Цэцгээр титэм хийе

Өөрийн гараар хийсэн титмээр үсээ чимэглэх – энэ бол зуны хамгийн гоёмсог аксессуарын нэг юм. Энэхүү чамин аксессуар чамайг хуримд эсвэл үдэшлэгт хаана ч байсан супер дэгжин харагдуулах болно. Манай алхам алхам зааварчилга чамд энэхүү аксессуарыг хэрхэн өөрийн гараар хийхийг заах болно.

ЧАМД ДАРААХ ЗҮЙЛС ХЭРЭГ БОЛНО:
Утас
Ногоон гадаргуутай төмөр утас
Шинэхэн цэцэг ба өвс
Нарийн төмөр утас 





1. Хэмж

Утсаар толгойн тойргоо хэмжээрэй. Ингэхдээ утсыг титэм мэт байрлуулан хэмжинэ. Ногоон өнгийн төмөр утсаар гарсан хэмжээтэй тэнцэх утас хайчилна. 

 




 

2. Титмийг сүлж

Швед улсын Midsummer зуны дунд сарын баяраар 7 төрлийн цэцгээр титэм сүлждэг уламжлал байдаг. Харин чи өөрийн дуртай цэцгүүдээ бэлдээрэй. Цэцэг болон өвсийг ногоон өнгийн төмөр утсыг тойруулан ороож нарийн төмөр утсаар тогтоогоорой.




 


3. Хөвсийлгө

Цэцэг болон өвсийг титмийг нэлээн том болтол нь давхар давхраар нь нэмнэ.

 




 

4. Эцсийн алхам

Төмөр утасны үзүүрийг холбоно. Баяр хүргэе! Цэцгээр хийсэн тансаг титэм ингээд бэлэн боллоо!









Зурвас: