Үдэшлэгийн үс засалтын орчин үеийн гурван чиг хандлага

Жилийн хамгийн баяр хөөртэй өдрүүд ирлээ: даашинз, үдэшлэг, өглөө болтол үргэлжлэх бүжиг. Алмайруулам үс засалтгүй үдэшлэг байж болох уу? Энэ улирал хамгийн өргөнөөр хэрэглэгдэх гурван чиг хандлагыг бид танилцууллаа.

УРТ ҮС – ГАЙХАМШИГТАЙ ДОЛГИО
2016 оны Намар-Өвөл загварын тайз тансаг долгиотой үс засалтаар дүүрэн байсан. Төрөлхийн мэт харагддаг долгиотсон үс – энэ бол маш чухал чиг хандлага. Мөн долгиотой үс маш олон үс засалтын суурь болно. Ердийн үед гоёмсог харагдана, үдэшлэг дээр төгс харагдана. Туршиж үзмээр байна уу? Манай хөтчийг уншаарай!

МӨР ХҮРТЭЛ УРТ ҮС – ДЭГЖИН ХАРАГДДАГ ШУУСАН ЗАСАЛТ
Үсийг янз бүрээр шууж төрхөө бүрэн өөрчлөх боломжтой. Эргүүлж шуусан үс, замбараагүй шуусан үс, чанга шуусан үс – хүссэнээрээ өдөр бүр хэв маягаа өөрчлөөрэй. Жишээ нь, франц хэв маягаар шуусан үс засалт. 

БОГИНО УС – ГЯЛАЛЗСАН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
Титэм, шигтгээтэй хавчаар гэх мэт аксессуар үдэшлэг дээр чамайг гялалзуулж хүн бүрд мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэг. Үсний акссесуар ямар ч байж болно, хамгийн гол нь гялалзах ёстой! Дахин давтагдашгүй өвлийн титэм хиймээр байна уу? Тэгвэл энэхүү титмээс санаа аваад цэцгийг шинэ жилийн сэдэвтэй орцоор солиорой. 




Зурвас: Зураг: Getty Images