах хэрэгсэл нь дэлхийн аль ч цэгт нарны ягаан туяаны нөлөөг тооцоолох зориулалттай. Чи газрын зураг дээр байршлаа заахад л туслах хэрэгсэл чамд шаардлагатай бүх мэдээллийг өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хэрхэн хамгаалах тухай зөвлөгөө өгнө. 

4. iDrated
Ус бол амьдралын үндэс гэдгийг хүн бүр мэдэх байх. Хангалттай хэмжээний ус уух нь зөвхөн бие махбодын эрүүл мэндэд бус арьсны эрүүл мэндэд ч мөн ач тустай юм. Хэрвээ чамд өдрийн туршид ууж буй усныхаа хэмжээг хянах тэвчээр байдаггүй бол энэ үүргийг туслах хэрэгсэлдээ даатгаарай! Тэр чиний бие махбодод шаардлагатай хэмжээний усыг чиний хүйс болон жингээс хамаарч тодорхойлоод уусан усны хэмжээг хялбархан хянана. 

5. Pinterest
Урам зориг хэзээ ч багаддаггүй! Pinterest чиний сонирхож буй сэдвээр хамгийн гоё зургуудыг чамд сонгож өгөхөөс гадна чи өөрийнхөө самбарыг нээж таалагдсан зүйлсээ самбар дээрээ байрлуулж найзуудтайгаа хуваалцаж болно. Pinterest загварын шинэ чиг хандлагыг олж мэдэхэд маш эвтэйхэн. Жишээ нь, үүнийг хийхийн тулд чи Pinterest дэх Орифлэймийн албан ёсны хуудсыг Follow хийх буюу дагах хэрэгтэй.

6. Алхаа хэмжигч (Pedometer)
Фитнесийн дасгалжуулагч багш нар өдөрт хамгийн багадаа 10 000 алхам хийхийг зөвлөдөг ч нэг хүн өдөрт дунджаар гурав эсвэл дөрвөн мянган алхам хийдэг. Тиймээс нэг өдрийн нормоо биелүүлэхийн тулд Алхаа хэмжигч туслах хэрэгслийг татаж аваарай – тэр зөвхөн алхмыг тоолоод зогсохгүй, хэдэн калор шатаасныг мөн хэдэн километр алхсаныг харуулна (мөн хэрвээ чи уул өөд алхаж байвал хэдэн км дээш гарсныг үзүүлнэ). Эрүүл зөв амьдралын хэв маягт дурлагсдад зайлшгүй хэрэгтэй хэрэгсэл!

7. BeautyPlus
Чи өөрийн авсан «сэлфи» зурагдаа ямар нэг зүйл дутаад байна гэж бодож байвал BeautyPlus туслах хэрэгслийг татаж аваарай. Энэхүү хэрэгслийг дэлхий даяарх 70 сая хэрэглэгчийн үнэлсэн юм. Гоо сайхны блогчдын зөвлөгөө, зургийн онцгой эффект, зураг засах хэрэгсэл – чамд хэрэгтэй бүхэн BeautyPlus-д бий. Харин дууссаныхаа дараа Instagram дээр зургаа нийтлэхээ бүү мартаарай, мөн Орифлэймийг дагаарай!








Зурвас: Зураг: Getty images