Цээж хэсгийн арьс өөрийн байгалийн онцлогоороо чанга шинж чанараа маш амархан алддаг. Дэлхийн татах хүчний нөлөөнд энэ хэсгийн арьс амархан сунадаг, учир нь түүнийг ердөө ганцхан булчин л барьж байдаг – хүзүүний арьсан доорх булчин. Үүнээс гадна энэ хэсэгт өөхөн давхарга бараг байхгүй. Жирэмслэлт, хөхүүл үе, дааврын өөрчлөлт, жингийн ялгаа – энэ бүгд арьсны хэвийн төлөвийг муутгаж болзошгүй.
Магадгүй та хэдийн нүүр арчилгааны бүтээгдэхүүнээ хүзүү болон цээж хэсгийн арьсандаа түрхдэг байх. Маш сайн! Гэсэн ч энгийн тосыг энэ хэсгийн арьсанд түрхэх нь хангалттай биш: хүзүү ба цээж хэсгийн арьсанд зориулсан тусгай бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Бат бөх ба чанга болгоно – ингэхдээ зөөлөн, мэдрэмтгий хэсгийн арьсыг гэмтээхгүй.
Баярын үеэр цээжээ гаргасан хувцас өмсөхөд зориулж бид дараах жагсаалтыг мөрдүүлэхээр бэлдлээ. Одооноос эхлэн хэрэгжүүлээд, хүссэн үр дүндээ хүрэн гялалзаарай!
ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА
Гуужуулалт
Үхэжсэн эд эсийг арилгах, идэвхтэй орцуудыг арьсны давхаргын илүү гүнд нэвчүүлэхийн тулд зөөлөн гуужуулагч эсвэл пилингийг ойр ойрхон зайлшгүй хэрэглээрэй.
Өөрөө өөртөө иллэг хийгээрэй
Арьсыг чангаруулж, арчилгааны бүтээгдэхүүний үр нөлөөг ихэсгэнэ. Цээж хэсгийн арьсанд зөөлөн дугуй ба спираль хөдөлгөөнөөр доороос дээш чиглэлд иллэг хийгээрэй.
ӨДӨР БҮР
Дасгал
Таны цээж хэсгийн арьсыг чангалах хамгийн үр дүнтэй дасгалыг хийгээд үзээрэй. Энэ дасгалыг ажлын ширээнийхээ ард ч гүйцэтгэсэн болно! Хоёр алгаа хооронд нь нийлүүлж, цээж хэсгийн түвшинд бариад, хоёр тохой гадагш байрлуулаарай. Нийлүүлсэн алгаа хооронд нь чангалж дараад, дарсан чигтээ хэдэн секунд бариарай. Энэ дасгалыг дор хаяж 10 удаа давтаарай.
Шүршүүрт орохдоо халуун ба хүйтэн усаа огцом солих
Арьсыг гайхалтай чангалж, цусны эргэлтийг сайжруулна. Усны хэмээ бага зэргээр бууруулж эхлээрэй, мөн цээж хэсгийн арьсандаа илүү төвлөрөөрэй: цээж хэсэг рүүгээ усны урсгалыг чиглүүлж, дугуй хөдөлгөөнөөр эргүүлээрэй.
Нарны хамгаалалт
Цээж хэсгийн арьс маш нимгэн ба мэдрэмтгий тул нарны туяанаас үүдсэн үрчлээ үүсэх эрсдэл харьцангуй их. Халууны улиралд хэт онгорхой хувцас өмсөхөөс зайлсхийн, SPF-тэй тос түрхэхээ мартуузай.
Онцгой арчилгаа
NovAge -н хүзүү ба цээж хэсгийн арьсанд зориулсан баяжуулсан найрлагатай хэлбэржүүлэгч тосыг үндсэн арчилгааны эцсийн шат болгон хэрэглээрэй: доороос дээш чиглэлтэй иллэг хийх хөдөлгөөнөөр түрхээрэй. Найрлага дах PRO-LASTIN технологи нь арьсан дах эсүүдийн уян хатан байдлын нийлэгжилтийг хариуцдаг тусгай энзимийн боловсруулалтыг эрчимжүүлдэг. Уян хатан байдал буюу эластин нь үрчлээ үүсэхээс сэргийлж өгдөг байна. Ердөө л дөрвөн долоо хоногийн дараа та үр дүнг нь харах болно!