Гэртээ хөмсгөө хэлбэржүүлэх 4 арга

Царайныхаа хэлбэрийг хамгийн түргэн аргаар засаж төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодруулах арга бол хөмсгөө зөв хэлбэрт оруулах юм. Чамд ямар бүтээгдэхүүн болон ур чадвар хэрэг болохыг бид дараах хэсэгт тайлбарлалаа. Эхлэх үү?

ӨТГӨН БА ГОЁМСОГ
Чиний хөмсөг хэт цайвар, бас шингэн байсан ч өтгөн, бараан өнгөтэй болгох тийм ч хэцүү биш юм. The ONE хөмсөгний будгийг хэрэглээрэй. Энэ бол тоолж баршгүй олон давуу талтай бүтээгдэхүүн юм: усанд тэсвэртэй найрлага нй 10 хүртэл цаг тогтоно, гелэн бүтэц нь хэмжээ ба нумыг хялбархан тогтооно, жижиг сойз нь гарт хялбархан багтана, харин үзүүр нь жижиг хэсгүүдийг хялбархан зурна. Чи өөртөө зохих өнгөө сонгох л үлдлээ: цайвар хүрэн, хүрэн эсвэл хар хүрэн.


ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
1. Сойзыг ашиглан богино зураас зурж буй мэт хөдөлгөөнөөр хөмсгийг самнаарай.
2. Өтгөрүүлэх хэрэгтэй хэсгүүдийг илүү их будаарай.
3. Үснүүдийг хэлбэржүүлж хэлбэрийг бэхжүүлэхийн тулд хөмсгөө самнаарай.

ЖИГД БА ТОД
Хоёр талтай хөмсөгний харандаа – энэ бол хөмсгөө хэлбэржүүлэх, шинээр үс зурах, хөмсгөө өргөх, харцаа сэргээхэд төгс тохирох жинхэнэ ололт бүтээгдэхүүн юм. Үр дүн нь – тод ба илэрхий хөмсөг.

ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
1. Өөртөө зохих өнгөө сонгоорой: цайвар эсвэл хүрэн. Дараа нь шингэн хэсгийн үснүүдийг гүйцээж зураарай. Тасалдсан хөдөлгөөнөөр зурах хэрэгтэйг анхаараай, эс тэгвээс хэт тод өнгө үүсэх болно.
2. Харандааны цайвар талаар хөмсөгний доод хэсгийг тодруулаарай. Энэ нь хөмсгийг жигд, тод харагдуулна.

ГОО САЙХНЫ САЛОНЫ ҮР ДҮНД ТҮРГЭН ХУГАЦААНД
Маш их ачаалалтай үед, хөмсөгний өнгө болон хэлбэр сонгох бидний толгойд хамгийн сүүлд орж ирэх ажлын нэг байх. Бид чиний ажлыг хялбарчилж байна: хөмсөг хэлбэржүүлэгч иж бүрдлийг аваад зааварчилгыг нь дагаарай. Иж бүрдэлд налуу үстэй хоёр багс, хөмсөг хэлбэржүүлэгч лав, тогтоц сайтай найрлагатай хоёр өнгө орсон.

ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
1. Нэг өнгө сонгоорой, эсвэл хоёр өнгийг хооронд нь хольж төгс өнгөө олоорой.
2. Налуу үстэй хар өнгийн багсыг ашиглан гаргаж авсан өнгөөрөө хөмсгөө будаарай. Будахдаа тасалдсан хөдөлгөөнөөр будна.
3. Лавын болон цагаан багсын тусламжтай хөмсгөө хэлбэржүүлээд хэлбэрийг нь бэхжүүлээрэй. Үснүүдийг аль болох дээш нь өргөөрэй, эс тэгвээс царай гунигтай харагдана. 

ТӨРӨЛХИЙН МЭТ ХАРАГДДАГ ХӨМСӨГ
Хөмсөгнийхөө төрөлхийн хэлбэрийг хэрхэн тодруулах вэ? Чамд нарийссан үзүүртэй тодруулагч харандаа хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүнээр нарийн ч, өргөн ч зураас зурахад маш хялбар. Тодруулагч нь урсахгүй, арилахгүй ба өдрийн туршид тогтоно. Нийтлэг өнгө нь ямар ч өнгийн арьс ба хөмсгөнд зохино.

ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
1. Үс ургах доод шугамын дагуу тодруулагчаар зурж, нум гаргаарай.
2. Дараа нь хөмсөгний сүүл хэсгийг болгоомжтой зураарай, энэ нь хөмсгийг төрөлхийн мэт харагдуулна.
3. Хөмсөгний үндсэн хэсгийг жижиг зурааснуудаар тодруулаарай.

Царайныхаа хэлбэрийг харгалзаж хөмсгөний хэлбэрээ хэрхэн зөв тодорхойлох тухай манай хөтчөөс уншаарай.

Зурвас: Зураг: Oriflame