Холливудын үс засалт

Гялалзсан, долгиотой ба үнэхээр дэгжин. Энэхүү улаан хивсний ёслолд зохих үс засалт нь хүн бүрийн анхаарлыг татах нь гарцаагүй. Холливудын үс засалтыг алхам алхмаар хийх бидний хөтчийг уншаарай – танд хувийн загвар зохион бүтээгч байх шаардлагагүй боллоо!

1

ҮСИЙГ ТОГТООНО

Үснийхээ доод хэсгийг буржийлгахаас эхлээрэй. Үүнийг хийхийн тулд үсээ хоёр хэсэгт хуваагаад дээд хэсгийг нь хавчаараар толгойн орой дээр тогтооно. Үснээсээ жижиг хэсэг аваад үсийг буржийлгагч индүүгээр орооно. Үсний индүүгээ хагас налуу байрлалд бариад 5-8 секунд байлгана. Ингэснээр үс чанга ороогдоно. Халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч хэрэглэж үсээ гэмтэхээс хамгаалаарай.

2
ГОЁМСОГ ЖИГД БУРЖГАР ҮС

Хавчсан үснээс бага багаар авч орооно. Алхам 1-ийн дагуу бүх үсийг хойноос урагш хүртэл орооно. Үсний ороолт нэгэн жигд байх хэрэгтэй – үгүй бол ахиад ороогоорой.

3

ЧАНГА ОРООСОН ҮС

Хамгийн сүүлийн үсийг ороосны дараа толгой тань нэлэнхийдээ буржгар харагдана. Үсний хэв маяг үүсгэгч шүршиж бэхжүүлээрэй.


4

САМНАНА

Хэв маяг үүсгэгч хатсаны дараа иллэг хийгч самаар үсээ хөнгөн самнаарай. Чанга ороосон үснүүд задарч зөөлөн, жигд долгио болно. Эцэст нь үсэндээ дээд зэргийн гялалзуулагч шүршигч цацаарай.

Одоо та нүд гялбам Холливудын долгиотой үс засалтаараа улаан хивсийг чимэхэд бэлэн боллоо!

Зурвас: Зураг: Кристин Врэйфорд